УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2026 оны төсвийн төслийг хэлэлцүүлж эхэлсэн. Ирэх оны төсвийн асуудлаар УИХ-ын гишүүн Н.Наранбаатартай ярилцлаа.
-УИХ-ын чуулганыг есдүгээр сард хуралдуулж, төсвийн хэлэлцүүлгийг таван үе шаттай болгосон. Төсвийг өргөн хүрээнд хэлэлцүүлэх нь хэр үр дүнтэй байна вэ?
-Ирэх оны төсвийг иргэдээс санал авч боловсруулсан. Энэ үр дүнтэй байна гэж харж байна. Яагаад гэвэл иргэдэд тулгамдаж байгаа асуудлууд орж ирсэн байна. Жишээлбэл, Говийн бүсээс гэхэд л өмнө жилийн төсвүүдэд огт суулгаж чадаагүй томоохон төслүүдийг энэ жил оруулж ирсэн байна. Тухайлбал, Даланзадгадын ДЦС-ыг шинэчлэх төсвийг ирэх оны төсөвт суулгахаар болсон. Мөн Даланзадгад Гурван тэс сумын 320 км замын ажлыг орон нутгийн төсвөөр эхлүүлээд талыг тавьчихсан байсан. Харин үлдсэн төсвийг нь шийдэж чадаагүй байсныг ирэх оны төсөвт суулгаж, 2027 онд бүрэн ашиглалтад оруулахаар оруулсан байна.
Улаанбаатар-Даланзадгад-Мандалговь чиглэлийн хатуу хучилттай зам маш их эвдрэлтэй болсон. Тэгвэл энэ замд их засвар хийхээр энэ жил болон ирэх жилийн төсвүүдэд төсвийн хөрөнгийг шийдээд байна. Цаашлаад Ханбогд, Манлай, Өлзийт гээд Гашуунсухайт чиглэлийн замын зураг төсвийг хийхээр 3.4 тэрбум төгрөгийг тусгаад байна. Ер нь Говийн бүсэд 10 гаруй сургууль, цэцэрлэг, соёлын төв зэрэг олон жил гацаасан барилгын ажил байсан. Тухайлбал, Цогтцэций сумданд 960 хүүхдийн сургууль барих ажил гацсан байсныг ирэх онд дуусгахаар төсөвт тусгасан байгаа юм. Энэ мэтээр иргэдээс авсан саналыг үндэслэн олон төсөл хөтөлбөрүүд урагшлахаар болсон давуу тал байна.
-Ирэх оны төсвийг 1.3 их наяд төгрөгийн алдагдалтай оруулж ирсэн. Алдагдалгүй төсөв батлах боломжгүй байна уу?
-Урсгал зардал жил бүр нэмэгдэж байгаа учраас алдагдалгүй төсөв батлах боломж хомс харагдаж байна. Энэ онд нүүрсний экспорт багасч, үнэ унасан. Орлого багасч, зарлага нэмэгдэхээр алдагдалтай орж ирэхээс аргагүй болж байна. Дээр нь төрийн алба хаагчдын цалинг нэмэх асуудлыг төсөв дээр маш их ярьж байна. Өнгөрсөн жил төрийн алба хаагчдын цалинг инфляцтай уялдуулж нэмнэ гэдэг хууль баталчихсан шүү дээ. Гэтэл нөгөө талдаа урсгал зардлаа тана, багасгагээд байдаг. Цалин, тэтгэвэр чинь урсгал зардалдаа орж байгаа шүү дээ. Төсвөөс бол Сангийн яам, Засгийн газар эсрэг тэсрэг хайчин дунд орчихоод байна.
ЦАЛИН, ТЭТГЭВЭР НЭМЭХЭЭС ИЛҮҮ ҮНЭЭ ТОГТВОРЖУУЛЖ, ИНФЛЯЦАА БАРИХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА
-Тэгэхээр төсвийг үр ашигтай болгох ямар боломж байна вэ?
-Цалин тэтгэврээ нэмээд дагаад үнийн өсөлт явагдаад байна. Түүнийгээ дагаад урсгал зардал нь өсөөд байна шүү дээ. Миний харж байгаагаар эхний ээлжинд үнэ тогтворжуулах бодлогыг хэрэгжүүлж, инфляцаа барих арга хэмжээ авмаар байгаа юм. Үүний талд экспортоо нэмэгдүүлэх шаардлага байна.
-Ирэх онд 90 сая тонн нүүрс экспортлоно гэж төсөвт тусгасан. Хэт өөдрөг төсөөлөл биш үү?
-Энэ оны төсвийн гүйцэтгэлээр нүүрний экспортын 85 сая тоннд хүргэнэ гэсэн. Боомтын нэвтрэн өнгөрөх чадварыг нэмэгдүүлж, тээвэр ложистик харьцангуй сайжирсан. Тэгэхээр биет хэмжээгээрээ экспортоо нэмэх боломж бол байгаа. Гэхдээ нэг анхаарах асуудал нь нүүрсний үнэ. Ирэх онд 90 сая тонн нүүрс гаргана. Нэг тонныг нь 70 ам.доллараар борлуулна гээд хэт өөдрөг төсөөлөлтэй оруулж ирсэн байна. Гэтэл бид ганцхан худалдан авагчтай. Үнийг бууруулаад ороод ирвэл яах вэ. Яаж дэлхийн зах зээлийн үнээр нүүрснээ борлуулах вэ гэдэг дээр яриа хэлэлцээрээ сайн хийх нь чухал. Түүнээс биш биет хэмжээ нэмэгдээд үнэ буурвал бидэнд ямар ч ашиггүй.
-Төрийн алба хаагчдыг цомхтгож, төрийн өмчит компаниудын үр ашгийг сайжруулах ажлыг энэ жилээс хэрэгжүүлж эхэлсэн шүү дээ. Үр дүнтэй байж чадаж байна уу?
-Төрийн өмчит компаниуд дээр хэмнэлт хийх бүрэн боломж байна. Тухайлбал, Өмнөговь аймгийн Цогтцэций суманд үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэс Тавантолгой” ХК гэхэд 600 гаруй ажилтантай. Үүний 90 гаруй хувь нь Улаанбаатар хотод амьдардаг. 14 хоногоор ээлжилж, автобусаар зөөдөг. Үүнд гэхэд маш их урсгал зардал гарч байгаа шүү дээ. Түүний оронд орон нутгийн иргэдийг ажлын байраар хангаад ажиллах хүчээ орон нутагтаа төвлөрүүлбэл, урсгал зардал нь танагдана. Дээр нь энэ мэт төрийн өмчит компаниудын үндсэн оффис нь Улаанбаатар хотод төвлөрч байна. Асар том удирдалагын багтай. Үүнийгээ цомхтгоод ажиллахаа хүчээ нэмж, хөдөө орон нутагт нь ажлын байрыг нь төвлөрүүлбэл маш их хэмнэлт хийхээс гадна нийгмийн олон асуудлыг шийдэж болохоор байна. Бүтээмжийн менежер гэж Засгийн газраас томилсон. Одоо бүтээмжийн менежерүүд нь ийм л ажил хиймээр байгаа юм. Түүнээс биш аймаг суманд ажиллаж байгаа төрийн алба хаагчдын орон тоог цөөлөөд үр дүн гарахгүй шүү дээ.
Дээр нь ипотикийн зээлийг орон нутагт илүү өгдөг болмоор байна. Улаанбаатар хотод барилга барих газаргүй бетонон ширэнгэ боллоо. Ингэж төвлөрлөө сааруулахгүй болохгүй байна. УИХ-ын дарга чуулганы нээлт дээр нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэг ангид 70 хүүхэд сууж байна гэсэн. Гэтэл хөдөө орон нутагт долоон хүүхэдтэй анги байгаа шүү дээ.
-Говийн бүсийг устай болгох төслүүдэд төсөв тавиагүй байна. Та говийн бүсээс сонгогдсон гишүүний хувьд үүнд анхаарсан уу?
-Орхон-Онги төслийг эхний ээлжинд 14 мега төслийн нэг болгоод энэ онд төсөв гаргаж, Өвөрхангай аймгийн Цагаан бургастайд ус хуримтлуулах цогцолбор барих ажлыг эхлүүлсэн. Харин 2026 оны төсөвт усны төсөлд маш бага төсөв тавьсан байна лээ. Хөвд цөөрөм байгуулах төсөв л тавьсан. Ирэх жил COP-17 Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээг Монгол Улсад зохион байгуулахаар болсонтой холбоотой Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайдын төсвийг тийш чиглүүлсэн юм билээ. Цаашлаад цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг усны төсөл маш чухал учраас гадна дотнын тусламжийг авах саналтай байгаа юм билээ. Говийг усжуулах төсөл 1.4 их наяд төгрөг шаардлагатай том төсөл байгаа. Төсөв дээр шууд хэрэгжүүлэхэд өндөр төсөвтэй. Тэгэхээр гаднын дэмжлэг авахад анхаарч байгаа юм.
-Цаг гаргаж ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.
| Н.НАРАНБААТАР: ЗАСГИЙН ГАЗАР, САНГИЙН ЯАМ ТӨСВӨӨС БОЛЖ ХАЙЧИН ДУНД ОРЧИХООД БАЙНА |
|
“Амьд ертөнцийн тайлан 2026” ба итгэл найдварын үндэс
2026-10-08 16:34:28
Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, агаар болон хөрсний бохирдлыг бууруулах зорилготой ажлын хэсэг байгуулжээ
2026-10-08 16:32:22
“Хүүт”-ийн зэвсэгт бүлэглэл Саудын Арабын онгоцны буудлууд руу халджээ
2026-10-08 13:52:50
Нобелийн химийн шагналыг тэгш бус хэмт "толин тусгал" молекулуудын оньсогыг тайлж, эм үйлдвэрлэлд ахиц авчирсан эрдэмтэд хүртлээ
2026-10-08 12:36:43
Допингийн эсрэг эрх зүйн шинэчлэл, санхүүжилтийн асуудлаар зөвлөмж өглөө
2026-10-08 08:31:57
2026-10-08 08:14:05
Ц.БАТБИЛИГ: ЭМЧИЙН БУРУУГААС БОЛЖ 11 НАСАНДАА СОНСГОЛОО АЛДСАН Ч АМЬДРАЛД ГУТАРЧ ҮЗЭЭГҮЙ ЭЭ, АХ НЬ
2026-10-08 08:00:00
Э.Ариунтунгалаг Азийн цомын аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-10-08 07:46:40
Э.БОЛОРТУЯА: ЕРӨӨГИЙН ТҮЙМЭРТ АМЬ ҮРЭГДСЭН ААВЫГАА ХРОМОН ГУТАЛ, ГУТЛЫНХ НЬ ТҮРИЙН ДЭХ ТАМХИАР НЬ ТАНЬЖ БАЙСАН ДАА
2026-10-08 07:00:22
Л.Энхрийлэн “БАКУ-2026” дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-10-08 07:00:00
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ..
2026-10-08 07:00:00
ХҮН НАМ ЧИНГИС ЗОЧИД БУУДАЛД “МЭНДЭЛСЭН”-ИЙ УЧИР...
2026-10-08 07:00:00
АЛТНЫ МАГНАТ Ж.БАЯСГАЛАН
2026-10-08 07:00:00
25 ЦЭНГИЙН ТӨЛӨӨХ 25 ЖИЛ
2026-10-08 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-10-08 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-08 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл хэрүүл тэмцэл ирнэ
2026-10-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан байна
2026-10-08 05:58:57
2026-10-07 19:40:31
2026-10-07 19:13:01
Хэнтий аймагт хар тамхинаас урьдчилан сэргийлэх бүсчилсэн сургалт зохион байгуулжээ
2026-10-07 18:31:57
ОБЕГ болон Дэлхийн банк хамтран гамшгийн эрсдэлийн санхүүжилтийн чиглэлээр санал солилцжээ
2026-10-07 15:10:19
ДЭЛХИЙ ЕРТӨНЦ ЧАМД ТАЛАРХАЖ БАЙНА, МЕССИ
2026-10-07 14:26:28
2026-10-07 14:17:27
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хархорумын 50МВт батарей хураагуурын ажилтай танилцав
2026-10-07 13:44:49
2026-10-07 13:06:11
Б.Пүрэвдагва: Дүүжин тээврээр зорчих үнэ 1500-2000 төгрөг байна
2026-10-07 13:01:43
Л.ПҮРЭВСҮРЭН: ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Ц.ЭЛБЭГДОРЖ Ж.ЭПШТЕЙНТЭЙ ХОЁР УДАА УУЛЗСАН
2026-10-07 12:56:57
Ц.Мөнх-Оргил, Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макронд итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-10-07 12:09:54
КАФЕД ӨРНӨСӨН ЯРИА
2026-10-07 12:03:32
2026-10-07 11:48:39
“Хийморь” Монгол, Өвөр Монгол үндэсний бөхчүүдийн барилдаан болно
2026-10-07 10:12:13
Б.ӨСӨХБАЯР: “ОДДЫН ГЭГЭЭ” КИНО ЗАЛУУСЫН ДОТООД ЕРТӨНЦ, МӨРӨӨДӨЛ, ХАЙР, ЭРГЭЛЗЭЭГ БОДИТООР ХАРУУЛНА
2026-10-07 09:36:05
ӨМГӨӨЛӨГЧ Ц.ИТГЭЛИЙН ОХИН Ц.ДУНЖИД: ЭЭЖ МИНЬ “90 САЯ”-ЫН Б.ГАНСҮХИЙГ ГАВ, ДӨНГӨТЭЙ НЬ ХӨТЛӨӨД ЭЭЖИЙНХ НЬ ШАРИЛ ДЭЭР АРЦ, ХҮЖТЭЙ ОЧИЖ БАЙСАН ГЭДЭГ
2026-10-07 09:34:42
ТАНИЛЦ: АЛТНЫ ОРДУУДАД ЭЗЭН СУУСАН АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗРЫН МЭРГЭЖИЛТНҮҮД
2026-10-07 09:33:33
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MJ-CUP 2026”-аас 5 алт, 3 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-10-07 08:43:27
Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгээмлэгтэй хамтран ажиллана
2026-10-07 08:14:27
Ес дэх удаагийн алтан намар судалбар зургийн үзэсгэлэн нээлтээ хийжээ
2026-10-07 08:00:00
Ц.Анхбаяр “Мастер”-уудын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртжээ
2026-10-07 07:58:13
Дэлхийн аваргын дэвжээнд өнөөдөр манай гурван бөх барилдана
2026-10-07 07:50:42
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ: 124 ХҮНИЙ ЦАЛИН ТӨСВӨӨС ХАСАГДАЖ, “ЯМААТАЙ ЧЕМОДАН” АЮУЛЫН ХАРАНГА ДЭЛДЭЖ БАЙНА
2026-10-07 07:30:00
“АЙ ТИ ЭМ-2026" олон улсын үзэсгэлэн зохион байгуулагдана
2026-10-07 07:10:00
Ж.Алдаржавхлан сайд, НҮБ-ийн Хүүхдийн сангийн Биате Дастелийг хүлээн авч уулзжээ
2026-10-07 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-10-07 07:00:00
Д.НЯМСҮРЭН НАЙРАГЧИЙН ГЭРГИЙ ХАНДМАА: Том том ширхэгтэй цас бударсан нэг өдөр үнээ сааж байтал өвгөн минь хажууд ирээд“Буй биеэрээ би цас болно Бүрхсэн их цас болно...” гээд уншиж байлаа
2026-10-07 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна
2026-10-07 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-07 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-10-07 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-10-07 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |