Эргэлтийн цаг зочны ярилцлагадаа 2025 оны төсвийн төсөл болон Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх зэрэг цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн А.Ариунзаяатай ярилцлаа.
-УИХ-ын 126 гишүүнтэй парламент намрын чуулганаа хуралдуулж эхэлсэн. Та гишүүн болсноосоо хойш ямар ажил дээр төвлөрч ажиллаж байна вэ гэдгээс ярилцлагаа эхлүүлье?
-126 гишүүнтэй парламентын 80 орчим хувь нь шинээр УИХ-д орж ирж байгаа гишүүд байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд сонгуулийн тогтолцоонд өөрчлөлт оруулах тал дээр бид нэлээд анхаарч ажилласан. Ер нь 30 жилийн өмнө хүн амын тоо 1.5 сая байхад 76 гишүүнтэй байсан. Одоо хүн амын тоо гурван саяд хүрсэн учраас одоо 76 гишүүн байх нь нэгдүгээрт, төлөөллийн зарчмыг хангахгүй байна. Хоёрдугаарт, эрх мэдлийн хэт төвлөрөл үүсэж байна. УИХ-ын гишүүд иргэд, сонгогчдоосоо хэт алсарсан байна гэдгээ үндэслэж, 126 гишүүнтэй болж, холимог тогтолцоогоор сонгууль хийсэн. Үүний үр дүнд улс төрийн таван намын төлөөлөл парламентад суудалтай болж, парламентын 25 хувьд буюу 32 эмэгтэй гишүүн сонгогдсон амжилттай байна. Нийгмийн хувьд энэ парламентаас хүлээлт өндөртэй байгаа.
78 гишүүнийг тойргоос, 48 гишүүнийг жагсаалтаар сонгосон. МАН-ын хувьд жагсаалтад “Нийгмийн төлөөллүүдийг багтаана” гэх амлалтандаа хүрч, салбар салбарын төлөөллийг багтаагаад байна. Мөн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “УИХ-ын гурван төгөлдөршил” гэсэн ажлыг эхлүүлсэн. Үүний хүрээнд 54 ажлын хэсэг гаргаж, нэг гишүүн таван ажлын хэсэг дээр ажиллаж байгаа. Гурван төгөлдөршил гэдэгт юу орж байна вэ, гэвэл цаг үеийн, хүнд ээлтэй, хуучин хуулиудыг шинэчлэх гэсэн ажлыг эхлүүлээд байна. Парламентын гишүүнээр сонгогдсноосоо хойш энэ ажилдаа төвлөрч ажилласан. Мөн би Нийгмийн бодлогын байнгын хороо, Ёс зүйн байнгын хорооны гишүүнээр ажиллаж байгаа. Сүүлийн үед би ахмадын тэтгэврийн санд мөн анхаарал хандуулан ажиллаж байна.
.jpg)
-Жагсаалтаар орсон гишүүдийг парламентад намын үзэл санааг шууд дагах “кноп”-ны гишүүд гэсэн ойлголт байгаа. Жагсаалтаар орж ирсэн гишүүдийн үүрэг юу юм бэ гэдэг дээр та тайлбар өгөөч?
-Жагсаалтаар орж ирсэн гишүүдийн хувьд кнопчин гэх шүүмжлэлд өртчих вий гэдэг айдастай байгаа. Гэхдээ ийм байхгүй салбарын төлөөлөл болж, чаддаг зүйлсээ хийх юм сан гэсэн хүсэл зоригтой гишүүн олон бий. Тойргоос сонгогчдын хувьд сонгогчдод таалагдах ажлыг хийх гээд байдаг. Аймаг, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтад түлхүү анхаардаг. Харин жагсаалтын гишүүдийн хувьд хөгжлийн бодлогод анхаарна гэдэг ялгаа харагдаж байна.
-Ирэх оны төсвийн төсөлтэй та танилцаж амжив уу?
-2025 оны төсөвт тойргийн гэдэг хөрөнгө оруулалтыг нэг жил тэвчих, эдийн засгаа тэлэх мега төслүүдээ эхлүүлэх нь чухал гэж харсан. Ингээд 14 мега төслийн төсвийг 2025 оны төсөвт оруулсан. Хоёрдугаарт, тэтгэвэр тэтгэмжийг инфляцтай уялдуулж, жил бүр нэмнэ гэсэн. Үүний хүрээнд цалин, тэтгэвэрийг нэмэх төсөв оруулж ирсэн байна. Төсвийг долоо хэмжиж нэг огтол гэдэг шиг сайн батлах шаардлага байна.
-Мэдээж таныг ХНХ-ын сайдаар ажиллаж байсан хүний хувьд нийгмийн асуудалд түлхүү анхааарч байгаа болов уу гэж харж байна. Саяхан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэх асуудал сөхөгдөж эхэлсэн. Энэ тал дээр та ямар байр суурьтай байгаа бол?
-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэдэг бол дан ганц цалингийн асуудал биш. Үүнтэй холбоотой уялдсан асуудал маш их байдаг. 2018 хүртэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320 мянган төгрөг байсан. Одоо бол 660 мянган төгрөг болсон. Үүнийг 2024 оны нэгдүгээр сайрын 1-нээс мөрдөж эхэлсэн. Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиндаа хоёр жил тутамд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэх ёстой байдаг. Үүнийг шинэчлэхэд олон нөлөөллийг тооцох ёстой. Эдийн засгийн өсөлт, инфляц, амжиргааны доод түвшин, ажлын бүтээмж зэргийг тооцдог.
Хөдөлмөрийн хөлсний хэмжээг нэмэхдээ дан ганц Хөдөлмөр, нийгэм хамгааллын яам гэхээс илүү Ажил олгогч эздийн холбоо, Үйлдвэрчний эвлэл, Хөдөлмөрийн үндэсний зөвлөлөөр хэлэлцэж баталдаг. Тэгэхээр 2024 онд нэмсэн юм чинь 2026 онд нэмэх хуулийн заалттай. Гэсэн ч ДНБ дөрвөн жилийн хугацаанд хоёр дахин нэмэгдсэн. Ингэхээр математик тооцооллоороо нэмэгдэх боломж бүрдэж байгаа юм. Үүн дээр үндэслээд Үйлдвэрчний эвлэл байнга нэмэгдүүлэх шаардлага тавьдаг. Харин энэ нь ажил олгогчдод ачаалал болж байгаа юм. Тиймээс ажил олгогчдын хувьд хуулиа бариач, бэлтгэл хангах хугацаа хэрэгтэй гэдэг шаардлага тавьдаг. Төрийн алба хаагчдын цалинг нэмэгдүүлсэн учраас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг хүн бараг байхгүй. Тиймээс хөдөлмөрийн хөлсий доод хэмжээгээр цалинжиж байгаа иргэдийн олонх нь хувийн хэвшилд ажиллаж байгаа гэсэн үг. Нийгмийн даатгал төлж байгаа 800 орчим мянган иргэний 10 хүрэхгүй хувь нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжиж байна. Тэгэхээр цөөн ажилчинтай, ашиг орлого багатай аж ахуйн нэгжүүд байна. Тухайн аж ахуйн нэгжийн ашиг орлого нь нэмэгдээгүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдвэл нэг бол дампуурах, нөгөө бол ажилтны тоогоо цөөлөх, эсвэл албан бус хөдөлмөр эрхлэх гэсэн эрсдэл рүү орно. Тиймээс удаан хэлэлцэж байж шийдвэр гаргах хэрэгтэй.
Хөдөлмөрийн хөлсний хэмжээтэй уялддаг бас нэг заалтай нь хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулахтай холбоотой заалт бий. 25 дээш ажилтантай бол дөрвөн хувьд хүрэх хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулна. Хэрэв үгүй бол Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх мөнгөн дүнг шилжүүлнэ гэсэн заалт бий.
-Эдийн засгийн нөөц бололцоо байна уу?
-Цаг гарган ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.
| А.АРИУНЗАЯА: ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ ЖИЖИГ АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙГ ДАМПУУРУУЛАХ ЭРСДЭЛТЭЙ |
|
“Амьд ертөнцийн тайлан 2026” ба итгэл найдварын үндэс
2026-10-08 16:34:28
Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, агаар болон хөрсний бохирдлыг бууруулах зорилготой ажлын хэсэг байгуулжээ
2026-10-08 16:32:22
“Хүүт”-ийн зэвсэгт бүлэглэл Саудын Арабын онгоцны буудлууд руу халджээ
2026-10-08 13:52:50
Нобелийн химийн шагналыг тэгш бус хэмт "толин тусгал" молекулуудын оньсогыг тайлж, эм үйлдвэрлэлд ахиц авчирсан эрдэмтэд хүртлээ
2026-10-08 12:36:43
Допингийн эсрэг эрх зүйн шинэчлэл, санхүүжилтийн асуудлаар зөвлөмж өглөө
2026-10-08 08:31:57
2026-10-08 08:14:05
Ц.БАТБИЛИГ: ЭМЧИЙН БУРУУГААС БОЛЖ 11 НАСАНДАА СОНСГОЛОО АЛДСАН Ч АМЬДРАЛД ГУТАРЧ ҮЗЭЭГҮЙ ЭЭ, АХ НЬ
2026-10-08 08:00:00
Э.Ариунтунгалаг Азийн цомын аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-10-08 07:46:40
Э.БОЛОРТУЯА: ЕРӨӨГИЙН ТҮЙМЭРТ АМЬ ҮРЭГДСЭН ААВЫГАА ХРОМОН ГУТАЛ, ГУТЛЫНХ НЬ ТҮРИЙН ДЭХ ТАМХИАР НЬ ТАНЬЖ БАЙСАН ДАА
2026-10-08 07:00:22
Л.Энхрийлэн “БАКУ-2026” дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-10-08 07:00:00
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ..
2026-10-08 07:00:00
ХҮН НАМ ЧИНГИС ЗОЧИД БУУДАЛД “МЭНДЭЛСЭН”-ИЙ УЧИР...
2026-10-08 07:00:00
АЛТНЫ МАГНАТ Ж.БАЯСГАЛАН
2026-10-08 07:00:00
25 ЦЭНГИЙН ТӨЛӨӨХ 25 ЖИЛ
2026-10-08 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-10-08 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-08 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл хэрүүл тэмцэл ирнэ
2026-10-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан байна
2026-10-08 05:58:57
2026-10-07 19:40:31
2026-10-07 19:13:01
Хэнтий аймагт хар тамхинаас урьдчилан сэргийлэх бүсчилсэн сургалт зохион байгуулжээ
2026-10-07 18:31:57
ОБЕГ болон Дэлхийн банк хамтран гамшгийн эрсдэлийн санхүүжилтийн чиглэлээр санал солилцжээ
2026-10-07 15:10:19
ДЭЛХИЙ ЕРТӨНЦ ЧАМД ТАЛАРХАЖ БАЙНА, МЕССИ
2026-10-07 14:26:28
2026-10-07 14:17:27
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хархорумын 50МВт батарей хураагуурын ажилтай танилцав
2026-10-07 13:44:49
2026-10-07 13:06:11
Б.Пүрэвдагва: Дүүжин тээврээр зорчих үнэ 1500-2000 төгрөг байна
2026-10-07 13:01:43
Л.ПҮРЭВСҮРЭН: ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Ц.ЭЛБЭГДОРЖ Ж.ЭПШТЕЙНТЭЙ ХОЁР УДАА УУЛЗСАН
2026-10-07 12:56:57
Ц.Мөнх-Оргил, Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макронд итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-10-07 12:09:54
КАФЕД ӨРНӨСӨН ЯРИА
2026-10-07 12:03:32
2026-10-07 11:48:39
“Хийморь” Монгол, Өвөр Монгол үндэсний бөхчүүдийн барилдаан болно
2026-10-07 10:12:13
Б.ӨСӨХБАЯР: “ОДДЫН ГЭГЭЭ” КИНО ЗАЛУУСЫН ДОТООД ЕРТӨНЦ, МӨРӨӨДӨЛ, ХАЙР, ЭРГЭЛЗЭЭГ БОДИТООР ХАРУУЛНА
2026-10-07 09:36:05
ӨМГӨӨЛӨГЧ Ц.ИТГЭЛИЙН ОХИН Ц.ДУНЖИД: ЭЭЖ МИНЬ “90 САЯ”-ЫН Б.ГАНСҮХИЙГ ГАВ, ДӨНГӨТЭЙ НЬ ХӨТЛӨӨД ЭЭЖИЙНХ НЬ ШАРИЛ ДЭЭР АРЦ, ХҮЖТЭЙ ОЧИЖ БАЙСАН ГЭДЭГ
2026-10-07 09:34:42
ТАНИЛЦ: АЛТНЫ ОРДУУДАД ЭЗЭН СУУСАН АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗРЫН МЭРГЭЖИЛТНҮҮД
2026-10-07 09:33:33
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MJ-CUP 2026”-аас 5 алт, 3 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-10-07 08:43:27
Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгээмлэгтэй хамтран ажиллана
2026-10-07 08:14:27
Ес дэх удаагийн алтан намар судалбар зургийн үзэсгэлэн нээлтээ хийжээ
2026-10-07 08:00:00
Ц.Анхбаяр “Мастер”-уудын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртжээ
2026-10-07 07:58:13
Дэлхийн аваргын дэвжээнд өнөөдөр манай гурван бөх барилдана
2026-10-07 07:50:42
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ: 124 ХҮНИЙ ЦАЛИН ТӨСВӨӨС ХАСАГДАЖ, “ЯМААТАЙ ЧЕМОДАН” АЮУЛЫН ХАРАНГА ДЭЛДЭЖ БАЙНА
2026-10-07 07:30:00
“АЙ ТИ ЭМ-2026" олон улсын үзэсгэлэн зохион байгуулагдана
2026-10-07 07:10:00
Ж.Алдаржавхлан сайд, НҮБ-ийн Хүүхдийн сангийн Биате Дастелийг хүлээн авч уулзжээ
2026-10-07 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-10-07 07:00:00
Д.НЯМСҮРЭН НАЙРАГЧИЙН ГЭРГИЙ ХАНДМАА: Том том ширхэгтэй цас бударсан нэг өдөр үнээ сааж байтал өвгөн минь хажууд ирээд“Буй биеэрээ би цас болно Бүрхсэн их цас болно...” гээд уншиж байлаа
2026-10-07 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна
2026-10-07 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-07 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-10-07 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-10-07 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |