Хууль зүй, дотоодын хэргийн сайд Х.Нямбаатар өөрийгөө өмөөрч, өмөлзсөөр твиттерийн “боол” боллоо. Түүний хийж чадах тоотой хэдэн зүйлийн нэг нь өөрийгөө өмөөрч твиттер хуудастаа хоёр өгүүлбэр жиргэх, нөгөөх нь өөрийнх нь эсрэг байгаа нэгнийг хууль хяналтын байгууллагаар далайлгах, Зөрчил, Эрүүгийн хуулийн зүйл ангиар иргэнээ сүрдүүлэх бололтой. Салбарт нь алдаа дутагдал гарсныг нь, удирдаж байгаа салбарынх нь дунд, доод шатны зарим алба хаагч нь адгуус адуу мэт аашилж, авирлаж, ёс зүйн доголдол гаргаж байгааг нь тоолбол тэр сайдын суудлаасаа огцрох болзлоо хэдийн хангачихсан. Гэтэл тэр өнөөдрийг хүртэл уснаас хуурай гарах аргаа төлөвлөж, тооцоолсоор суудалдаа бат бөх гэгч нь шигдэж байна. Нэг үгээр бол, түүний уснаас хуурай гарах арга нь твиттер хуудас нь.
Удирдаж байгаа салбарынх нь алба хаагчид хүний эрхийг дээдэлж, хүнлэг энэрэнгүй байвал түүний гавьяа. Адгуус шиг авирлаж, ард иргэдээ нүүр нүдгүй балбаж байвал түүний буруу биш гэнэ. Хоёрхон цагийн өмнө гэхэд л тэр өөрийгөө өмөөрч, өрөө тасалгаандаа “гоншигнож” сууна. Тодруулбал, өчигдөр 21:00 цагийн орчимд цагдаагийн алба хаагчид гавтай иргэнийг зодож, танхайрсан бичлэг ил болсон. Бичлэгтэй зэрэгцээд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт “Цагдаагийн алба хаагчид иргэдийг танхайрсан хэргийг яаралтай шалгаж, хуулийн хариуцлага тооц” гэх үүрэг, чиглэл өгсөн гэх. Харин Нийслэлийн цагдаагийн удирдах газраас сэтгүүлчдэд тайлбар өгч, хоёр жилийн өмнө болсон хэрэг хэмээн тайлбарлав.
Удирдаж байгаа салбарынх нь алба хаагчид хүний эрхийг дээдэлж, хүнлэг энэрэнгүй байвал түүний гавьяа. Адгуус шиг авирлаж, ард иргэдээ нүүр нүдгүй балбаж байвал түүний буруу биш
Цагдаагийн ерөнхий газрын Гэрч хохирогчийг хамгаалах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Манлайбаатар “Өчигдөр цахим хуудсаар цагдаагийн алба хаагчид иргэний эрх чөлөөнд халдаж байгаа талаарх бичлэг цацагдсан. Тус бичлэг 2019 оны хоёрдугаар сарын бичлэг байсан. Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороонд байрлах цэнгээний газарт иргэд “Төлбөр тооцоо хийхгүй, танхайрч байна” гэх дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид очиж ажилласан байна. Энэ үеэр үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн нэр бүхий албан хаагчид иргэдийн эрх чөлөөнд халдаж, тодорхой хэмжээний зөрчил гаргасан гэдэг нь шалгалтаар тогтоогдсон. Эл үйлдлийг цагдаагийн албан хаагчид болон иргэд хоорондоо ярилцаж, цагдаагийн газарт бүртгүүлэлгүй нуун дарагдуулсан гэдэг нь өчигдөр цахим хуудаст цацагдсанаар ил боллоо. Үүнтэй холбогдуулан цагдаагийн байгууллагын удирдлагаас хойшлуулшгүй арга хэмжээ авах үүрэг чиглэл өгч, мөрдөн шалгах ажлын хүрээнд гэмт хэргийн шинжтэй хэмээн үзэж прокурорын байгууллагын хянаж шалгах ажиллагааны харьяаллаар хэргийг АТГ-т хүргүүлэхээр ажиллаж байна. Одоогийн байдлаар хоёр алба хаагчийг ажлаас нь түдгэлзүүлж, хохирогч, гэрчээс мэдүүлэг авах ажил өрнөж байна ” гэлээ.
.jpg)
“Цагдаагийн байгууллагад хүний эрхийг дээдэлж, хүнлэг энэрэнгүй байж ажиллахыг үүрэг болгодог. Гэвч намайг сайд болохоос өмнө үеийн бичлэг олон нийтийн сүлжээнд тарааж байгаад харамсаж байна” гэжээ. Тэр уг нь салбарын сайдын хувьд “Хэдэн жилийн өмнөх бичлэг ч бай, миний удирдаж байгаа салбарын алба хаагчид ийм ёс зүйгүй, эрээ цээргүй үйлдэл гаргасанд харамсаж байна. Олон нийтийн сүлжээнд бичлэг тавигдсанаар энэ асуудлыг мэдлээ. Холбогдох албан тушаалтнуудад үүрэг, чиглэл өгч, хариуцлага хүлээлгэх болно. Ёс зүйгүй алба хаагчдынхаа өмнөөс салбарын сайдын хувьд уучлалт хүсэж байна” гэсэн бол хүн чанартай байх байлаа. Харамсалтай нь, түүнд уучлал хүсэх сэтгэл хумсын толио ч байсангүй. Түүнд алба хаагчдад зодуулсан иргэнээ хайрлах сэтгэл бүүр ч байсангүй. Харин ч өмнөх сайдын үе рүү хэргийг “бухаж” уснаас хуурай гарахаар амь тавин зүтгэж, өрөвдөлтэй гэгч нь харагдана.
Эр хүнд, тэр дундаа Хууль зүйн сайдад гоншигнуур зан хэрэггүй гэдгийг Х.Нямбаатар ойлгоогүй, твиттерт жиргэчихвэл өөрийнх зөв гэж боддог бололтой. Тэр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн талаар ингэж жиргэж байсан нь санаад ороод байх юм. “Би энийг цэвэр ариухан юм бичиж, ярихаар ичээд байх юм. Бүхэл бүтэн “Эрдэнэт” үйлдвэрийг залгичихаад УИХ-ын чуулган дээрээс хөөгдөөд гарч байхыг нь би тодхон санадаг” хэмээн бичиж байлаа. Тэгвэл “гоншигнуур” гэх сэтэр зүүсэн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар таниас Монголын ард түмэн, Сонгинохайрхан дүүргийн сонгогчид чинь ичиж байна. Асуудал гарвал суудалтайгаа үлдээд, ард иргэдээ орхиод хаашаа ч хамаагүй зугтах сайд таниас бүүр ч их ичиж байна.
Түүнд алба хаагчдад зодуулсан иргэнээ хайрлах сэтгэл бүүр ч байсангүй. Харин ч өмнөх сайдын үе рүү хэргийг “бухаж” уснаас хуурай гарахаар амь тавин зүтгэж, өрөвдөлтэй гэгч нь харагдана.
| Гоншигнуур, гоомой жиргээчин Х.НЯМБААТАР |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |