• Өнөөдөр 2024-05-15

Өөдлөхөөсөө өнгөрсөн Ардчилсан нам, Монголын Үндэсний бөхийн холбоо, Монголын Чөлөөт бөхийн холбоог татан буулгая

2021-08-10,   831

           Монголд хэрүүл, тэмцэл маргаанаас болж  өөдлөхөө байсан гурван газар байна.  Нэг нь Ардчилсан нам, нөгөөх нь Монголын чөлөөт бөхийн холбоо, гурав дахь нь Монголын үндэсний бөхийн холбоо юм. 
 
Сүүлийн хэдэн жил дээрх гурван газарт хэрүүл, тэмцэл салахаа больсон. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр нэг булхайгаа чирнэ. Гурвалжин, дөрвөлжин хэрүүл  олны өмнө өрнөнө. Нам, холбооныхоо удирдлагыг эрх мэдэлдээ авах гэсэн хүмүүс  нэг нь нэгнийгээ үгүйсгэж,  хийж буй ажил бүхэнд нь чагт тээг болсоор байх. Үүний гороор нэр хүнд нь унаж, олигтой ч хийсэн ажилгүй нам, холбоо нүдний өмнө “амь тавьж” байна. 
Шуудхан хэлэхэд Монголчуудын хэлдгээр “хэрүүлийн бузар” гэгч нь дээрх нэр бүхий гурван газар нүүрлэчихээд дахиж хэзээ ч сэхэхээргүй живж байна.  
Угтаа бол өнгөрсөн хэд хэдэн удаагийн сонгуульд Ардчилсан нам үнэмлэхүй ялагдаж, улс төрд хөгөө чирсэн бол Чөлөөт бөхийн холбоо сүүлийн хэдэн жилийн олимп, тив дэлхийн тэмцээнд  олигтой амжилт ч гаргасангүй. Чөлөөт бөхийнхөн энэ удаад арай чүү медалийн захаас атгалаа. Харин Монголын үндэсний бөхийн холбоо цар тахлаас хойш байгаа үгүй нь мэдэгдэхгүй олны анхаарлаас гарчээ. Ийн хэл ам хэрүүл тэмцлийн гайгаар цагтаа мандаж явсан дээрх гурван байгууллага өнөөдөр ард түмнээс “амь тариа” нэхээд дахин сэхэх үгүй нь тодорхойгүй сууна 
 ЛИДЕРҮҮД БОЛОН МАН-ЫНХНЫ  ГАРТ АМЬ ТАВЬЖ БУЙ АРДЧИЛСАН НАМ
 
 Цагтаа төрийн эрхийг гартаа атгаж,   дэвшүүлсэн хүн нь Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулдаг. Ард түмний итгэлийг хүлээсэн том нам байлаа. Ардчилсан намынхан Монгол Улсын хувь заяаг нуруун дээрээ үүрч явдаг байсан энэ намын хэрүүлээс олон нийт залхаж, намын нэр хүнд хамгийн доод цэгтээ хүрчихлээ.  Тарж, бутрах дээрээ тулсан Ардчилсан намд ард түмэн ч итгэж, найдахаа болжээ. 
Үүний цаад шалтгаан нь тус намын дарга цэрэг нарын хоорондын тэмцэл, бие биенийгээ үгүйсгэж, улс төрийн тавцангаас зайлуулах гэсэн далд санаанаас үүлдэлтэй. Өөрөөр хэлбэл Ардчилсан намыг гартаа атгаж, эрх мэдэлт хүрэх гэсэн шуналтнуудын гарт амь тавьж байна.  
 
Нэг хэсэг Ц.Элбэгдорж Х.Баттулгын гэж хоёр талцсан намынхны хагарал эцэс төгсгөлгүй үргэлжилж, ах дүүгийн барилдлагатай Э.Эрдэнэ Ц.Туваан хоёроор туйлдаа хүрсэн. Түүгээр ч зогссонгүй одоо залуу үе рүүгээ орж, хоорондоо талцаж байгаа нь даан ч харамсалтай. Өнгөрсөн гурван удаагийн сонгуульд Ардчилсан нам МАН-д үнэмлэхүй ялагдаж, эрх баригч намынхаа тоглоомд унасан. Угтаа бол 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулиар намаа ялагдалд хүргэсэн С.Эрдэнэ дарга эрх мэдэл албан тушаалаас буугаад ирэхийн цагт толгой хорогдох газар хайн намынхнаасаа нүүр буруулж, МАН-тай гар барилцсан гэх яриа бий.
 
Улмаар Ерөнхийлөгчийн сонгуулийг наймалцаж, АН-ыг сонгуульд өрсөлдөх тэнхэлгүй болтол нь дарчихаад өнөөдөр “бялуу”-гөө хүртэж байгаа хэмээн олон нийт шүүмжилсэн удаатай. Нөхөн сонгууль болохтой зэрэгцээд Ардчилсан намынхан дахиад л хоёр талд хуралдаад эхэллээ. Ерөнхийлөгчийн сонгуулиар олны элэг доог болж, захын хүний аманд орсон тэд алдаагаа засахаасаа өнгөрсөн бололтой. 
 
ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБООНЫХОН ХООРОНДОО ТЭМЦЭЛДСЭНИЙ ГОРООР ОЛИМП, ДАШТ-ААС  МЕДАЛЬ Ч  АВЧ ЧАДАХГҮЙД ХҮРЛЭЭ
 
      Монголын чөлөөт бөхийн холбооны хэрүүл маргаан тамирчдын амжилтаас хойш татаж,  чөлөөт бөхийн түүхийг үгүйсгэснээс ялгаагүй болж байна.
2016 оны Рио-гийн олимпоос ганзага хоосон ирсэн чөлөөтийнхөн Токио-2020 наадмаас бас л хоосон ирэх дөхөв.
 Угтаа бол сүүлийн хэдэн жил холбооны удирдлагыг гартаа авах гэсэн ашиг хонжоо хайгчид тамирчдыг нэг нэгээр нь өмчилж, талцуулж, хагаралдуулж, бэлтгэл сургуулилтыг нь тасалдуулсаар амжилтын буухиаг нь хойш татаад байгаа нь тив дэлхийн томоохон тэмцээн уралдаанаас тодорхой харагдаж байна.
 
2016 оны Рио-гийн олимпоос ганзага хоосон ирсэн чөлөөтийнхөн Токио-2020 наадмаас бас л хоосон ирэх дөхөв. Хэдий сайн тамирчин байлаа ч, бэлтгэл сургуулилт дулимаг, сэтгэл санаа нь тогтворгүй бол яаж амжилт үзүүлэх нь юу бол. Яг л ийм алдаа чөлөөтийн тамирчдад анзаарагдсаныг спорт сонирхогчид тэр дундаа чөлөөт бөхийн хорхойтнууд нүдээрээ үзэж, халаглаж сууна. 

Чөлөөт бөхийн холбооны эрх мэдлийг их аварга Д.Дагвадоржоос л авчихвал болно гээд хэрэлдэж явсан нь саяхан. Хэдий Д.Дагвадорж өнөөдөр тус холбоонд байхгүй ч холбооны хэрүүл маргаан дуусаж, сайжирсан зүйл огт алга. Хүч хөлсөө ургасан олон ч  тамирчин медалийн захаас атгаад алдлаа. Чөлөөт бөхийн холбооныхон эрүүл маргаанаа эцэслэж, тамирчдын бэлтгэл, сургуулилтдаа анхаарахгүй бол олон ч тамирчин нулимстай нүдтэй дэлхийн дэвжээнээс буух нь. 

ХОЁР ХУВААГДСАН  МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО ДОПИНГТОЙ БӨХЧҮҮДЭЭР АРД ТҮМНИЙ “ДОРОМЖЛУУЛЖ” БАЙНА
 
Хэрүүл буухиаг үргэлжлүүлж, цэцэглүүлж буй дараагийн газар нь Монголын Үндэсний бөхийн холбоо билээ. Бөхчүүдээ барилдуулахгүй Бөхийн өргөөгөө хамгаалтад авч, “Чиний өмч, миний өмч” хэмээн талцдаг Үндэсний бөхийн холбооныхон сураг тасраад удаж байна. 
Нэг хэсэгтэй хоёр, гурван даргатай болж, талцал хуваагдал нь туйлдаа хүрсэн Үндэсний бөхийн холбооныхоны маргаан олон жил үргэлжилсэн дээ. Монголын Үндэсний Бөхийн Холбооны тэргүүний суудлыг булаацалдаж бөхийн өргөөний үүд хаалгыг хүртэл цоожилж байсан удаатай. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, "Гацуурт"-ын Л.Чинбат нар Үндэсний бөхийн холбоог авах гэж тэмцэлдсэнийхээ дүнд Үндэсний бөхийн нэр хүндийг шороотой хутгаж орхиод аль аль нь сураг тасрав.
 
Энэ маргааны үр дүнд Үндэсний бөхөд допингийн хэрэглээ “цэцэглэж”, наадмын түрүү үзүүрийг булхай залиар авдаг болсон гэхэд хилсдэхгүй. Түүгээр ч зогсохгүй сэргээш хэрэглэсэн бөхчүүдийнхээ толгойг  илээд, Өршөөлийн хуульд хамруулж байх жишээтэй.
Энэ мэт өмнөх түүхээ үгүйсгэж, ард түмнийхээ итгэлийг алдсан дээрх гурван  газрыг татан буулгая.
 

Өөдлөхөөсөө өнгөрсөн Ардчилсан нам, Монголын Үндэсний бөхийн холбоо, Монголын Чөлөөт бөхийн холбоог татан буулгая
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 5
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-13 09:54:13
    Иргэн: Газарын хөрснөөс нэг мөсөн арч
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-11 10:47:26
    А: Ёоог гоё шаалаа. Загатнасан газарт маажих шиг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-11 00:11:56
    Зочин: Зөв тэрслүү үг байна.Одоо аль ч салбарт хэрэлдэж суух цаг биш.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-10 09:54:53
    Ням: Яг зөв бөөн архичид завхайрсан юмнууд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-10 07:19:30
    del: маш зөв
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188