2008 оны Бээжингийн олимп. Найдангийн Түвшинбаяр хэмээх “битүү морь” хүн төрөлхтний олимпын жүдогийн -100 килограммын төрөлд аварга болж, монголчуудын хувьд эв найрамдлын, элгэн саднаа дахин халуун дотноор хайрлахын бэлгэ тэмдэг болж байлаа.
13 жилийн өмнө болсон тэр гэгээн сайхан үйл явдал цагийн аясаар бүдгэрч, сарнисаар өнгөрсөн гурван ч сонгуулийн хугацаанд монголчууд талцдагаараа талцаж, бутардгаараа бутарч, төрийн эрхийг барьсан улстөрчид тал талд бүлэглэл болон салаад удаж байна. Яг 2008 оны зуны өдий шиг.
Уншигч та санаж байгаа бол нэг сонин давхцал үүсчихээд байна. 2008 оны олимпын үеэр МАН Монголын Засгийн газар, улс төрийн хүрээллийг яг өнөөдрийнх шиг бүрэн атгаад байсан цаг. Хаашаа л харна МАН-ын харьяалалтай, тус намын боловсон хүчин Монголын улс төрд яг одоогийнх шиг дарга, даамлын алба хашиж байв. Гэсэн атлаа шуудайд хийсэн үхрийн эвэр шиг биесээ чимээгүйхэн “сэжилж”, Монголын улс төрийг утгаар нь доройтуулж байлаа. Гэвч үүнийгээ ил гаргаж чадахгүй, дэмий л өөр хоорондоо “үзэлцэж”, ах нь дүүгээ, дүү нь ахыгаа замаасаа зайлуулахын түүс болсон гэхэд хилсдэхээргүй он цаг байв. Мөн л яг өнөөгийн Засгийн газар, төр түшилцэж яваа эрхмүүд шиг гэсэн үг. Нийгэм, ард түмний амьдрал ч мөн яг л одоогийнх шиг дүр төрхтэй, бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадаж, хэдэн бор иргэд нь хоногийн хоолоо арай чүү залгуулж байсныг санаж байгаа биз ээ. Ингэж юм юм нь савандаа багтаж ядан “халуурч” байхад Н.Түвшинбаяр олимпын аварга болж, монголчуудын сэтгэлд итгэлийн гал авчирч, юу юу ч байхгүй нийгмийн сэтгэл зүйг баяр хөөрөөр дүүргэж, хагацахдаа бэлтгэж байсан улс төрийн бүлэглэлүүдэд таатай нөхцөл бүрдсэн билээ.
Ах нь дүүгээ, дүү нь ахыгаа замаасаа зайлуулахын түүс болсон гэхэд хилсдэхээргүй он цаг байв. Мөн л яг өнөөгийн Засгийн газар, төр түшилцэж яваа эрхмүүд шиг гэсэн үг
.jpg)
Өөрөөр хэлбэл, ядуурал, ажилгүйдэл, хоол хүнсний хомсдол, амьжиргааны баталгаажих түвшний доройтолтой үед улсын төр бужигнаад, талцаад эхэлбэл өлсгөлөн ард иргэдийн тэмцэл, эсэргүүцэл туйлдаа хүрдгийг анддаггүй улстөрчид Н.Түвшинбаярын авчирсан баяр хөөрөөр далимдуулан тал талд хуваагдаад авсныг уншигч та мартаагүй биз ээ. Олимпын ялалтын баяр хөөртэй залгуулан хэзээ ч салахгүй мэт, одоогийнхоор бол У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нар мэт байсан Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж хоёр нуруу нуруугаа харалцан, нэгнийхээ оймсыг гозолзуулаад авсан. Мөн С.Баяр, М.Энхболд нар сиймхийг ашиглан бүлэглэлээ зузаатгаж, одоогийн Х.Нямбаатар, Сү.Батболд нар шиг эрх мэдэл, эд хөрөнгө, гадна дотнын лицензийг “шуудайлж” эхэлсэн. Ингээд олимпын өмнөх бат бөх, нэг намын эрх мэдэлд мэт байсан улс төр олимп дуусахтай бараг зэрэгцэн хагарсан хэрэг. Яг үүнтэй ижил нөхцөл одоогийн улс төр, Засгийн газарт үүсчихээд, боломжтой цагаа хүлээн “халуурч” байна.
Хатиг хагарах мэт улс төрийнхний бие биенийхээ идээ бээрийг шахах цаг олимпын гэрэлт өдрүүдийн дараахан өрнөх нь улс төрд өрнөж буй сүүлийн үеийн үйл явдлуудаас тодорхой харагдаж буй. Гол нь ковидын нөлөөт ард иргэдийн ядуурал, туйлдал, уналт, бухимдлыг бага ч атугай сатааруулж, эх орондоо хүн төрөлхтний олимпын ялалтыг авчрах эзнийг л тэд хүлээж байна. Тэр хүн хэн ч байсан он цагийн дараа Монголын улстөрчид түүнийг өнөөгийн Н.Түвшинбаярын “суудал”-д дамжилж аваачаад “дүүжлэх” л болно. Улстөрчдөд хэн нэгний ялалт, баяр, бахархал чухал бус түүнийг ашигласан улс төрийн нүүдэл, хожоо нь л хэрэгтэй байдгийн жишээ удахгүй давтагдах вий. Олимпын дараа Монголын улстөрчид “Нэгийгээ үзэж, нэхий дээлээ тайлалцах”-аар амарч, зугаалж байгаа нэрээр тал талд хуралдаж, хуйвалдаж явна...
Хатиг хагарах мэт улс төрийнхний бие биенийхээ идээ бээрийг шахах цаг олимпын гэрэлт өдрүүдийн дараахан өрнөх нь улс төрд өрнөж буй сүүлийн үеийн үйл явдлуудаас тодорхой харагдаж буй
| Н.ТҮВШИНБАЯРЫН ЯЛАЛТААР АРИЛЖСАН УЛС ТӨРИЙН ЗАВХРАЛ ЭНЭ ОЛИМПООР ҮРГЭЛЖЛЭХ ҮҮ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |