Цар тахлын аюул анх дэлхий нийтэд дуулдаж эхлэх үед монголчууд бид өөрсдийгөө "адууны махаар эмчилнэ" хэмээн андуу сэтгэж, амар амгалан сууцгааж байв. Харин одоо өөрсдийгөө сүйрч байгаа "Титаник" хөлөг онгоцтой жишээд сууж байна. Мөсөн уул мөргөсөн "Титаник", цар тахалтай тулгарсан Монгол Улс хоёр ижилхэн эмгэнэлтэйгээр "сүйрэх" хувь тавилантай байжээ. Цар тахлыг мөсөн уул, Монгол Улсыг "Титаник" хөлөг онгоц гэвэл ялгарах юм ер алга. Чухамдаа Монгол сүйрлээ.
"Дэлхий солиртой мөргөлдөж, сүйрнэ" гэж дэлхий нийтээр шуугихад монголчууд бид л лаа, шүдэнз, хоол хүнсээ базааж, хамаатан саднаараа уулын оройд, таван ханатай гэрт бөөгнөрч байв. "Дэлхийн солиртой мөргөлдөж, Туулын хөндийгөөр улаан хайлмаг урсхад уулын оройд байсан нь амьд үлдэнэ" гэдэг "тэнгэрлэг" сэтгэлгээгээрээ цар тахалтай нүүр тулсан. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг тогтоож, хамаг хилээ хааж, гадаадад байгаа иргэдээ цөмийг нь тусгай онгоцоор татаж, хоол хүнсээ нөөцөлж, аж ахуйн нэгжүүдийнхээ хаалгыг "лацдаж", үр дүнгүй цуврал хөл хорио тогтоож, эдийн засгаа царцааж орхисон. Гэвч хаалгаа хааж, дотроос нь түгжээд л аюулаас ангид үлдэнэ гэж сэтгэсэн нь бидний том алдаа байлаа. Дэлхий нийтээс өөрсдийгөө тусгаарласан атлаа дотооддоо үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг эмх замбараагүй бужигнасан нь бүр ч том алдаа байлаа.
Монгол Улс эхлээд дэлхийгээс нүүр буруулсан бол одоо эсрэгээрээ дэлхий Монголоос нүүр буруулж байна. Цар тахлыг дотооддоо алдаагүй цөөн улсын нэг гэж "онгирч" явсан бол одоо цар тахалд "бууж өгсөн" орнуудыг тэргүүлж байна. Мах, гурилнаас бусад нь шахуу хилийн гадна түгжээтэй, хүнсний дэлгүүрийн лангуун дээрх бараа цөөрсөөр хуучин нийгмийн шилжилтийн үеийн дүр зурагтай "дүйх" хэмжээнд хүрч байна. Монголчуудын тэжээдэг нүүрс тээврийн автомашинууд нь хилийнхээ дотор гацчихсан байна. Аж ахуйн нэгжүүд нь хаалттай, аргаа ядаад төв талбайд гарч" Тэвчээр тасарлаа" хэмээн жагсаж байна. Ахмадууд, хүүхэд, хөл хүнд эмэгтэйчүүд нь эмнэлгийн орон дээр хэдэн мянгаараа тарчилж, хоногт 10-15 гэр бүл нэг гишүүнээ алдаж, уй гашууд автаж байна. Ажилгүй, орлогогүй, өр зээлэнд баригдсан иргэд нь захаасаа амиа хорлож байна. Төр засаг нь цар тахалтай тэмцэж борчуудаа хамгаалах биш цахимаар наадам хийж баячуудаа зугаацуулахад хамаг анхаарлаа хандуулж байна. Өнгөрсөн 30 жил монголчууд бид огт хөгжөөгүйг, өөрсдөө үйлдвэрлэгч биш хэрэглэгч байж, урд хөршөөрөө л "угжуулж" ирснээ дөнгөж сая л бүрэн ухаарч байна. Төр засаг өнгөрсөн он жилүүдэд "Малчид нь малаа маллаж, Сэлэнгэд тариа ургаж, Өмнөговиос нүүрс гарч л байвал монголчууд амьдраад байна" гэж бодож ирсний хар гай энэ. Хүнс бараа нь орж ирэхгүй, нүүрс, зэс нь гарахгүй болоод эхлэхээр Монгол хэн ч биш гэдгийг бид бүгд харлаа. Энэ байдал дахиад хэсэгхэн зуур л үргэлжилвэл Монгол бүрэн утгаараа сүйрэх нь.
Түүнчлэн, Засгийн газар цар тахлын аюулыг урьдчилан бодитоор харж, дотооддоо халдвар алдвал, нийтэд тархвал ямар арга хэмжээ авахаа А-Я хүртэл нь алдаагүй тооцоолж чадаагүйн балгаар бид "Титаник" болсон. Хэрвээ эхнээсээ зөв тооцоолж, дөрөв, таван удаа үр дүнгүй хатуу хөл хорио тогтоож, ард иргэд, аж ахуйн нэгжүүдээ туйлдуулаагүй байсан бол тэр хөл хорионуудыг одоо тогтоох боломж байсан. Бас дахиж хөл хорио тогтоох эрхгүй болмогцоо иргэн бүрд 300 мянган төгрөг тарааж, вакцин хийлгэсэн хүн бүрд 50 мянган төгрөг өгч "шинэ баян"-ы дүрд тоглож байхын оронд тэр мөнгөө одоо тараасан бол эмийн сангийн үүдэнд витамин, арбидолд оочерлож байгаа ард түмэнд хэрэгтэй байх байж.
| МОНГОЛ СҮЙРЛЭЭ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |