УИХ-ын гишүүн Д.Батбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-УИХ-ын чуулганы намрын чуулган эхлээд сар гаруй хугацаа өнгөрлөө. 2026 оны оны төсвийн төслөө хэлэлцэж эхлээд эрх баригч намын дуулиан дэгдэж, парламент төсвөө ч бүрэн хэлэлцүүлж чадахгүй нөхцөл байдалд хүрээд байна. Гишүүд төсөв дээр анхаарал хандуулж чадаж байна уу?
-Би 2026 оны төсвийн ажлын хэсэгт багтсан байгаа. Ажлын хэсэг хоёр дахь хуралдаанаа хийх гээд ирц бүрдэхгүй хүлээлтийн байдалд байна. Ер нь төсөв цагалбарын дагуу явдаг. Тавдугаар сараас төсвийн хүрээний мэдэгдлээ хийж, өнгөрсөн оны төсвөө дүгнэдэг. Засгийн гаүар долдугаар сар хүртэл орон нутгаас төсвийн саналаа аваад, есдүгээр сард УИХ-д өргөн мэдүүлдэг. Энэ жилийн хувьд долдугаар сараас эхлээд төсөвт иргэдийн саналыг авч эхэлсэн. Нэмээд УИХ-ын гишүүдээс санал авсан. Тойргийн асуудлыг хэн хамгийн сайн мэддэг вэ гэхээр сонгогдсон гишүүд нь. Харамсалтай нь, гишүүдэд тойрогтоо мөнгө татлаа гэдэг хэл ам гараад больчихсон. Уг нь гишүүдийн саналыг хүлээгээд авчихсан бол гишүүд аль тойрогт ямар хөрөнгө оруулалт тусгах вэ гэдэг дээр илүү мэдээлэлтэй байх байлаа. Ингээд есдүгээр сард чуулган эхлээд Ардын намын зодоон эхэлж, ажил бүрэн зогсчихоод байна.
Ер нь цаашдаа төсвийг үр дүнтэй болгохын тулд төсвийн шинэчлэл хийх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, орон нутагт мөнгийг нь хувиарлаж, захиран зарцуулах эрхийг нь өгөх хэрэгтэй. Ингэж байж төсвийн хямралаас гарах юм байна. Жишээлбэл, сургууль, цэцэрлэгийн төсвийг тухайн орон нутагт нь өгөх ёстой. Ингээд аль суманд ямар багтаамжтай, ямар сургууль барих вэ, ямар урсгал засвар хийгдэх вэ гэдэг чинь тодорхой болчихно. Нийслэл ч ялгаагүй.
-Намар иргэдээс авсан төсвийн санал бодитоор хэрэгжихгүй байна гэсэн үг үү?
-Үр дүн багатай байна. Тодруулбал, цахимаар санал авч тусгасан. Тэгэхээр хамгийн их цахим орчин ашиглах боломжтой нийслэлийн иргэд саналаа өгөөд орон нутгийн санал үзсэн. Иргэдийн ихэнх нь халамжийг бууруулах санал гаргасан бол хоёрдугаарт, орон нутагт тавьсан төсөл хөтөлбөрүүдийг хойшлуулж болох санал гэж өгсөн байгаа юм. Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг нийт монголчуудын асуудал юм шигээр ойлгуулаад орон нутаг орхигддог байж болохгүй. Тэгэхээр л орон нутагт төсвийн захиран зарцуулах эрх мэдлийг нь өгөх ёстой. Тэгэхгүй бол жил болгон зардал нь нэмэгдээд, төсөл хөтөлбөрүүд нь урагшлахгүй байна.
-Тэгэхээр манайд төсвийн орлогоо өөрөө бүрдүүлдэг аймаг тун бага шүү дээ?
-Төсөв батлах хуулийн хугацаа дөхөж байна. Гэтэл өнөөдрийг хүртэл дөнгөж гуравдугаар хэлэлцүүлэг дээрээ явж байна. УИХ төсвөө баталж чадахгүй бол тарах хуулийн заалттай. Хуулийн хугацаандаа батлах гээд төсвөө үр дүнтэй хэлэлцүүлэхгүй кнопдоод батлах юм уу?
- Кпопдох ямар ч боломжгүй болчихсон. Яагаад гэхээр боловсрол, эрүүл мэндийн салбарынхан ажил хаялт зарлаж, цалингаа нэмүүлэх шаардлага тавьж байгаа. Ингээд ажлын хэсэг дээрээ ахиад төсвөө задлаад явж байна. Нэг ёсондоо Сангийн яам, Засгийн газрын ажлыг Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн гишүүд хийж байна. Уг нь Ардчилсан намаас төсвөө буцааж татаад боловсруулж оруулаад ир гэдэг шаардлага тавьсан. Тэгсэн бол гурав хоногийн дотор буцааж татаад, дахин боловсруулаад ороод ирэх бүрэн боломж байсан.
-Хугацаандаа баталж амжихгүй юм биш үү?
-Амжуулна. Уг нь төсвийг хугацаанаас илүү үр дүнтэй, зөв бүтэцтэй байлгах тал дээр л анхаарах ёстой.
-Багш, эмч нарын цалинг нэмэхийн тулд Төсвийн байнгын хорооны ажлын хэсэг тохируулга хийж байгаа гэж ойлголоо. Ямар зардлыг танаж байгаа талаар та тодорхой мэдээлэл өгөхгүй юү?
-Багш, эмч нарын шаардлага бол зөв. Ажлаа хийгээд цалин нь амьдралд хүрэлцдэг бол ийм асуудал тулгарахгүй байлаа. Үнийн өсөлт ямар өндөр болсон билээ. Цалин нэмэхээр зарлага нэмэгдээд орж байгаа шүү. Тэгэхээр Ажлын хэсэг дээр орлогын эх үүсвэрээ нэмэх тал дээр ажиллаж байна. Миний хувьд баримтлаж байгаа гол зарчим бол нэг салбарын цалинг нэмэх гээд нөгөө салбарын цалинг бууруулж болохгүй гэж байгаа юм. Хоёрдугаарт, улсын төсвөөр эхлүүлсэн төсөл хөтөлбөрөө зогсоож болохгүй. Зогсоовол дараа жил нь дахиад л төсөвт өртөг нэмэгдчихнэ. Тэгэхээр төр үүргээ гүйцэтгэж, хувийн хэвшлийн хийж чадахгүй байгаа төслүүдээ явуулах л ёстой. Төсвийн ажлын хэсэгт Сангийн яам болон Засгийн газраас боловсрол, эрүүл мэндийн салбараас бусад салбарын урсгал зардлыг 10 хувийг танах санал оруулсан.
-Урсгал зардалд цалингийн зардал орсон гэсэн үг үү?
-Тийм. Урсгал зардалд хөрөнгийн болон цалингийн зардал орж байгаа юм. Эхний ээлжинд УИХ дээр зочин, гийчин хүлээж авах төсвийг танаад түүнээс 80 орчим тэрбум төгрөг хэмнэнэ гэсэн. Бусад зардлаа яаж танаж болох вэ гэдгийг ажлын хэсэг дээр ярьж байна
-Төсөв багш ажилчдын цалинг нэмэх асуудал дээр гацсан гэж ойлголоо. Ажил хаяж буй багш нарын хувьд 3.5 сая төгрөгөөр цалинг нэмэгдүүлэх шаардлага тавьж байгаа шүү дээ. Тийм хэмжээнд хүргэх бололцоо байгаа юу?
-Энэ жил хүрч чадахгүй. Одоо байгаа орлогын эх үүсвэрээ харж, хөнжлийнхөө хэрээр хөлөө жийхгүй бол болохгүй байна. Тэгэхээр одоо байгаа хэмжээгээрээ нэмж, төсвөө батлаад, 12 сараас өмнө төсвөө батлаад, дараа жил төсөвт тодотгол хийж байж энэ шаардлагад хүрэх байх. Эмч нарын цалинг ялгаагүй. Хэсэгчилж нэмэхгүй бол болохгүй байна.
-Төсвийн орлогоо, тэр тусмаа нүүрсний экспортын хэмжээ үнийг маш өөдрөгөөр төсөөлж оруулж ирсэн гэх шүүмжлэл бий. Та үүн дээр ямар байр суурьтай байгаа вэ?
-Эрх баригч намд үүссэн асуудлаас болж, парламентын үйл ажиллагаа доголдож байна гэх шүүмжлэл бий. Үүнтэй та санал нийлэх үү?
-Үндсэндээ МАН хоёр хуваагдчихаад Байнгын хорооны ирц ч бүрдэхгүй байна. Ирц бүрдээд эртхэн хэлэлцүүлсэн бол багш, эмч нарын асуудлыг яаран шийдэхгүй, гацаанд орохгүй байх боломжтой байсан. Өнөөдөр гэхэд чуулганаар ганцхан асуудал л хэлэлцэж байна. Гэхдээ шууд улс төртэй холбож тайлбарлаж болохгүй. Байнгын хороон дээр гацаад байна. Байнгын хороон дээрээ хуулийн төслүүдээ сайн хэлэлцүүлэх ёстой. 126 гишүүнтэй парламент бүрдснээс хойш 53 ажлын хэсэг байгуулагдсан. Тэр ажил ямар ахицтай байгаа талаар би бол мэдээлэлгүй байна.
-Ингэж УИХ-ын үйл ажиллагаа удааширч байгаа дээр сөрөг хүчин шаардлагаа тавих ёстой биш үү. Ардчилсан нам сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэж чадаж байна уу?
-Сөрөг хүчин энэ хуулийг шууд бариад оруулаад ирэх боломжгүй. Механизмыг хурдасгах ямар ч боломж алга. Өөрөөр хэлбэл, сөрөг хүчин давалгайлж байгаа Байнгын хороо ч байхгүй. Ардчилсан нам парламентад сөрөг хүчний үүргээ хангалттай сайн биелүүлж байгаа.
-Хамтарсан Засгийн газарт Ардчилсан намынхан дахин орох уу. Үүнд та ямар байр суурьтай байгаа вэ?
-Боловсрол, эрүүл мэндийн салбарын шинэчлэлийг МАН дангаараа хийж чадахгүй шүү дээ. МАН ганцаараа байсан бол Уран, төмөр замын гээд том төслүүд явахгүй байсантай адил. Гэтэл МАН-ын дээд байгууллага хуралдаад "Хамтарсан Засгийн газраас АН-ыг гарга. Хамаг нэр хүндийг нь эд аваад байна" гээд гаргасан нь үнэн шүү дээ. Тэгэхээр даллахаар нь гарч ирээд, далайхаар нь ордог байж болохгүй. Цаашдаа энэ бүлэгт 42 хүн байгаа. Хэн юу бодож явааг би мэдэхгүй.
-Парламентын энэ гацааг яаж гаргах вэ?
-Төрд үүсээд байгаа энэ нөхцөл байдал Ардын намын бага хурал дээр үүссэн асуудал. Үндсэн ойлголтоосоо салахгүй бол манайх ч ялгаагүй ийм байдалд хүрч мэднэ. Тодруулбал, МАН Бага хурлаараа шийдэж чадаагүй асуудлаа УИХ-аар шийдүүлэх гэж орж ирсэн. Өмнө нь ийм асуудал үүсэхэд 76 гишүүнтэй УИХ 30 хүн бүрдүүлээд асуудлаа шийдээд явуулж болдог байсан. Гэтэл 126 гишүүн болчихсон чинь босго өндөрсөөд, маш хэцүү болсон. Ерөнхий сайд, УИХ-ын даргыг огцруулах бичгийн алинд ч би гарын үсэг зураагүй. Хэний ч талд орохгүй гэсэн үг шүү дээ. Надтай адилхан бодолтой гишүүд олон болчихсон учраас Ардын намын асуудлыг УИХ шийдэж чадахаа больж байгаа юм. Тэгэхээр энэ маш зөв. Дараа дараад ийм асуудал үүсэхгүй. Нам дээрээ асуудлаа шийддэг болно. Намын бодлого тодорхойлж байгаа хүмүүс ч үүнд анхаардаг болно. Өөрөөр хэлбэл, зарчим ярьдаг хүмүүс олон болох тусам улс орон хөгжнө гэж би бодож байна.
-Цаг гаргаж, ярилцсан танд баярлалаа.
| Д.БАТБАЯР: БАГШ, ЭМЧ НАРЫН ЦАЛИНГ НЭМЭХ АСУУДАЛ ДЭЭР ТӨСӨВ ГАЦАЖ, ЗАСГИЙН ГАЗАР, САНГИЙН ЯАМНЫ АЖЛЫГ ТӨСВИЙН АЖЛЫН ХЭСГИЙН ГИШҮҮД ХИЙЖ БАЙНА |
|
М.Нямжаргал “Европын өсвөрийн лиг”-т уригдан очиж шүүж эхэллээ
2025-12-17 17:11:35
ШИНЭ ЖИЛИЙН ОРОЙН СОШИАЛД ТАВЬСАН БИЧЛЭГЭЭС БОЛЖ ГЭР БҮЛ САЛАХ ДЭЭРЭЭ ТУЛЖ БАЙНА
2025-12-17 15:00:00
ӨВЛИЙН АМРАЛТАА ҮР ДҮНТЭЙ ӨНГӨРӨӨХ АРГУУД
2025-12-17 14:18:25
Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2025-12-17 12:05:17
“Алслагдсан орон нутгийн багш, сурагчдын англи хэлний ур чадварыг дэмжих” төслийн гэрээг байгуулжээ
2025-12-17 10:12:17
“ЭРЭЛ”-ИЙН Б.ЭРДЭНЭБАТЫН ГЭРТ АМИА АЛДСАН ҮЙЛЧЛЭГЧ ТЕРРИЛ АТИЕНЗАГИЙН ХЭРГИЙГ СЭРГЭЭВЭЛ ГЭРЧҮҮДЭЭС МЭДҮҮЛЭГ АВЧ, НОТЛОХ БАРИМТ ХАЙЖ ЭХЭЛНЭ
2025-12-17 09:26:40
“ХЭЗЭЭ МӨДГҮЙ ТӨРӨХ ГЭЖ БАЙГАА НАЙЗЫГАА ХАР ТАМХИАР ДАЙЛЖ, ХОРИХЫН ӨРӨӨ РҮҮ ЧИРЭЭД ЯВСАНДАА Л ХАРАМСДАГ”...
2025-12-17 07:50:32
Допингийн хориглох 2026 оны заалтыг (WADA)-аас зарлалаа
2025-12-17 07:21:00
Залуучуудын “ДАКАР-2026” олимпын медалийн загварын ялагч тодров
2025-12-17 07:10:00
БОЛГАРТ ЭЛЧИН САЙДААР ТОМИЛОГДОЖ БУЙ А.БАТТӨРИЙН ОФФШОРТ МӨНГӨ УГААСАН ГЭХ ХЭРЭГ ХЭРХСЭН БЭ
2025-12-17 07:00:00
ДЭД САЙД НАРЫН МАРАФОН ЭХЭЛЛЭЭ
2025-12-17 07:00:00
Ц.ЭНГҮҮН: АЗИЙН ШИЛДЭГ ИРЭЭДҮЙТЭЙ 100 УРАН БҮТЭЭЛЧИЙН НЭГЭЭР НЭРЛЭГДЭХ ГАЙХАЛТАЙ БАЙЛАА
2025-12-17 07:00:00
ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН ЦӨМӨӨХЭЙ
2025-12-17 07:00:00
2025-12-17 07:00:00
Монгол бүжгийн хамтлаг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс финалын цом хүртлээ
2025-12-16 20:21:16
"Щелкунчик-Цөмөгч цэрэг буюу хулганын хаан" хүүхдийн жүжгийг дахин толилуулна
2025-12-16 17:28:52
“СПОРТООР ТОГТМОЛ ХИЧЭЭЛЛЭЕ” уулзалт, хэлэлцүүлэг болов
2025-12-16 16:45:56
Н.Эрдэнэбаатар таеквондо-гийн “Куккивон”-ы ерөнхийлөгчтэй уулзав
2025-12-16 16:35:54
БОНДИ АРЛЫН БААТАР АХМЕД-АЛ-АХМЕД: Бидний төлөө залбираарай
2025-12-16 14:07:16
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭГДСЭН ЗУРГААН ГЭМТ ХЭРЭГ ТУТМЫН НЭГ НЬ СОГТУУГААР ҮЙЛДЭГДЭЖ БАЙНА
2025-12-16 13:40:31
"K-Startup Grand Challenge 2025": E-Geree.mn систем 2,620 стартапаас TOP 20-д үлдлээ
2025-12-16 12:36:37
Австралийн халдлага үйлдэгчдийн машинаас Исламын Улсын далбаа олджээ
2025-12-16 12:15:22
2025-12-16 12:00:00
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭГДСЭН ЗУРГААН ГЭМТ ХЭРЭГ ТУТМЫН НЭГ НЬ СОГТУУГААР ҮЙЛДЭГДЭЖ БАЙНА
2025-12-16 11:46:09
Дэд сайд ажиллуулах нь дэлхийд байдаг л жишиг
2025-12-16 11:27:07
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2025-12-16 10:47:42
Дарханд үндэсний бөхийн залуучуудын улсын аварга боллоо
2025-12-16 10:33:24
Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ
2025-12-16 10:23:14
Энэ сарын 19-нөөс ихэнх нутгаар хүйтний эрч чангарна
2025-12-16 10:12:15
МҮБХ улсын арслан Б.Орхонбаярт хүндэтгэл үзүүллээ
2025-12-16 07:47:22
“СЭЛЭНГИЙН ОЮУТАН ЗАЛУУС 2025” спортын наадам өндөрлөлөө
2025-12-16 07:10:00
БУЛГАН АЙМАГТ ДУГУЙГҮЙ ОНГОЦ ГАЗАРДУУЛЖ, 12 ХҮНИЙ АМЬ АВАРСАН НИСГЭГЧ
2025-12-16 07:06:20
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Б.ЭНХБАЯР ХОТЫН ДАРГА Х.НЯМБААТАР ХОЁР ТУЛЖ ЭХЭЛЛЭЭ
2025-12-16 07:00:00
Э.ГАНЧИМЭГ: ЖҮЖГИЙГ МИНЬ СЭТГЭЛЭЭСЭЭ ХҮЛЭЭЖ АВЧ БАЙГАА ҮЗЭГЧ ХҮҮХДҮҮД НАМАЙГ ХҮҮХЭЛДЭЙН ТЕАТРЫН ЖҮЖИГЧИН БОЛГОСОН
2025-12-16 07:00:00
“ХҮЧГҮЙ ТӨР”-ИЙН ӨМНӨ СӨХӨРСӨН “ХҮЧ” СПОРТ ХОРОО
2025-12-16 07:00:00
Д.ХҮСЛЭНБАЯР: МАТЕМАТИКИЙН АЙМГИЙН ОЛИМПИАДАД ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2025-12-16 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |