• Өнөөдөр 2024-05-16

Монгол Улс коронавирусийн “Үхлийн хөндий” болсон гэдгийг Г.Цоггэрэл гэрчиллээ

2021-06-29,   1651

          Үндэсний баяр наадмыг энэ жил хойшлуулах талаар санал гарч, иргэдээс ихээхэн шүүмжлэл хүртэж байгаа ч эрх баригч намынхан олноос зөрж, наадмаа зохион байгуулахаар аль хэдийн бэлтгэл ажилдаа ороод буй. Өчигдөр гэхэд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар наадам зохион байгуулах газар буюу Хүй долоо хутагт очиж, бэлтгэл ажилтай танилцаад ирсэн гэх.

        Гол санаа нь МАН 100 жилийн ойгоороо зургаан жил төрийн эрх барих Ерөнхийлөгчтэй болж, төрийн эрхийг тэр чигт нь гартаа оруулсан давхар баяраа тэмдэглэхээр зэхэж байна. Өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүх Ерөнхийлөгч Үндэсний баяр наадмаар индэр дээр гарч олны өмнө үг хэлэхэд сүртэй харагдах гэж ийн  олноос зөрөн байж, цар тахлыг хойш тавьж баяр наадмаа хийж байгаа юм.

      Ингэхдээ тэд “Наадам зохион байгуулах нь сайн зүйл, соёл уламжлалаа хамгаалах том арга хэмжээ” хэмээн иргэдэд ойлгуулахаар дээр, дооргүй хэрэндээ л хичээцгээж байгаа харагдана. Зарим нь бүр хэтрүүлж, иргэдээс “банга” хүртэж байгаа жишээ ч цөөнгүй байна.  
 
      Ямар  сайндаа л цахим наадмыг юу ч болж байсан тэмдэглэнэ гэж улайрсандаа наадмыг зохион байгуулагчид “ТИТАНИК” уран сайхны киногоор зүйрлэх билээ. Өөрөөр хэлбэл, Үндэсний урлагийн их театрын захирал Г.Цоггэрэл наадам хийх шалтгааныг тайлбарлаж, олон нийтийн шүүмжлэлийг дарах гэсэндээ сүйрсэн "Титаник" хөлөг онгоц, түүний хөгжимчидтэй наадмын үеэр ажиллах уран бүтээлчдийг харьцуулсан нь олны дургүйцлийг түрүүлээд буй. Үндэсний баяр наадмыг цахим хэлбэрээр хэрхэн зохион байгуулах талаар мэдээлэл хийх үеэр тэрбээр “Бид ард түмэндээ гоё сайхан зүйл харуулах гэж зорьж байна. Энэ бол бидний үүрэг. “Титаник” кинон дээр хөлөг онгоц сүйрч, усанд живж байхад дөрвөн хүн хийл тоглосоор л байдаг. Бид яг л адилхан ийм үүрэгтэй” хэмээн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хариуцлагагүй, халагламаар мэдэгдэл хийлээ. 
Угтаа бол тэрбээр юу ч болж байсан наадмаа тэмдэглэнэ гэж үүрэг болгосон дарга нарынхаа даалгаврыг давуулан биелүүлчихлээ.
        Түүний олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр хийсэн ил үйлдэл Монгол Улсыг коронавирусийн халдварт бүслэгдэж, үхлийн хөндий болсон гэж зарласнаас ялгаагүй байдалд хүргэв. Зүй нь бол “Монголчууд цаашид энэ халдварт өвчнийг давж чадахгүй, үхлийн эрмэгт тулаад байна” гэснээс ялгаагүй мэдэгдэл хийв. Энэ жил цахим наадам тэмдэглэх гэж улайрч байгаа нь түүнийхээр монголчуудыг сүүлийн замд нь үдэх “симфони” –ийг зориулж буй хэрэг бололтой.
 
           Өнгөрсөн хоёр жил орчмын хугацаанд цар тахлын эсрэг тэмцсэн гэдэг ч бодит байдал дээрээ өдөрт хэдэн мянгаараа халдвар авч, үхэлтэй нүүр тулах иргэдийн тоо тоо томшгүй болсон. Гэтэл эрх баригчид өөрсдийн эрх ашгийн төлөө юу ч хийхээс буцахгүй наадам тэмдэглэх гэж хэт улайрахдаа монголчуудын ирээдүйг ийн “зөгнөж” байгаа нь харамсалтай. Коронавирусийн халдвар БНХАУ-ын Ухань хотод анх гарахад олон хүн амь эрстэж, халдвар маш хурдан тархаж байсан ч тэд төд удалгүй арга хэмжээ авч, хэдхэн сарын дотор бүгд маскаа тайлж байсан сайн жишээтэй. Гэтэл манай улс иргэдийнхээ олонхыг дархлаажуулсан ч байдал улам хүндэрч, халдварын голомтод бүс болоод байна. Харин төрийн томчууд баяр наадмаа тэмдэглэчихвэл үхсэн ч харамсахгүй бололтой.

Монгол Улс коронавирусийн “Үхлийн хөндий” болсон гэдгийг Г.Цоггэрэл гэрчиллээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 14
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-30 00:46:24
    emee: bi naadam uzej setgel sanaanii erch huch avmaar baina, tsahim baba yagonuud um hiihgui baig amaa tat, hurelsuh huug naadam neehiig harj hiimorio sergeenee huu, ataarhagch horsogchid luibarchdaas salsnii bayar
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-29 22:12:59
    Наадам хэрэггүй...: Ус живж байсан ч тэнд ингээд л тоглож байдаг. Гэж юү гэсэн үг вэ? Ийм хэлж ярьж байгаагаа ч өөрөө ойлгох сөхөөгүй хүн наадамийн нээлт хаалтын ажиллагааг удирдаж байна гэхэд үнэхээр эмгэнэлтэй......
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-29 19:38:45
    Зочин: Монголчуудыг сүүлийн замд нь үдчих юм байна л даа....
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-29 18:47:43
    зочин: Ийм л нөхөр бүхэл бүтэн чуулгыг удирдаад байгаа юм даа. Өөрөө бас завин дээр үлдчих санаатай дагаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-29 17:52:52
    Та: Мэдлэггүй байж болноо харин мөнгөний төлөө ингэтлээ улайран дайрах гэж дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-29 17:52:52
    Та: Мэдлэггүй байж болноо харин мөнгөний төлөө ингэтлээ улайран дайрах гэж дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-29 17:52:32
    Та: Мэдлэггүй байж болноо харин мөнгөний төлөө ингэтлээ улайран дайрах гэж дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-29 17:52:16
    Та: Мэдлэггүй байж болноо харин мөнгөний төлөө ингэтлээ улайран дайрах гэж дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-29 17:15:59
    Иргэн: Атаархалаа олон нийт рүү турхирсан өлөн бөөс бна даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-29 16:27:45
    зочин: бөөлжис хүргэсэн лалар уу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-29 15:06:57
    иргэн: ТИтаник сүйрч байхад хийл тоглоно, Монгол сүйрч байхад Наадам хийнэ, энэ зөв үү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-29 14:42:33
    Bold: Манай улс Титаник юм бол Сайн Вакцин хийлгэсэн Цөөхөн хэдэн дарга тэдгээрийн хамааралын хэдхэн хүн Завин дээр үлдэнэ гэж ойлголоо, яанаа дэндүү гашуун бн, Цоггэрэлээ . Төр засаг минь ард түмнээ авраач, аврал эрье !!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-29 14:16:35
    йыа: ёооё ойрд ингэж инээсэнгүй баярлалаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-29 08:33:56
    Кк: Пялдага, далдага
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188