"Эргэлт.мн" мэдээллийн сайт өнгөрсөн долоо хоногт Монголын улс төр, нийгэм, урлаг соёлын салбарт өрнөсөн томоохон үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
“Олдсон нүх болгонд шургалдаг оготно биш ээ” хэмээн томорч байсан Д.Сумъяабазар “Хотын дарга болохгүй” гэсэн амнаасаа буцсан нь өнгөрсөн долоо хоногийн улс төрийн хүрээнд өрнөсөн томоохон үйл явдлын нэг байлаа. МАН-ын Удирдах зөвлөлөөс УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар, Ж.Батбаясгаланг НИТХ-ын даргаар томилохыг олонхын саналаар дэмжсэн. Ийн НИТХ-ын анхны хуралдаанаар төлөвлөгөө ёсоор тэд томилогдов.
Хуралдааны үеэр Баянзүрх дүүргээс сонгогдсон төлөөлөгч Д.Пүрэвдаваа Сонгинохайрхан дүүрэгт ядуурал, ажилгүйдэл их байгааг шүүмжилж, Д.Сумъяабазарыг гишүүнээр ажиллах хугацаанд тус дүүрэгт өөрчлөлт гараагүй гэдгийг онцолсон юм. Гэтэл хотын шинэхэн дарга маань асуултад хариулахын оронд "Баянзүрх дүүрэгт ч нөхцөл байдал ялгаагүй байгаа" хэмээн иргэдийн дургүйцлийг хүргэж орхив.
УИХ-ын чуулганы хуралдааныг анх удаа эмэгтэй гишүүн удирдсан нь С.Одонтуяа
УИХ-ын чуулганы хуралдааныг анх удаа эмэгтэй хүн удирдсан түүхэн үйл явдал өнгөрсөн долоо хоногт боллоо. Чуулганы хуралдааны үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар болон УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан нар МАН-ын Удирдах зөвлөлийн хуралтай байсан учраас УИХ-ын дэд дарга С.Одонтуяа чуулганы хуралдааныг даргалсан юм. УИХ-ын дэд даргаар өмнө нь УИХ-ын гишүүн асан С.Оюун ажиллаж байсан ч чуулган даргалж байгаагүй. Түүхэндээ анх удаа чуулганыг эмэгтэй хүн удирдсан нь УИХ-ын гишүүн С.Одонтуяа боллоо.

Б.Ундармааг суллаж, "Жаст"-ын Ш.Батхүүд ял оноов
ЖДҮХС-гаас УИХ-ын гишүүний эрх мэдлээ ашиглан их хэмжээний хөнгөлөлттэй зээл авсан Б. Ундармаад холбогдох шүүх хурал өнгөрсөн долоо хоногт болсон. УИХ-ын гишүүн асан Б.Ундармааг АТГ-аас 2018 оны арванхоёрдугаар сараас эхлэн шалгаж эхэлсэн бөгөөд тэрбээр өөрийн 100 хувь эзэмшдэг “Доктор МИЭК” компанидаа ЖДҮХС-гаас 700 сая төгрөгийн зээл авсан нь тогтоогдсон байдаг. Улмаар шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн гурав дахь хэсэгт заасны дагуу 2.5 жилийн хорих ял төлөвлөөд байсан юм. Гэвч хорих ял эдлэхгүйгээр 40 сая төгрөгөөр торгуулаад хэргээс мултрахаар болжээ. Давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр түүнийг өнгөрсөн долоо хоногт суллалаа.

Мөн “Жаст”-ын захирал асан Ш.Батхүү нарын зургаан хүнд холбогдох гэм буруугийн шүүх хуралдаан 13 дахь өдрөө үргэлжилж, шийтгэх тогтоол гарлаа. Шүүхээс Ш.Батхүүд найман жилийн хорих ял, Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал, Г.Амарбат нарын хэргийг хэрэгсэхгүй болгож эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Г.Алтан, Э.Сүрэн нарыг гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгалаа. "Жаст" группын захирал асан Ш.Батхүү нь хуурамч бичиг баримт, тамга тэмдэг, хэвлэмэл маягт ашиглан Англи улсын “Стандарт” банкнаас 109 сая ам.долларын зээл авч бусдад онц их хэмжээний хохирол учруулсан байдаг.

Анна 20 дахь удаагаа тайзнаа тавигдаж, "Хангарьд" шагналын эзэд тодорлоо
Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” романаас сэдэвлэн бичсэн хоёр бүлэгт, 15 үзэгдэлт жүжиг аравдугаар сарын 3-наас хойш Улсын драмын эрдмийн театрын тайзнаа "амьдарч" буй билээ. Харин өнгөрч буй долоо хоногт тус жүжгийн 20 дахь удаагийн тоглолт амжилттай, алга ташилт дүүрэн өндөрлөлөө.
12 дахь жилдээ зохион байгуулагдаж буй "Улаанбаатар" олон улсын кино наадмын хүрээнд “Монгол кино” хөтөлбөрт шилдэг бүтээлийг шалгаруулдаг уламжлалтай. Энэ жилийн “Хангарьд” шагнал гардуулах ёслол шилдэг кино зохиол, найруулга, продюсер, шилдэг бүтээл гэсэн дөрвөн төрөлд шилдгээ тодрууллаа. Шилдэг кино зохиол шагналыг найруулагч Ж.Сэнгэдоржийн “Гэргий" киноны зохиолыг бичсэн М.Эрдэнэбат, Л.Нинжжамц, Ц.Гантуяа нар хүртсэн бол “Хөхөө” бүтээлээрээ жүжигчин, найруулагч Ж.Жамьяансүрэн шилдэг найруулагч шагналыг гардлаа. “Эмэгтэй” киноны продюсер, жүжигчин Ч.Ундрал шилдэг продюсерын шагналыг хүртэж, шилдэг уран сайхны киногоор найруулагч Ж.Жамьяамсүрэнгийн “Хөхөө” бүтээл шалгарсан юм.

| ЭРГЭЛТИЙН ТОЙМ: Д.Сумъяабазар хотын дарга болж, гишүүн асан Б.Ундармаа суллагдсан, "Улаанбаатар" кинотой долоо хоног |
|
МОНГОЛ УЛС НҮБ-ЫН ХХААБ-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ШИНЭ ТҮВШИНД ХҮРГЭНЭ
2026-08-25 13:58:42
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |