• Өнөөдөр 2024-03-28

Монголын төрд хүүхэд, хөгшид, эхчүүдээ хамгаалж чаддаггүй эмэгтэй төрийн түшээд хэрэгтэй юү

2021-06-17,   1654

         Хэвлий дэх үрээ хоног тоолон хүлээж байсан хөл хүнд эмэгтэйчүүд, хорвоотой дөнгөж танилцаж байсан хүүхдүүд, хүний амьдралаас залхаж уйдаагүй хөгшид хэдэн арав, зуугаараа цар тахлын халдвар авч, цаг бусаар амиа алдсаар...
 
“Монголын төрд хатан ухаан дутаж, сүүн сэтгэл үгүйлэгдэж байна” гэсээр эхчүүд, эмэгтэйчүүдийн итгэлийг олж УИХ-д сонгогдсон хадагтай төрийн түшээд ер нь хаана явна аа. Өнөөх өр нимгэн, өрөвч зөөлөн гэж өөрсдийгөө гайхацгаадаг,  хүүхэд, эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөж буйд элэг эмтэрч, сэтгэл нь нурж явдаг гэх эмэгтэй гишүүд цар тахлын эсрэг юу хийж байна аа. 
 

        Ард түмэн өнгөрсөн сонгуулиар 13 эмэгтэйд итгэл хүлээлгэж, зөвд зөөлөн, бурууд хатуу байж, төрийг тэнцвэржүүл гэж саарал ордон луу илгээсэн. Адилхан эх хүмүүс, асуудал бүрийг жижиг гэлтгүй анхаарна, ойлгоно, аливаад ул суурьтай хандана, задарсныг загнаж шүүмжилнэ, ядарсанд ярвайхгүйгээр тусална, өвдсөнийг өрөвдөж ачилна гэж л тэдэнд итгэсэн.

 
Гэтэл одоо тэд хаана байна. Цар тахлын аюул айл бүрийн хаалгыг балбаж, ахмад буурлаас нь эхлээд алдрай жаахан үрсийг нь хүртэл өршөөлгүйгээр өвчлүүлж, чандарлах зуухны зүг буяны хөсгүүд чөлөөгүй цувж байхад ядаж нэг эмэгтэй төрийн түшээ түмнийхээ өмнө гарч ирэв үү. “Аюулт цар тахлаас ард түмнээ хамгаалах арга чарга юу байна” гэж наагуур цаагуур гүйв үү. “Ард олон минь аюулт өвчний өмнө аргагүй байдал орж байгаа төр засгаа уучлаарай” гэж толгой бөхийв үү. “Сайхан цаг ирнэ, гагцхүү та нар минь дор бүрнээ хичээгээрэй” гэж жаахан ч болов найдвар өгөв үү. Цар тахлын халдвараар цаг бусаар хорвоогоос одсон хэдэн зуун амины хойноос хүний ёсоор гашуудаж, үлдэж хоцорсон ар гэрийнхэнд нь монгол төрийн өмнөөс биш юм гэхэд хувь улстөрчийнхөө хувиар эмгэнэл илэрхийлэв үү.
 
        Хагас жил гаруй хөл хорионд ажилгүй сууцгаасан ард түмэн хүүхдийн мөнгө, хөгшдийнхөө тэтгэврээр бор хоног, шар нарыг аргацааж, зарим үедээ талхны булан, шулсан яс хоёроос өөр хоолой давуулах хүнсгүй болтлоо хямарч, тэгсэн ч халтайж, ноосорсон амны хаалтынхаа цаана хамаг гунигаа нуучихаад “Төрийн минь сүлд өршөө, түвшин амгалан цаг ирээсэй” гэж залбирч суухад төрд байгаа эмэгтэй түшээд харин юу бодож яваа вэ.
 
Эмэгтэй гишүүд таван давхар амны хаалт зүүгээд ч хамаагүй тойргийнхоо иргэдийг ядаж нэг удаа эргэсэн үү. Тэгсэн бол хүнсний дэлгүүрийн өрийн хар дэвтэр боть ном шиг болтлоо зузаарчихсан байгааг харах байлаа. Тэгээд захын гэр хорооллын иргэдийн жинхэнэ асран халамжлагч, хатан ухааны туйл нь алт мөнгөнд умбуулах хуурмаг амлалт өгдөг хадагтай төрийн түшээ биш хэзээ ч очсон хоногийн хоолны мах, гурил зээлээр өгдөг хүнсний дэлгүүрийн худалдагч эмэгтэй гэдгийг ойлгох байсан юм. 
 
Тэгвэл эмэгтэй төрийн түшээд өнгөрсөн хугацаанд юу хийсэн бэ.
 
         Өнгөрсөн оны наймдугаар сарын 20-нд УИХ-ын 13 эмэгтэй гишүүн нам харгалзахгүйгээр хамтран ажиллахаар албан ёсны бүлэг байгуулснаа зарлаж байв. Ингэхдээ нийгэмд тулгамдсан 10 гаруй асуудлаар тууштай ажиллана гэж мэдэгдсэн. 
 
Тухайлбал, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, УИХ-ын гишүүн С.Одонтуяа өрх толгойлсон 82 мянган эмэгтэйн нийгмийн баталгааг хангах, ядуурлыг бууруулах, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг агаар хөрсний бохирдлыг бууруулах,  эхчүүд, хүүхэд, хөгшдийн амьдрах таатай орчныг бүрдүүлэх , УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг хөдөөгийн эмэгтэйчүүдийн ажлын байрыг нэмэгдүүлэх, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг 520 мянган өрхийн нэг сая гаруй хүүхдийн асуудлуудыг шийдвэрлэх, хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгох, өрх толгойлсон эцэг, эхчүүдийг дэмжих, эмзэг бүлгийнхэнд бичил зээл олгох, УИХ-ын гишүүн Б.Баярсайхан хүний хөгжлийн бодлогод анхаарах, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг цахим орчин дахь хүчирхийллийг таслан зогсоох, УИХ-ын гишүүн Г.Ундрам 107 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудлуудыг шийдвэрлэх, УИХ-ын гишүүн П.Анужин уламжлалт өв соёлыг хүүхэд залуучуудад түгээн дэлгэрүүлэх, суулгах, УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа архидалт, гэмт хэрэг, хүчирхийлэлтэй тэмцэх, УИХ-ын гишүүн Д.Өнөрболор  залуучуудын хөдөлмөр эрхлэлт, Х.Булгантуяа эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зэргээр нэн даруй хийх ажлуудаа танилцуулж байлаа. 
 

Харамсалтай нь, жил шахам хугацаанд тэд амласнаа хийсэнгүй, зарим нь ядаж эхлүүлсэнгүй. П.Анужин дээлийн хээ, Б.Жаргалмаа архины савлагаа ярьсныг, А.Адъяасүрэн нийгмийн сайн сайхны төлөө бус намынхаа удирдлагын эрхийн төлөө өлсгөлөн зарласныг, С.Одонтуяа гадаадад гацсан монголчууд гэж хий “орилсныг”, Б.Саранчимэг, Г.Ундрам, Мөнхцэцэг гурав угаас Ерөнхийлөгчийн зарлигаар тэмдэглэдэг “Номын баяр”-ын өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгох хууль санаачилсныг ард түмний төлөө ажил хийсэн гэж арай тооцохгүй байлгүй дээ. 

 
           Бяцхан охид төрсөн эцэгтээ, хойд эцэгтээ, хамаатныхаа ахад хүчирхийлүүлсэн жигшүүр хэргүүд дуулдахад, нэр бүхий УИХ-ын гишүүн 1000 эмэгтэйг хүчирхийлсэн байж болзошгүй дуулиан дэгдэхэд эмэгтэй гишүүдийг дуугарах байх, охид эмэгтэйчүүдээ хамгаалж тэмцэх байх гэж хүлээсэн. Ээж, аавынхаа өврөөс гараагүй шахам хөвгүүд эх орноо хамгаалахаар эр цэргийн албанд мордоод зодуур, дарамтаас болж амиа алдаж, эсвэл эрэмдэг зэрэмдэг болоод гэртээ харьж байхад ч эмэгтэй гишүүдийг ам нээнэ гэж хүлээсэн. Нөхрийнхөө эцэс төгсгөлгүй хардалт, хэрцгий тамлалд бууж өгсөн эмэгтэй төрүүлсэн хүүхдүүдийнхээ нүдэн өндөр барилгын тагтнаас үсрэхэд, аав, ээжийнхээ архидалт, хэрүүл шуугианыг тэвчээгүй хүүхдүүд гудамжны амьдралыг сонгоход, ажилгүйдэл, ядуурал хавтгайрч, өр зээлээ дарамтаа дийлээгүй залуус өөрийгөө шатааж, модноос олс зангидахад эмэгтэй гишүүдийг одоо л дуугарна гэж хүлээсэн.  Гэвч тэдний хэн нь ч дуугараагүй. 
 

Хэвлийдээ хүн бүрэлдүүлж, хэзээ мөдгүй төрөхөө хүлээн догдолж суусан эмэгтэйчүүд, үр хүүхэд, ач зээгээ тойруулаад жаргаж суух ёстой ахмадууд,  хэлд, хөлд орж, хорвоогийн сайн, мууг дөнгөж таньж эхэлж байсан хүүхдүүд цар тахлын халдвараар амиа алдаж, ар гэрийнхэн нь эцсийн удаа царайг нь ч харж чадахгүй, шавар ваартай чандар бариад хоцорч байхад мөн л эмэгтэй гишүүдийг ам нээх байх, ард түмнийхээ төлөө аюулт өвчинтэй чадах бүхнээрээ тэмцэх байх гэж хүлээж байна. Тэд бас л таг чиг хэвээрээ. Уг нь одоо л хэрвээ өөрсдөд нь байдаг бол тэр хатан ухаанаа гаргаж, эх хүний сэтгэлээр ард олноо энэрэх ёстой биш юм уу. Хэзээ ид шидээ үзүүлэх гэж ард түмнийг хүлээлгээд байгаа юм бэ. 

 
           Ард түмнээ хамгаалдаггүй, ийм хайргүй, ийм халамжгүй, ийм сэтгэлгүй эмэгтэй гишүүд ер нь монголын төрд хэрэгтэй юм уу. Өр нимгэн, өрөвч зөөлөн сэтгэл нь төрийн бодлоготой сүлэрдэггүй юм бол тэд тэнд суухын хэрэг байна уу. 

 


Монголын төрд хүүхэд, хөгшид, эхчүүдээ хамгаалж чаддаггүй эмэгтэй төрийн түшээд хэрэгтэй юү
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 12
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-21 12:07:57
    Зочин: Эх орон ард түмнийхээ төлаа дуугардаггүй тулга тойрсан аар саархан ажлаар толгойгоо эргүүтүүлж суудаг муу ёрын тоотой 13 эмэгтэйчүүдийг сонгосон хүмүүс бас тэнэг юмаа 13 тэнэгийг зайлуул
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-17 22:18:37
    Сарангэрэл: Ямар ч сэтгэлгүй, хувиа хичээсэн өчүүхэн бодолтой хүмүүсийг худлаа амалсанд нь хууртаад төрд гаргасан байгаа нь өдөр бүр тодрох юм даа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-17 21:57:56
    зочин: С.Одонтуяа л жинхэнэ улс төрч эмэгтэй. Бусад нь алиа салбадайнууд штээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-17 21:55:34
    зочин: ЭДГЭЭР ОЛОН АВГАЙ НАРААС ХАМГИЙН МУУХАЙ ШУНАЛТАЙ АРД ТҮМНИЙ ӨВЧИН ЗОВЛОНГООР ТОГЛОГЧ НЬ САРАНГЭРЭЛ ГЭГЧ БУЗРЫН АВГАЙ. ЭНЭ АВГАЙ САЙД БАЙХДАА ТЭР ОЛОН ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ХАНДИВЫГ ЗӨВХӨН СОНГУУЛЬД ЗАРЦУУЛСАН. ЭНЭ АВГАЙГАА БОЛЖ ӨНӨӨДӨР ОЛОН ЗУУН ХҮ ТАХЛААР ҮХЛЭЭ. ЭНЭ АВГАЙД ЛАЙН ОЧИХ БОЛТУГАЙ. ТОПОРСҮХ ЭНЭ АВГАЙ 2 ХУДЛАА ЯРЬЖ ХУЛГАЙ ХИЙСЭЭР БАЙГААД ИХ ХУРАЛД ГАРСАН. ЭНЭ ХЭДЭН ЛУЙВАРЧДААС ЯЛ АСУУХ ӨДӨР ИРНЭ. МОНГОЛД АРДЧИЛАЛ ЖИНХЭНЭ ЁСООРОО БИЙ БОЛНО. САРАНГЭРЭЛЭЭ ЧИНИЙ ҮЙЛИЙН ЛАЙ ЧАМД ОЧИНОО.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-17 21:20:32
    Зочин : Энэ хумуусийг сонгосон хумуус сэтэгдэлээ бичээч та нарын шилж сонгосон эмэгтэйчууд шуудээ Уучлаарай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-17 20:15:27
    Зочин: Энэ бузруудыг бүгдийг нь зайлуулах хэрэгтэй байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-17 19:48:05
    Зочин : Энэ хүмүүс бүгд хэрэггүй хүмүүс ялангуяа тэр ниигэм халамжиин сайд он гараад тэтгэвэр тэтгэмж нэмээгүй ёстой хэрэггүй хүмүүс байна биё биёэнд сайхан хувцас гоё гоёол зүйлт эсвэл ямар мэдлэггүй иим хүүхэннүүд огт хэрэггүй одоо тэр сэтгүүлч Жаргалмаа юу ч хииж чадахгүй тэр Оюунчимэг тэр Сарангэрэл бүгд мэдээгээ уншаад явж баймаар улсууд Жаргалмаа бол юу хииж чадахгүй зүгээр суудлын бөглөө Тэр Аззаяа гээд сайд бол бас хөгшидын тэтгэвэр 1төгрөгч нэмээгүй иим юмнууд суудлын бөглөө болоод хэрэггүй зайлуулах хэрэгтэй бн
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-17 19:48:04
    Зочин : Энэ хүмүүс бүгд хэрэггүй хүмүүс ялангуяа тэр ниигэм халамжиин сайд он гараад тэтгэвэр тэтгэмж нэмээгүй ёстой хэрэггүй хүмүүс байна биё биёэнд сайхан хувцас гоё гоёол зүйлт эсвэл ямар мэдлэггүй иим хүүхэннүүд огт хэрэггүй одоо тэр сэтгүүлч Жаргалмаа юу ч хииж чадахгүй тэр Оюунчимэг тэр Сарангэрэл бүгд мэдээгээ уншаад явж баймаар улсууд Жаргалмаа бол юу хииж чадахгүй зүгээр суудлын бөглөө Тэр Аззаяа гээд сайд бол бас хөгшидын тэтгэвэр 1төгрөгч нэмээгүй иим юмнууд суудлын бөглөө болоод хэрэггүй зайлуулах хэрэгтэй бн
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-17 09:06:38
    Догсом.Буянэмэх: Жорлон бүх нийтийн амралт бурханы төрсөн өдөр гэх мэтээс илүү гарч толгой ажиллахгүй авгай нар юу чаддагийн
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-17 09:03:41
    ЦАГААН.ТУУЛ: Тийм удирдагч болох эмэгтэй одоогоор 1 ширхэгч алагдаа .УИХ байгаа хэд нь идэж уух попрох албан тушаал ахих хөрөнгөө яаж өсгөх гэхээс өөрийг хийж чадахгүй тэнэг авгай нар
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-17 09:03:18
    ЦАГААН.ТУУЛ: Тийм удирдагч болох эмэгтэй одоогоор 1 ширхэгч алагдаа .УИХ байгаа хэд нь идэж уух попрох албан тушаал ахих хөрөнгөө яаж өсгөх гэхээс өөрийг хийж чадахгүй тэнэг авгай нар
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-17 07:27:06
    Дэл: Наад хэдэн авгай нарын хэрэг үнэндээ алга гэхдээ уулын мод урттай богинотой байдаг шүү дээ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188