Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд асан, улс төрийн хоригдол М.Энхсайханы гэм бурууг уучилж, нарснаас нартад гаргахаар болж гэнэ. Тэднээс муу хүн байхгүй мэтээр цоллож, нийгмээр нүд үзүүрлүүлж, шоронд сүр дуулиантайгаар хийсэн улс төрийн хоригдлуудаа ээлж ээлжээр, эвтэйхэн шалтгаар нартад гаргасаар, эцэст нь Сангийн сайд асан С.Баярцогт л үлдэж байна. Түүнийг суллах нь ч ойрын ирээдүйнх биз ээ.
У.Хүрэлсүх, Х.Баттулга хоёр төрийн толгойд ид андалж байх үед нэр бүхий улстөрчид шорон зүг "цувсан". Ялангуяа 2018-2020 он хар түүхтэй улстөрчдөд суудал нь өнцөгдсөн жил байсан гэхэд болно. Баруун солгойгүй барьж, хорьсон, УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийн мандатаа авсан улстөрчдийг хүртэл. Улс төрийн баривчилгааны дуулианууд өрнөсөөр өнгөрсөн оны төгсгөл гэхэд шоронд Ерөнхий сайд асан гурав, салбарын сайд асан тав, УИХ-ын гишүүн асан хоёр хоригдож байлаа.
Тэгвэл сүүлийн хэдхэн сарын дотор тэднээс ес нь наранд гарч, С.Баярцогт л торойж хоцроод байна.
Тухайлбал,
18 дахь Ерөнхий сайд М.Энхсайханы хувьд эхлээд “Таван толгой”-н нүүрсний ордын төслийн нэгжийг удирдаж байхдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан, хөрөнгө оруулагч талд ашигтай байдал бий болгосон, энэ үйлдлээрээ хүн амын амьдралыг хангах үйл ажиллагааг доголдуулж, хорлон сүйтгэхийг завдсан гэж буруутгагдсан. Гэхдээ нотлогдоогүй гэх шалтгаанаар Эрчим Хүчний яамны харьяа Тавантолгой цахилгаан станц төслийн нэгжийн захирлаар ажиллаж байхдаа 75 сая төгрөгийн үнэлгээтэй автомашиныг 130 саяар худалдан авч, улсад 55 сая төгрөгийн хохирол учруулсан гэж ялласан байдаг. Гэвч ийнхүү Ерөнхийлөгч У.Хүрэлсүх түүнд уучлал үзүүлж, суллахаар болж байна.
25 дахь Ерөнхий сайд С.Баярын хувьд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашигласан буюу “Петровис”-ын шатахууныг "Оюутолгой"-д шахсан, АНУ-д хууль бусаар олон тооны үл хөдлөх хөрөнгө худалдан авч, мөнгө угаасан хэргээр давж заалдах шатны шүүхээс хоёр жил зургаан сарын хорих ял сонссон. Гэвч түүнийг өнгөрсөн сард магадлангаар сулласан. Хоригдож байх хугацаандаа зөрчил гаргаагүй, зан байдлаараа нийтэд аюулгүй болсон гэдгээ харуулсан, гэм буруугаа ухаарч, тохитой томоотой нэгэн болсон, хохирлоо нөхөн төлсөн зэрэг шалтгаанаар тэнсэж, магадланд хамруулж, сулласан гэх.
29 дэх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мөн л эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр “аавын хаалга” татсан. Түүнийг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байх “Улаан сайр-2” хэмээх 1463.82 га талбайг төрсөн дүүтэйгээ хамтран эзэмшдэг компанийнхаа нэр дээр таван сая төгрөгөөр худалдан авч, зургаан сарын дараа уг тусгай зөвшөөрлөө “Алтай констракшн” ХХК-ийн захиралд худалдсан хэргээр ялласан юм. Гэвч зургаан жилийн хорих ялтай хоригдож байсан ч түүний хэргийг Дээд шүүх хянан хэлэлцээд, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлан нь хуулийн шаардлага хангахгүй байна гэж үзэн прокурорт буцааснаар тэр суллагдсан юм.
Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбатад анхан шатны шүүхээс дөрвөн жил зургаан сар, Сангийн сайд асан Б.Болорт дөрвөн жил гурван жил зургаан сар хорих ял оноосон бол давж заалдах шатны шүүхээс хорих ялаас чөлөөлж, Д.Эрдэнэбатыг 27 сая төгрөгөөр, Б.Болорыг 13 сая төгрөгөөр торгох ял оноосон байдаг. Харин Дээд шүүх тэдний хэргийг хянан хэлэлцээд нэмэлт мөрдөн байцаалт явуулахаар прокурорт буцааж, тэднийг сулласан юм.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Н.Номтойбаярын хувьд анхан шатны шүүхээс таван жил таван сар сонссон ч Дээд шүүхээс нэг жилийн хорих ял болгож бууруулсан. Гэхдээ цагдан хоригдсон болон ажилласан хоногоо нэмж тооцуулан хугацаанаасаа өмнө суллагдсан юм.
Шадар сайд асан Д.Ганболдын тухайд анхан шатны шүүхээс дөрвөн жилийн ял сонсож, давж заалдах шатны шүүхээс хорих ялыг нь нэг жил гурван сар болгож бууруулсан. Харин Дээд шүүх хянан хэлэлцээд хэргийнх нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр сулласан юм.
ЖДҮ-чдын "түүчээ" УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир гурван жил зургаан сар, Г.Солтан гурван жилийн хорих ялтай хоригдож байсан ч Ерөнхийлөгч асан Х.Баттулгын уучлалаар суллагдсан.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анх Ерөнхий сайд болохдоо хууль зөрчдөг, төсөв, тендер, лиценз будлиулдаг, төрөөс төрсөн тэрбумтнуудтай хатуу тэмцэж, хууль ёсыг сахиулна гэж сүржин мэдэгдэж байлаа. Тиймдээ ч 2018 оноос хойших улстөрчдийг онилсон баривчилгаануудыг олон нийт хууль ёсыг сахиулж, шударга ёсыг бий болгож байгаа зөв зүйтэй үйлдэл гэж дэмжиж байсан. Гэвч үнэн хэрэгтээ түр зуур нэр алдар зүүх, хуулийг шударгаар сахиулж буй мэт харагдах, замд нь гай болох улстөрчдийг зорьсон газартаа хүртлээ түр зуур замаасаа хол байлгах гэсэн ёс төдий үйлдлүүд байсан нь ийнхүү ил болж байна. Тэр хүссэндээ хүрсэн учраас улс төрийн хоригдлууд ээлж ээлжээр, эвтэйхэн шалтгаар нарснаас наранд гарсаар, эцэст нь улс төрийн ганц хоригдолтой л үлдэх нь.
Нөгөөтээгүүр, эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан, хуулийн дээр гишгэлсэн, улсад хэдэн зуун сая, хэдэн арван арван тэрбумаар тоологдох асар их хэмжээний хохирол учруулсан, иргэдийн боломжийг хулгайлсан зэрэг дуулиантай хэргүүдэд нэр холбогдсон улстөрчдийг сүр дуулиантайгаар баривчилж, цагдан хорьж, шат шатны шүүхийн танхим “хэсүүлж”, хэдэн жилийн ял оноож, олон нийтийн санааг амрааснаа хэдхэн сар, ихдээ жил хорьж нэр цэвэр, үүрэх гэмгүй болгоод ямар нэг эвтэйхэн шалтаг, хуулийн цоорхойгоор сулладаг байдал жишиг болоод тогтчихлоо. Улсаас таван тэрбум төгрөг “идсэн” улстөрч гэмт үйлдлийнхээ ял шийтгэлийг хүлээсэн нэр зүүж, тавхан сар хоригдсон болоод гарч ирдэг байвал монголын төр хэзээ ч хулгайч, дээрэмчин улстөрчдөөсөө салж чадахгүй, тэд увайгүй үйлдлээ давтсаар л байх болно.
| У.Хүрэлсүх хүссэндээ хүрч, улс төрийн хоригдлууд нарснаас нартад гарсаар, С.Баярцогт л үлдэх нь |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |