ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр өчигдөр дельта вирусийн талаар мэдээлэл өгсөн. Тэрбээр “Сүүлийн үед бүртгэгдсэн халдварын тохиолдлуудаас сорьц бэлтгэж Япон Улс руу энэ сарын 16-нд явуулсан. Шинжилгээ хийгдэж байгаа. Бид одоохондоо дотоодод батлагдаж байгаа тохиолдлуудын хэдэн хувийг дельта вирус эзэлж байгааг тодорхойлох боломжгүй байна. Дельта вирус хүн амын дунд тархсан гэх нотолгоо байхгүй. Манай улс дельта вирусыг PCR-д суурилсан мутаци илрүүлэх аргаар илрүүлж байгаа. Гэхдээ энэ нь баталгаатай биш. Бид хоёр сарын өмнө PCR-д суурилсан шинжилгээний аргаар дельта вирус байх магадлалтайг илрүүлсэн. Япон улс руу явуулсан сорьцоос дэльта вирус байгаа нь тогтоогдсон. Мутацид орсон вирусийг илрүүлэх төсөл хөтөлбөр бичээд явуулсан. Төлөвлөгөө ёсоор тавдугаар сарын сүүлээр ирэх байсан. Гэтэл аппаратыг үйлдвэрлэгч үйлдвэр нийлүүлэлтээ удаашруулаад байна. ДЭМБ-ийн дэмжлэгтэйгээр бусад дагалдах хэрэгсэл ирсэн. Одоо генийн дараалал тогтоох аппарат л ирэхгүй саатаад байна. Өөрөөр хэлбэл, хүний нөөц нь бэлэн болчихсон, мутацад орсон вирусийг илрүүлэх аппарат ирчихвэл дотооддоо шинжилгээ авах боломжтой. Бид хүний нөөцийн хувьд бол бэлэн болчихсон. Гурван судлаач Япон Улс руу явж, 20 сорьц шинжилж, аппараттай ажиллаж сурсан. Маш өндөр өртөгтэй учир PCR, түргэвчилсэн шинжилгээ шиг авахгүй. Тодорхой шаардлагатай үедээ л авч, баталгаажуулна” хэмээн мэдэгдсэн.
Техник технологийн үсрэнгүй хөгжил, шинжлэх ухааны санаанд оромгүй нээлтүүд секундийн хурдаар бий болж хүн төрөлхтнийг гайхшруулж байхад бид хаана явна вэ. ХХI зууны бүхэл бүтэн улс байж дельта вирусийг илрүүлж чадахгүй байна гэдэг дэлхийн шившиг болохгүй гээд яалтай. Энэ нь ХӨСҮТ болон эм, эмнэлгийн байгууллага, эмнэлгийн салбарын ажилчдын буруу биш юм. Ердөө л шинжлэх ухааныг үл тоож, эрдэмтдээ сонсдоггүй, эрүүл мэндийн салбарын боловсон хүчний бодлогод анхаардаггүй, шинэ санаа, техник технологи, инновацийг дэмждэггүй Монгол төрийн балаг. Дотоодод илэрч буй халдварын хэчнээн нь дельта вирус байгааг ялгаж, тоолж чадахгүй байгаа улс түүнийг хянана гэдэг “үлгэр” юм. Аль ч үед бусад орноос буцалтгүй тусламж, зээл горилж суусан Монголын төрийг энэ хүнд цаг үед эрхлүүлэх улс орон олдох болов уу даа.
Дотоодод илэрч буй халдварын хэчнээн нь дельта вирус байгааг ялгаж, тоолж чадахгүй байгаа улс түүнийг хянана гэдэг “үлгэр” юм.
Япон улсаас өнгөрсөн тавдугаар сард ирэх ёстой байсан аппарат өнөөг хүртэл ирээгүйд ХӨСҮТ-ийн захирал халаглан суух нь арга ч үгүй юм. Амьсгалын аппаратгүйгээс болж эмнэлгийн хонгилд нас барж буй монголчуудыг бид нүдээрээ харсан. Амь нь тасраагүй ч үхлүүт хэвтээ хэн нэгнийг “Энэ өвчтөн найдваргүй болсон. Ар гэрийнх нь хүсэлтээр аппаратыг нь салгамаар байна” гэдэг үгийг хэлэх дээ эмч нар төрийн өмнөөс ичдэг байж мэднэ.
.jpg)
Үнэхээр үйлдвэрлэгч, бүтээгч орон байж дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж чаддаггүй юм аа гэхэд бусдын жишгээс суралцаж орчин үеийн техник, технологийг эмнэлгийн салбартаа нэвтрүүлэг хэрэгцээ байгааг Монголын төр хэдэн хүний үхлээр ойлгох юм бол доо. Монгол Улсын Ерөнхий сайд Япон улсад айлчлах үеээрээ энэ тухай хэлэлцээр хийж, гарын үсэг зуралцсан тухай мэдээ сонсогдсонгүй. Хүн амын эрүүл мэндийг эн тэргүүнд тавьж, бодлого чиглэлээ ядарсан түмэн рүүгээ чиглүүлэх нь энэ Засгийн газрын үүрэг байлтай.
Харамсалтай нь тэд коронавирус, делта хувилбарыг эрүүл мэндийн салбарынханд даатгаад үлдээчихсэн. Тэдэнд огт “падгүй” мэт авирлах болсон. Ямар сайндаа л ард түмнээ хоёр талцуулж, жагсаал цуглаан хийхэд хүргэсэн шийдвэрээсээ эргэн буцаж, аймаг бүрд хурдан морины уралдаан, бөхийн барилдааныг зохион байгуулахыг зөвшөөрч байх вэ дээ. Хоногийн хоол, банкны зээлдээ дарагдаж, амьдын жаргал, баяр баяслыг ч дүүрэн эдлэж чадахгүй туйлдаж яваа иргэдээсээ ч харалган төртэй байна гэдэг юутай эмгэнэл вэ.
| ДЕЛЬТА ВИРУС ИЛРҮҮЛЖ ЧАДДАГГҮЙ ДЭЛХИЙН ШИВШИГ МОНГОЛ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |