Эргэлт.мн мэдээллийн сайт долоо хоног бүр онцлох нийтлэлээ танилцуулдаг билээ. Тэгвэл энэ удаад "У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нар төрийн өндөр албан тушаалуудыг андууд, ах дүүсээрээ “дүүргэх” нь ээ" гарчигтай нийтлэлээ онцлох нийтлэлээр танилцуулж байна.
-Андуудаа албан тушаалд томилдог Ерөнхийлөгчтэй, ахдаа төрийн, төсөв ихтэй ажил "өгдөг", үеэлдээ салбар "атгуулдаг" Ерөнхий сайдтай улс манайхаас өөр байдаг болов уу-
Шинэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сонгуулийн өмнөх "хөрөг" нэвтрүүлгийнхээ үеэр улс төр дэх ураг төрлийн хэлхээ хамаарлыг яснаасаа үздэггүй, тиймдээ ч төрсөн дүү У.Отгонбаярыгаа ятгасаар байгаад төрийн албанаас гаргасан гэж сайрхаж суусан билээ. Ахынхаа алсын амбицд зай тавьж өгч, ажилгүй болсон дүүг нь өрөвдөж, "Төрснөөсөө хүртэл төрийн албыг харамладаг хүн байдаг л юм байна" ахыг нь магтсан даа, ард түмэн. Гэтэл ах дүү хоёр зэрэг төрд зүтгэвэл ашиг сонирхлын зөрчил үүснэ хэмээж төрийн албанд харам дүр эсгэсэн У.Хүрэлсүх андууддаа бол албан тушаал харамгүй өгдөг нэгэн аж. Үүнийгээ Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар Я.Содбаатарыг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн даргаар Ж.Энхбаярын томилж "баталлаа". Ах дүүсдээ албан тушаал өгөх, андууддаа албан тушаал өгөх хоёр жинлүүр дээр яг тэнцдэгийг эрхэм Ерөнхийлөгч мэддэггүй бололтой юм.
Тухайлбал, У.Хүрэлсүх, Я.Содбаатар хоёр 21 дэх жилдээ нөхөрлөж байгаа андууд. Энэ хугацаанд хагацаж, холдсон нь ер үгүй. Ялангуяа У.Хүрэлсүх нь Я.Содбаатарыгаа хаа явсан газраа "чирж", өөрөө хаана өндөр албан тушаалд очно, тэндээ дагуулж очдог “зуршилтай”. Тэд 1999 онд тухайн үеийн МАХН-ын дэргэдэх Монголын ардчилсан социалист залуучуудын холбооны үйл хэргээр анх танилцаж, анд бололцсон. 2000-2005 онд У.Хүрэлсүх тус холбооны Ерөнхийлөгчөөр, Я.Содбаатар нарийн бичгийн даргаар нь ажиллаж байв. У.Хүрэлсүх 2008-2012 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллахад Я.Содбаатар мөн л түүний шууд удирдлага дор МАН-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байлаа. 2017 онд У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар томилогдож, 2018 онд Я.Содбаатарыг Зам тээврийн хөгжлийн сайдаар томилж дэргэдээ авсан. Гэсэн ч Я.Содбаатарын ЖДҮХС-ийн асуудал дэгдэж, 2019 оны нэг сард тэр өөрийн хүсэлтээр сайдаас чөлөөлөгдсөн. Улмаар У.Хүрэлсүх 2020 оны сонгуулийн дараа Ерөнхий сайдаар улиран томилогдмогцоо Я.Содбаатарыг Шадар сайдаараа томилж, дахин дэргэдээ татсан. Энэ оны эхээр тавчиг, халадтай эх, үрд энэрэнгүй сэтгэл гаргаагүй асуудлаас болж тэд "хөтлөлцөөд" огцорсон. Гэсэн ч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болж, Я.Содбаатар Тамгын газрынх нь дарга болоод эргэн ирлээ.
Тэд бурхны зурсан хувь тавилангаараа л ийн салшгүй хамт яваа гэж үү. Сонин байгаа биз. Андуудын албан тушаалын нөхөрлөл гэж л энэ байх.
ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга Ж.Энхбаярын хувьд У.Хүрэлсүхтэй тун төстэй намтартай, бас ижилхэн цэрэг "имиж"-тэй. Монголын улс төрд өөрийгөө "Би бол улс төрд биш цэрэгт байх ёстой, цэрэг хүн" гэж итгэдэг атлаа улс төрд байсаар байгаа хоёр хүн байдаг нь У.Хүрэлсүх, Ж.Энхбаяр. Ж.Энхбаяр Цэргийн нэгдсэн дээд сургууль, У.Хүрэлсүх Батлан хамгаалах их сургууль төгссөн. Мөн тэд хоёулаа МУИС-ийг Эрх зүйч мэргэжлээр төгссөн. Ж.Энхбаяр 1999 онд, У.Хүрэлсүх 2000 онд буюу нэг оны зөрүүтэй төгссөн гэж намтартаа бичдэг ч зарим эх сурвалжууд тэднийг нэг оны төгсөгч гэдэг.
ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр жилийн 2.4 тэрбумын орлоготой атлаа ЖДҮХС-аас хоёр ч удаа зээл авсан нэгэн. “ЖДҮчин” нэрээсээ болж 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхээ хасуулсан гэгддэг. Гэхдээ сонгуулийн үеэр Д.Амарбаясгалантай хамт сонгуулийн стратеги боловсруулж, тэр нь амжилттай хэрэгжиж, намдаа гавьяа байгуулсан. У.Хүрэлсүх андынхаа энэ гавьяаг ихэд сайшааж, сонгуулийн дараа өөрийнхөө Ажлын албаны дарга, ахлах зөвлөхийн албан тушаалд залж, дэргэдээ авсан. Ж.Энхбаяр Ажлын албаны дарга сэтрээрээ хатуу хөл хорионы өдрүүдэд Дархан хотод голдуу ажиллаж, "ЖДҮчин" нэрээ бага ч болов мартуулж чадсан. Тэгвэл тэр одоо ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга болж дэвшиж байна.
Түүнчлэн, У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа буюу 2019 оны эхээр “Эрдэнэт” үйлдвэрт зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, үйл ажиллагааг нь хянах, шалгах ажлын хэсгийн ахлагчаар Л.Оюун-Эрдэнийг томилон ажиллуулж байв. Гэтэл Л.Оюун-Эрдэнэ "Эрдэнэтийнхэн"-тэй нэг "хөнжил"-д орсон яриа газар авч, У.Хүрэлсүх ч тэр даруй шийдвэрээ өөрчилж, Я.Содбаатарыг ажлын хэсгийн ахлагчаар, дэд ахлагчаар Ж.Энхбаярыг томилж байв. Энэ бол Ж.Энхбаяр, Я.Содбаатар хоёр У.Хүрэлсүхийн хувьд хэр итгэлтэй, ойрын хүмүүс нь вэ гэдгийг илтгэх захын л жишээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс ялгаатай нь андуудаа гэхээсээ илүү ах, дүүсээ гэдэг "элэгтэй" нэгэн. Бэрх тосгоны шороот гудамжинд хамт тоглож өссөн "үеэл" Х.Нямбаатарыгаа Хууль зүй, дотоод хэргийн сайд улираан томилж дэргэдээ авсан. Төрийн ажил нэг хэсэгтээ Х.Нямбаатарын оролцоогүйгээр явахаа больж, түүн шиг "том" хүн үгүй болоод байсан. Ямар сайндаа л Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг шүүгч нарыг өрөөндөө дуудаж чиглэл өгдөг гэж чуулганы танхимд зарлаад, дараа нь өөрөө өрөөнд нь оччихоод загнуулаад сууж байх вэ. Тэр байтугай хөл хорионы өдрүүдэд ямар тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохгүй, ямар нь оролцох, нийтийн тээвэр хэдээс хэдэн цагийн хооронд явах гэх мэт ажлууд хүртэл Х.Нямбаатарын шийдвэрээр хийгдэж байлаа. Харин сүүлийн үед хачин нам гүм л байна. "Үеэл" нь үүрд Ерөнхий сайд байх юм шиг "томрох" нь алсдаа өөрт нь аюултайг ухаарсан ч байж болох.
Түүнчлэн, Л.Оюун-Эрдэнэ төөрч учирсан төрсөн ах "Херо" Б.Баатартаа төрийн бүх л төсөв ихтэй "интертаймент"-үүдийг хариуцуулж яваа. Цар тахлын хатуу хөл хорионы өдрүүдэд "Херо" Б.Баатар хэд хэдэн "Тв контент" найруулан цацсан нь тэрбумаар тоологдох өртөгтэй гэгдэж, ах, дүү хоёр ард түмэнд хэсэгтээ л "бангадуулж" байв. Гэсэн ч хаширсангүй, цар тахлаар 500 гаруй хүн амиа алдаж, үндэстэн даяар уй гашуу зарлаж байхад гурван тэрбумаар цахим наадам хийнэ гэж ярьж яваа. Яагаад заавал цар тахлын дундуур цахимаар наадам хийх гээд байгаа тухайгаа "Улсын наадмыг ганц жил л хийхгүй өнжөөвөл улс даяараа уламжлал, ёс заншлаа мартаж, монгол гэдэг дархлаагаа алдана" гэж тайлбарлаж байгаа юм. Ганц жилийн наадам үзэхгүй бол бүгд хятад хүмүүс болох нь л дээ. Ийм утгагүй тайлбар хийж байхын оронд "Манай ах заавал наадам найруулмаар байна гэнэ ээ, нээлт найруулахад нь 850 төгрөг хэрэгтэй юм байна, өгчих үү. Өөрөө авахаа аваад үлдсэнээр нь нээлтээ хийг ээ" гээд ил цагаан ард түмнээсээ асуучихсан бол хавьгүй шударга байх байлаа л даа.
Энэ мэтээр У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нар төрийн өндөр албан тушаалуудыг, төсөв ихтэй ажлуудыг андууд, ах дүүстээ ил цагаан "бэлэглэж" сууна. Л.Оюун-Эрдэнэ гурван жил, У.Хүрэлсүх зургаан жил төрийн дээр байна гэхээр дахиад хэдэн анд нөхөр, ах дүүгээ дээш татах бол оо.
| ЭРГЭЛТИЙН ОНЦЛОХ НИЙТЛЭЛ: У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нар төрийн өндөр албан тушаалуудыг андууд, ах дүүсээрээ “дүүргэх” нь ээ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |