• Өнөөдөр 2024-04-26

У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор АНУ-ыг зорилоо

2021-09-18,   446

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх  есдүгээр сарын 20-23-ны өдрүүдэд  НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцохоор өнөөдөр буюу есдүгээр сарын 18-ны өглөө АНУ-ыг зорьжээ. 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэлэх ба НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч А.Штайнер болон зарим улсын төр, засгийн тэргүүнтэй хоёр талын уулзалт хийнэ. “Ковид-19” цар тахлын улмаас НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулган 2020 онд цахим хэлбэрээр болсон бол  энэ удаагийн чуулганд 71 орны Ерөнхийлөгч, 34 орны Ерөнхий сайд биечлэн оролцох аж. 

Ташрамд дурдахад, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх  өчигдөр НҮБ-ын Хүүхдийн сангийн Гүйцэтгэх захирал Х.Фортой  цахим уулзалт хийж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсоноор Ерөнхий Ассамблейн чуулганы хүрээнд хийх Ерөнхийлөгчийн албан уулзалтууд эхэлсэн юм.

 

 


У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор АНУ-ыг зорилоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188