Төрийн гурван өндөрлөг минь түмнээ цар тахал дунд хаяаад "амралт"-аа авцгаачихгүй байгаа даа. 100 жилийн тэгш ой тохиосон зун ч гэлээ эрх биш цар тахлын 130 гаруй мянгаар тоологдох тохиолдолтой, 650 гаруй чандартай байгаа гэдгээ санаж, амарч төвдөхгүй байлгүй дээ. Зуны сар зургаа биш. "Наадмын дараа намар" гэдэг зүгээр ч нэг хэлчихсэн үг биш. Зуны өдрүүдийг 100 жилийн ойдоо зориулж, зугаалж, наргиж, налайж өнгөрүүлчихээд намар гэхэд "Хичээл сургуулиа оруулах уу, болих уу, халдвартай иргэдээ хэрхэх вэ, элгээрээ хэвтсэн эдийн засгаа яах вэ, эм тариа, вакцинаа яаж хүргэх вэ" гэж улигласаар сууж байх юм бол ард түмэн тэр үед тэвчиж чадахгүй л байх. Төрийн гурван өндөрлөг нь нэг намынх байвал төрийн ажил элдэв гацаагүй явна гэж эрх баригч МАН ард түмнээс хүссэн. Ард түмэн хүслийг нь биелүүлж өгсөн. Одоо харин юу чадахаа харуулах цаг. Зун байна уу, 100 жилийн ой байна уу, тэд цалгардуулалгүй ажлаа хийж, намар гэхэд нэг мөр цар тахлаас салах төлөвлөгөөг яг одоо л боловсруулах ёстой. Товчхондоо, энэ зуны хугацаанд төрийн гурван өндөрлөгийг, төрийн түшээдийг амарч, зугаалж байгааг биш ажлаа гялалзтал хийж, аюулыг гэтлэж, амлалтуудаа хэрхэн биелүүлэхийг нь л хармаар байна.
УИХ-ын хаврын чуулган өчигдөр хаалаа. УИХ-ын дарга Г.Занданшатар эхлэлд нь "Нар хур тэгширч, байгаль дэлхий өгөөжээ хайрласан зуны энэ сайхан өдөр 2021 оны хаврын чуулган өндөрлөж байна" хэмээгээд, төгсгөлд нь "Элэг нэгт монголчууд, эрхэм гишүүд Та бүхэндээ Ардын хувьсгалын 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлье. УИХ-ын 2021 оны хаврын чуулган өндөрлөснийг мэдэгдье" гээд алх цохив. Хаврын чуулган хаалтаа хиймэгц, УИХ-ын гишүүд "Ураа" хашгираад, уул, ус бараадацгааж, угалзтай цагаан гэр бариад, ууж идэж, наргиж цэнгэсээр намрын сэрүү орох үед сая нэг сэхээ ордог нь тогтсон жишиг. Төрийн ордон лавтай сар гаруй эзгүйрч, эл хуль байсаар намартай золгодог. Өөрөөр бол, "Хаврын чуулган өндөрлөснийг мэдэгдье" гэдэг бол "УИХ-ын гишүүд амралтаа авлаа" гэж зарлаж буйгаас ялгаагүй сонсогдож байгаа юм. Уг нь тойргоо тордож, нэг иргэнийг ч болов нэмж халдварт өртүүлэхгүй байхад, амьсгалын аппаратных нь тоог нэгээр ч болов нэмэхэд оюунаа чилээвэл зүйтэй сэн. Түүнчлэн, төсөв үлэмж хэмжээний алдагдал хүлээсэн, цаашид нэг мөр тасрах эрсдэл үүсэж эдийн засаг сэхээнд орсон энэ хүнд цаг үед УИХ-ын гишүүдийн толгой л ажиллаж байх ёстой. Тэдний толгой хэдий чинээ хурдтай, зөв, сайн ажиллана тэдий чинээгээр Монгол Улс цар тахлыг үхлийн хохирол багатай, залгаад өлсгөлөнгийн хохирол багатай даван туулах боломжтой.
"Аймаг, сумын онцгой комисс дур мэдэн шийдвэр гаргахгүй. Ард түмэн амарч, зугаалж болно. Гэхдээ гэр бүлээрээ явж болно" гэж Засгийн газар мэдэгдсэн. Гэхдээ энэ зун Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд гэр бүлээрээ амарч, аялах хүмүүсийн тоонд багтаасай гэж хүсэхгүй байна. Цар тахлын аюул нүүрлэсэн цөвүүн цагт улсыг удирдаж байгаагаа санаж, аюулыг гэтлэх аргыг нэн яаралтай олоход л бүх анхаарлаа төвлөрүүлэх ёстой. Маргааш өглөөнөөс Улаанбаатарчууд зүг бүр рүү тарцгаана. Энэ үе Засгийн газарт "Сохорсон биш завшив" гэдэг шиг завшаан ч байж болох. Тухайлбал, "Улаан бүс" болчихоод байгаа Улаанбаатар хотын хөл хөдөлгөөн татарч, хэсэгтээ л эль хуль болно. Намар буцаж цуглаж, хөл хөдөлгөөн эрс нэмэгдэх үед нь барьц алдахгүй байх бүх бэлтгэлээ энэ өдрүүдэд л хангах ёстой. Нөгөөтээгүүр, Засгийн газар ард түмэн амарч зугаалж, хөл хорионы чилээгээ бага ч атугай гаргаж байгаа энэ үед нь илүү сонор сэрэмжтэй, нарийн зохион байгуулалттай ажиллах ёстой. Одоо хоногт 2000 дундажтай байгаа халдварын тоогоо намар гэхэд 3000 давуулчихгүйн тулд салбар хоорондын уялдааг хангаж, илүү нягт ажиллах шаардлагатай.
Шинэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тангараг өргөснөөсөө хойш ажин түжин л байна. Төрийн ордноос ер цухуйж, ард түмний өмнө гарсангүй, тэрийг тэгмээр, энийг ингэмээр байна гэж санаачилга ч гаргасангүй. Өнөөдөр харин хэд хэдэн хүнд цол, шагнал гардуулахаар гарч ирэх сурагтай. Ажиглах нь ээ, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Ерөнхийлөгч болсон баяраа хавтгай тэмдэглэж чадахгүй байгаадаа ундууцангуй байгаа бололтой юм. Уг нь их хүсэж Ерөнхийлөгч болсон хүний хувьд нэн яаралтай л ажлаа эхэлмээр байна. "Ковид-19" цар тахлыг дотооддоо алдах үед Ерөнхий сайд байснаа бодож хариуцлагаас зугтах биш, харин ч үүрэлцмээр байна. "Баяглагтаа эзэн Монгол" гэсэн уриа дэвшүүлж Ерөнхийлөгч болсон. Ерөнхийлөгч болсныхоо дараа "Монголын баялаг бол Монгол хүн өөрөө" гэж "илтгэсэн". Тэгвэл өнөөдөр Монгол Улс цар тахлаар 655 баялагаа алдчихаад байна. Ард нь халдвартай 38 баялаг эмнэлгийн орон дээр хэвтэж байна. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч, ард түмний эцгийн хувиар ажлаа хийж эхэлмээр, ард түмэн гэх том баялагаа хамгаалмаар байна.
Эцэст нь, Төрийн гурван өндөрлөгийн хоршлыг яг одоо л хармаар байна. Ажил ярьдаггүй амралт ярьдаг зун юм даа гэж алгасахгүйгээр, намар л харъя гэж азнахгүйгээр яг одоо л хармаар байна.
| Зун гэж зугаацаж, налайх эрхгүй гэдгээ бүү мартаарай, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд аа |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |