УИХ-ын гишүүдийн энэ жилийн “ангийнхан” бүтэхгүй нь. Төрийн ордонд танхайрч, түмпэн шанагатайгаа холилдож, бие биеийгээ хулгайч, луйварчин, архичнаар нь дуудаж байна. Яг л галзуугийн эмнэлгийн нэг тасгаас бөөнөөрөө “оргочихсон” юм шиг байх юм. Саяхандаа, нэг нь цахим чуулганыхаа хойморт дотоожтойгоо гүйгээд, нөгөө нь “Танай цагдаа нар намайг танихгүй 30 минут зогсоож, шалгалаа. Би чинь УИХ-ын гишүүн хүн” гэж цээж, хошуу хоёроо дэлдэж, Хууль зүйн сайддаа чуулганы индрээс хов хүргэж байсан. Тэгээд тэр гишүүн төд удалгүй монголчуудаас уучлалт гуйж, сайн ажиллахаа амлаж байлаа. Тодруулбал, “Цагдаа зогсоосон талаар зохимжгүй жишээ авсанд УУЧЛААРАЙ. Олон түмний санал шүүмжлэлийг хүлээн авч хичээн ажиллах болно” гэсэн байдаг. Гэвч тэр хэцүү нэрт дахин “хэрэг” тарив. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Г.Дамдинням дахиад л дарханчуудын чихнээс хонх уялаа. Өнгөрсөн баасан гарагийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Соёлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Энэ үеэр Ардчилсан намын бүлгийн гишүүн Б.Пүрэвдорж, МАН-ын бүлгийн гишүүн Г.Дамдинням нар маргаан үүсгэв.
Тодруулбал,
.jpg)
-Би нэг бичлэг үзүүлье. Энэ хууль хэлэлцэх явцад ийм байдлаар нийтдээ 30 гаруй удаа горимын саналыг буцаасан. Өөрөөр хэлбэл, зарчмын зөрүүтэй санал унаад, буцаж хэдэн найз босгох энэ хуулийг гурилдах шиг боллоо. Энэ хууль анхнаасаа шинэчилсэн найруулгаар орж ирсэн. Нийт 78 зарчмын зөрүүтэй саналтай. Яам нь маш хариуцлагагүй хууль өргөн барьж оруулж ирсэн. Мөн дээрээс нь Байнгын хороо нь гурилдсан. Энэ асуудалд манай гишүүд анхааралтай хандаарай.
-Манай зарим гишүүн сансарт нисээд, зарим зүйлээ мартаж санадаг болчихсон бололтой. Миний ойлгож байгаагаар тоног төхөөрөмж гацаад, УИХ-ын Тамгын газарт асуудал тавьчихсан байгаа. Санал хураах болгонд унадаг. Өөрөө бас ажлаа хийдэггүй, хуралдаа суудаггүй болохоор энэ асуудлыг мэдэрдэггүй юм шиг байна. Завгүй нисээд байдаг байх. Бодит байдал дээр ажил явуулахын тулд ирэх оны улсын төсөв ярихаас өмнө Соёлын тухай хуулийг заавал хэлэлцэж батлах ёстой. Үнэхээр Монгол соёлдоо хайртай, анхаарал хандуулаад судалсан бол шүүмжийг хүлээж авна. Магадгүй гэдэг маягаар улс төр хийх гэж ядаж байгаа бол уучлаарай. УИХ-ын гишүүд саналаа өгчихөөд байхад онлайн тоног төхөөрөмж ажиллахгүй байна. Тэр Байнгын хороо болсон өдөр үнэхээр ажиллаагүй. Зарчмын зөрүүтэй санал хураахаар ажилладаггүй” гэв.
Харин УИХ-ын дарга Г.Занданшатар “Эрхэм гишүүд, уужуу тайван байж, ухаан зарж, Соёлын тухай хуулиа батална шүү. Хуралдаан явуулах боломж олго. Албадан гаргана шүү” гэж хэлээд ч нэмэргүй тэд хэрэлдэж, бие биеийнхээ булайг дэлгэсээр л санал хураалтад оролцсон юм. Яг үнэндээ тэд “татгалзсан, дэмжсэн” гэх аль ч товчлуур дээр юу дарж байгаа мэдэхгүйгээр хэрэлдэж байсан юм. Яг л хэнийг, хэзээ ч зууж болзошгүй галзуу ноход шиг байлаа, Г.Дамдинням, Б.Пүрэвдорж гишүүн.
(11).jpg)
Тойргийнх нь иргэд “Төрийн эрх баригчдаас ямар шийдвэр гарч, Дархан-Улаанбаатарын зам хэзээ ашиглалтад орох нь вэ” гэж нүдээ ширгэтэл харуулдаж суугаа энэ цаг үед УИХ-ын гишүүн Г.Дамдинням ёс зүйгүй авирлаж, сонгогчдодоо “бэлэг” барив. Өөрөөр хэлбэл, тэр Монгол Улсын Засгийн газрыг, Монголын ард түмнийг доромжилж, чуулганы хойморт танхайрлаа. Уг нь тэр энэ хэцүү цаг үед өөрийг нь сонсгосон Дархан-Уул аймгийн иргэдийн төлөө чуулганы хойморт Засгийн газраас хариуцлага нэхээд хоёр гараа гозолзуулж баймаар. Тойргийн иргэдийнхээ амь зуулга, амьдралын нөхцөлийг тоочоод, ядаж Дарханы зам засварын ажилд хариуцлага нэхээд, яах ийх шийдэл нэхэж баймаар. Энхэл, донхол замаар давхисан иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийн төлөө дөрвөн мөчөөрөө тэмцэж баймаар. Гэвч тэр тэгсэнгүй. Тойргийнхоо иргэдийг хэдийнэ мартаж, хэнэг ч үгүй хэрүүл хийсэн шиг хуралд сууна.
2020 оны УИХ-ын тухай хуульд чуулганы хуралдаанд үг хэлэхдээ бусдын нэр төр, алдар хүндэд халдахгүй байх, 10.1.4.Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-т зааснаар гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн; 10.1.5.Үндсэн хуулийн цэц гишүүнийг энэ хуулийн 7.2-т заасан тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн тохиолдолд эгүүлэн татаж болдог. Чухамдаа манай ард түмэн ёс зүй шаарддаг байсан бол Г.Дамдинням гишүүн хэдэнтээ огцрох болзол хангасан баймаар. Өөрөөр хэлбэл УИХ-ын нэгдүгээр ангиа тэр муу "дүн"-тэй төгслөө гэсэн үг.
Тэгвэл УИХ-ын гишүүн Г.Дамдинням гэж хэн бэ. Г.Дамдинням нь 2004 онд МУБИС-ийг нийгэм судлал, эрх зүйн багш мэргэжлээр, 2005-2007 онд МУБИС-ийг улс төр судлалын магистр, 2013-2016 онд Бритиш Колумбын их сургуулийг уул уурхайн засаглал, бодлого судлалын магистрын зэрэгтэйгээр тус тус төгссөн. 2008-2009 онд Байгаль орчны сайдын зөвлөх, 2009-2010 онд БСШУ-ны сайдын зөвлөх, 2010-2013 онд ШУТИС-ийн Нийгмийн хөгжлийн проректор, 2015 онд Бритишийн Колумбын их сургуулийн судлаач, 2017 онд “Прокон Майнинг Монголия” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар, 2020 оноос Дархан-уул аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа юм. Харин өнгөрсөн дөрөвдүгээр сард Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргаар сонгогдсон билээ.
| Дарханчуудыг төлөөлж буй Г.Дамдинням гишүүн нэгдүгээр ангиа муу "дүн"-тэй төгслөө |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |