• Өнөөдөр 2024-05-07

Иргэдээ морьтой, морьгүйгээр нь талцуулдаг МОНГОЛЫН ЗАСГИЙН ГАЗАР ИЧ

2021-07-02,   1194

           Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ та Төрийн ордонд байна уу. Байгаа бол Төрийн ордны цонхоор төв талбай руу нэг хараач. Таны гаргасан муйхар шийдвэрийн балгаар тэнд ард түмэн морьтой, морьгүйгээрээ талцаж, “NoNaadam” буюу “Наадам хийхгүй амьд үлдье”, “YesNaadam” буюу “Наадмаа хийгээд үхье” хэмээн “хэрэлдэж”, мөдхөн хоорондоо “зодолдох” нь. 
 
Цахим наадам нэртэй боловч хатуухан хэлэхэд цар тахлаар амиа алдсан 500 гаруй иргэнийхээ булшин дээр “бүжиглэх” шийдвэрээ одоо цуцлахгүй юм уу. “Давс мэт шорвог шийдвэр гаргана” гэж Ерөнхий сайд болсон биш бил үү. Гэсэн атлаа баячууд, бөхчүүд, уяач нарт зориулж цахим наадам нэртэй чихэр шиг шийдвэр гаргаж, түүнийгээ өөрчлөхгүй гүрийгээд байгаадаа ичихгүй байна уу. Ард түмнээ ингэж талцуулж, амиар нь дэнчин тавин байж наадах гэж улайраад байгаа нь яг хэнд ашигтай юм бэ. 
 

Нэг өрөөндөө аав, ээжийнхээ цогцсыг бүтээчихээд, нөгөө өрөөндөө төрсөн өдөр тэмдэглэдэг айл байдаггүй биз дээ. Цар тахлаар 500 гаруй хүн амиа алдчихаад, хөгшид, хүүхэд, хөл хүнд эмэгтэйчүүд хэдэн мянгаараа эмнэлгийн орон дээр тарчилж байхад цахим наадам хийж, цадигаа алдсан баячуудаа баясгах нь төрсөн өдөр, оршуулгын ёслол хоёрыг хамт хийж байгаагаас юуны ялгаа байна аа. 

 
           Цар тахал цадигаа алдчихаад байхад цахим наадам зохион байгуулах нь борчуудаа үл тоож, баячуудаа цэнгүүлэх гэсэн шийдвэр гэж ард түмэн анхнаасаа эсэргүүцсэн. Хариуд нь Засгийн газар “Наадам хийх нь өв соёлоо мартуулахгүй байх вакцин. Наадмаа хийж байж Монгол хүн мөн чанараа хадгална” гэдэг “сүнслэг” тайлбар хийсэн. Аргаа ядсан ард түмэн төв талбайд гарч ирж, ганц жилийн наадам үзэхгүй байлаа ч өв соёлоо, ахуй уламжлалаа мартахгүй гэдгээ илэрхийлж байна. Амьд байхад үзэх, баясах, омогших наадам олдоно, гагцхүү амь нас бол ганц гээд байна. Гурван тэрбумаар наадамлаж, гомдолтойгоор нас барсан иргэдийнхээ үхлийг үнэгүйдүүлэхийн оронд эрүүл мэндийн салбартаа наадмын төсвөө зарцуулж, цар тахлыг хохирол багатай даван туулахад бүх анхаарлаа хандуулъя гээд байна. Ард түмэн өөр юм хүссэнгүй. Гэтэл яагаад Засгийн газар иргэдийнхээ эсрэг зогсоод байгаа юм. 
 
Хар түүхтэй “Долдугаар сарын 1”-ийг 13 жилийн дараа дахиж давтах гээгүй бол ард түмний энэ талцалыг нэн яаралтай зогсоож, цахим наадмаа цуцлах ёстой юм биш үү. Төв талбайд жагсаж байгаа залуучуудаа боддоггүй юм гэхэд ядаж, Засгийн газар цар тахалтай тэмцэж чадахгүй байгааг өөрийн амиараа илчилсэн 500 гаруй иргэнээ бодоод, амьсгал нь тасалдаж, амьдралынхаа өнгөрсөн хоногуудыг эргэцүүлж хэвтээ халдвартай иргэдээ бодоод цахим наадам хийх шийдвэрээ цуцлах ёстой юм биш үү. 

Иргэдээ морьтой, морьгүйгээр нь талцуулдаг МОНГОЛЫН ЗАСГИЙН ГАЗАР ИЧ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 5
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-02 16:43:50
    Zochin: Uyachid moridoo uursduu unaad ..... urald
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-02 16:43:48
    Zochin: Uyachid moridoo uursduu unaad ..... urald
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-02 16:43:48
    Zochin: Uyachid moridoo uursduu unaad ..... urald
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-02 15:58:20
    зочин: ТАЛЦАЛ ХУВААГДАЛЫГ БИЙ БОЛГОН ДААМЖРУУЛЖ ҮЙМЭЭН САМУУН ДЭГДЭЭЖ УЛС ОРНЫГ ЛИВИ МЭТ ОРНЫ АРААС ОРУУЛЖ СҮЙРҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭЛБЭГДОРЖ ТЭРГҮҮТЭЙ ҮХЭЭРҮҮД ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ ТОВ ТОДОРХОЙ ХАРАГДАНА
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-02 13:30:09
    Zochin: Ynekheer ajillaj chadakhgyi bna. Chadvar alga ene khynd. Ichikhgyi suudaldaa shigdeed suugaad baikh um. Ter said nariikh n' baij bgaa tsarai ch gsn dee. Gomdood baikh um.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188