Бид “Монголын гэрэлт ирээдүй” булангаараа дамжуулан нас бага ч хөдөлмөрлөхийн сайхныг мэдэрч, зорьсондоо хүрэх гэж тэмүүлж яваа хүүхдүүдийг урьж, тэдний амжилтаас уншигчдадаа хуваалцдаг билээ. Тэгвэл энэ удаад олон улсын тэмцээнээс олон сайхан шагналт байр эзэлж, медаль хүртсэн жүдогийн өсвөр үеийн тамирчин Баярсайханы Есүхэйг урилаа.
Тэрбээр өнгөрсөн долоо хоногт Абу Дабу хотноо зохион байгуулагдсан “WORLD PRO JIUJITSU CHAMPIONSHIP” тэмцээний шагналт байрыг хүртсэн юм. Дөнгөж 14 настай мөртлөө төрөлхийн орос хэлтэй, англи хэлээр чамгүй ярьдаг тэр “Би хэвлэлд ярилцлага өгөөд сурчихсан” хэмээн инээснээр бидний яриа эхэлсэн юм.
-Юуны өмнө Аби Дабигийн олон улсын тэмцээнд амжилттай оролцож ирсэнд баяр хүргэе. Анх хэзээнээс жүдо бөхөөр хичээллэж эхэлсэн бэ?
-Жүдогоор зургаан жилийн өмнөөс хичээллэж эхэлсэн. Би бага зэрэг илүүдэл жинтэй болохоор аав жингээ хасахаас гадна эрэгтэй хүүхэд аль нэг спортоор хичээллэх хэрэгтэй гэж зөвлөснөөр энэ спортод хөтөлсөн юм. Эхэндээ жүдо надад таалагдахгүй байсан. Харин анхны тэмцээндээ орж амжилт гаргаснаар жүдогоор хичээллэх сонирхолтой санагдсан. Жүдо надад хожих хүслийг төрүүлдэг. Анх дандаа хүрэл медаль авч байгаад нэгдүгээр байр эзэлдэг болсон. Мөн барилдах тусам жүдогоос гадна өөр төрлийн спортоор хичээллэх хүсэл төрсөн. Тэгээд бокс, волейбол, усан спортоор хичээллэсэн. Мөн урлагийн төрлөөс төгөлдөр хуур мөн сурч эхэлсэн.
Анх дандаа хүрэл медаль авч байгаад нэгдүгээр байр эзэлдэг болсон. Мөн барилдах тусам жүдогоос гадна өөр олон спортоор хичээллэх хүсэл төрсөн.
-Анхны шагнал болохоор хүрэл медаль их үнэ цэнэтэй шагнал байх нь. Өмнө нь ямар тэмцээнд байр эзэлж байсан бэ?
-Миний хувьд хүрэл их гоё медаль. Учир нь ялж байгаад хожигдоод, буцаж ялж хүрэл авдаг болохоор их үнэ цэнэтэй. Мөн хамгийн хэцүү авагддаг медаль. Би оролцсон тэмцээнээсээ ихэвчлэн хүрэл медаль авсан. Тухайлбал, Аби Дабигийн дэлхийн аваргын хүрэл медаль, Япон улсад Монголын багтайгаа хамтарсан тэмцээнд орж хүрэл медаль, Солонгос Улсын Чежү хотод болсон жүдогийн тэмцээнээс хүрэл медаль хүртсэн гээд хүрэл медалийн түүх их бий. Бусад тэмцээн гэвэл Жиюү-Жицүгийн дэлхийн аваргад орж, дөрөвдүгээр байр эзэлсэн. АНУ-д хүүхдийн олимпод оролцсон гээд амжит их бий.
-Ганцаараа явахаас гадна баг тамирчидтайгаа явах тэмцээн илүү дурсамжтай байдаг байх?
-Тийм ээ. Анх АНУ-д зохион байгуулагдсан хүүхдийн олимпод анх Монголынхоо багтай буюу хамгийн дотно найзуудтайгаа явсан. Тус тэмцээнд хамгийн сүүлд сайн найзтайгаа тунаж, нэг алдаа хийгээд хожигдсон минь мартагддаггүй. Тэр тэмцээнд дотны найзуудтайгаа явсан болохоор их дурсамжтай байсан. Мэдээж баг, хамт олонтойгоо явах гоё. Мөн олон улсын тэмцээнд оролцохын нэг давуу тал нь тухайн улсын соёл, хүмүүсийн харилцааг мэдэж, суралцах байдал.
Би багаасаа Оросын элчин сайдын яамны сургуульд сурсан болохоор орос хэлтэй. Энэ ч утгаар орос хүн харилцахад хамгийн амар, найрсаг байдаг. Хүүхдүүд бид хилийн дээс алхаж, олон орны хүүхдүүдтэй хамтран ажиллах тусмаа бусдаас суралцах зүйл их байдаг.

-Хамгийн хүчтэй өрсөлдөгч аль орны хүүхдүүд байдаг бол?
-Жүдо Япон Улсад анх үүссэн болохоор ч тэр үү хүүхдүүд нь их сайн барилддаг. Мөн манай Монгол хүүхдүүд хаана ч их сайн барилдана. Монгол хүүхдүүд их шартай, бяртай. Би бусад хүүхдээс мэх болон техник, өөрийгөө тайвшруулж байгаа байдлаас нь суралцахыг боддог.
-Чинийхээр амжилт гэж ямар зүйл вэ. Тэмцээнд ороход аав, ээж, багш нь юу гэж захидаг вэ?
-Хожиж, хожигдож сураад, хожигдсон ч гэсэн туршлага авч байгааг л би амжилт гэж боддог. Амжилтдаа ханадаггүй. Харин ч би болоогүй байна, сайжрах, хичээх ёстой гэж өөртөө хэлдэг. Мөн аав минь намайг “Чи чадна, хүчтэй барилд, дайр” гэж зоригжуулдаг. Ер нь гэр бүлийнхэн минь дэмждэг. Мөн олон орны хүүхдүүдтэй нөхөрлөж, ёс зүйтэй байгаарай гэж багш нар минь их захидаг. Багш “Чи гадны оронд тэмцээнд оролцож байхад, хүмүүсийг өдвөл, чиний нэр огт гарахгүй. Харин монголчууд л гэж ярина шүү “гэж захисан юм.
Монгол хүүхдүүд их шартай, бяртай. Би бусад хүүхдээс мэх болон техник, өөрийгөө тайвшруулж байгаа байдлаас нь суралцахыг боддог.
-Бэлтгэл хийх үеэр хичээл нь орхигдох зүйл бий юу. Хэрхэн зохицуулдаг вэ?
-Хичээлээсээ хоцрох, орхигдох зүйл байхгүй. Гэрийнхэн минь цагийн хуваарийг нарийн төлөвлөөд өгчихдөг тул аль алиныг нь орхигдуулахгүйг хичээдэг. Олон улсын тэмцээнд явах үедээ сургуулиас чөлөө өгчихдөг. Аав, ээж маань мэдлэг, спорт хоёрыг хослуулж явах ёстой гэж үздэг учраас аль болох бүх зүйлээ амжуулахыг боддог.
-Үеийнхээ хүүхдүүдэд хандаж юу гэж хэлмээр байна вэ?
-Битгий залхуур гэж хэлмээр байна. Би өөрөө их залхуу гэхдээ залхуугаа дарж чадсан. Хүн хүссэн зүйл рүүгээ тэмүүлэх ёстой, бодсон зүйлээ хийхийн тулд зүтгэх хэрэгтэй гэж уншиж байсан. Хүнтөрөлхтөн өөрийгөө ямагт тасралтгүй хөгжүүлэх хэрэгтэй гэж л ойлгодог.
-Цаашдын зорилгоосоо бидэнтэй хуваалцвал?
-Улам сайн барилдаж, олимпын тамирчин болж, Монголынхоо нэрийг гаргахыг хүсдэг.
| Б.Есүхэй: Жүдо надад ялах бодол төрүүлдэг |
|
О.Сүлдхүү Азийн наадмаас хүрэл медаль авлаа
2026-10-02 18:01:59
Б.Гончигсүрэн Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-10-02 17:32:46
А.Адъяасүрэн Азийн наадмын хүрэл медалийн эзэн боллоо
2026-10-02 17:14:09
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа
2026-10-02 17:07:38
Б.Учрал Азийн наадмын таеквондо-гийн шөвгийн наймд шалгарч үлдлээ
2026-10-02 15:24:49
Б.Намбардагва Азийн наадмын хүрэл медалийн төлөө барилдана
2026-10-02 14:34:22
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Би Оюун-Эрдэнэд “Чиний өмнөөс байлддаг, чиний өмнөөс бие биеэ хохироодог нэг ч эрүүл ухаантай хүн Монгол Улсад байхгүй шүү” гэж хэлнэ
2026-10-02 13:35:39
Г.Монголжин, А.Цагаанбилэг нар хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-10-02 13:31:01
О.Сүлдхүү Азийн наадмын хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо
2026-10-02 13:16:10
МСНЭ болон МӨХ хамтран ажиллахаар боллоо
2026-10-02 12:48:30
НИЙСЛЭЛД ГАЛ ТҮЙМРИЙГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БАЙРШИЛД СУУРИЛУУЛЖЭЭ
2026-10-02 12:47:13
ХУВИЙН ХЭВШЛИЙГ ДЭМЖИЖ, ХӨГЖЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ, ЭМНЭЛГИЙН ТӨСЛҮҮДЭЭ УРАГШЛУУЛНА
2026-10-02 11:32:14
Э.Даваанасан Азийн наадмын шигшээ наймд шалгарч үлдлээ
2026-10-02 10:32:29
Манай чөлөөтийн таван бөх өнөөдөр Азийн наадмын дэвжээнд гарна
2026-10-02 09:17:56
Азийн наадмын жүдо бөхийн хүнд жингийн барилдаан явагдана
2026-10-02 09:09:19
Т.Алтжин Азийн наадмын хүрэл медалийн эзэн боллоо
2026-10-02 07:05:00
Г.Ганхуяг Азийн наадмаас сонгомол бөхийн төрөлд хүрэл медаль авлаа
2026-10-02 07:00:00
2026-10-02 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-10-02 07:00:00
ОХИНДОО ӨГСӨН ТҮҮНИЙ АМЛАЛТ...
2026-10-02 07:00:00
ТҮҮНИЙГ БУУРАЛ ХЯРУУ УНАСАН НАМРЫН ӨГЛӨӨ БУУДСАН ЮМ ГЭНЭ ЛЭЭ...
2026-10-02 07:00:00
ЭНТОНИ ХОПКИНС: Амьдрал бодит бус зүйл
2026-10-02 07:00:00
“Том” П.СҮХБАТ агсны гэргий Д.САРАНГЭРЭЛ: Унасан ч, давсан ч инээгээд ороод ирдэг ханийгаа мөн ч их санах юм даа
2026-10-02 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна
2026-10-02 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-02 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
2026-10-02 06:00:00
У.Анужин Азийн наадмын хүрэл медалийн эзэн боллоо
2026-10-01 17:56:40
Л.Энхрийлэн Азийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-10-01 17:18:09
Т.АРИУНЗАЯА Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-01 17:13:51
Л.Энхрийлэн, У.Анужин, Л.Энхдөл нар Азийн наадмын хүрэл медалийн төлөө хүч үзнэ
2026-10-01 14:35:38
Т.Алтжин, Г.Ганхуяг нар Азийн наадмын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-10-01 14:11:31
Т.Ариунзаяа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-01 14:04:21
Хүний амь хөнөөж, хэргийн газраас зугтсан этгээдийг баривчилжээ
2026-10-01 13:00:51
Дэлхийн хиймэл оюуны өсөлт Азийн орнуудын үйлдвэрлэл өргөжихөд сайнаар нөлөөлж байна
2026-10-01 13:00:02
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийг УИХ-д өргөн барилаа
2026-10-01 12:50:40
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан: 2.5 тэрбум долларын хөрөнгө Дамдинням сайдын хувийн эрх мэдэлд шилжиж байна
2026-10-01 12:44:00
Аравдугаар сард ихэнх нутгаар дулаан дулаан байх боловч температурын хэлбэлзэл өндөр байх төлөвтэй байна
2026-10-01 11:11:14
Дорноговь аймагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ
2026-10-01 11:04:39
Ө.Эрдэнэбаатар Азийн наадмын жюү жицү-гийн шигшээ наймд шалгарлаа
2026-10-01 09:59:36
Л.Энхрийлэн, Т.Ариунзаяа нар Азийн наадмын алтан медалийн буухиаг үргэлжлүүлж чадах уу
2026-10-01 09:53:43
Шадар сайд Н.Номтойбаяр БНКазУ-ын Астана хотод ажиллалаа
2026-10-01 09:35:18
2026-10-01 09:22:38
Жүдочид дэлхийн аваргыг зорин мордлоо
2026-10-01 08:55:28
Л.Энхрийлэн, Т.Ариунзаяа нар жингээ тэргүүлэн барилдана
2026-10-01 08:47:15
Манай чөлөөт бөхийн дөрвөн тамирчин өнөөдөр өрсөлдөнө
2026-10-01 07:53:24
Таеквондо-гийн дэлхийн цомын хоёр дахь өдөр 1 алт, 3 мөнгөн медаль хүртжээ
2026-10-01 07:48:21
2026-10-01 07:10:00
2026-10-01 07:05:00
Хятадын шоронд хоригдсон Л.ШАРБААТАР: "Харанхуй нүхнээс хэзээ гаргах бол" гэх хүлээлт, эргэлзээ, ганцаардал дунд таван жил тарчилсан
2026-10-01 07:00:09
Э.Дэлгэрмаа Азийн наадмын V байрт орлоо
2026-10-01 07:00:00
ЦАСАН ДУНДАХ ЦАГААН ХАЛААДТАН
2026-10-01 07:00:00
Э.БИЛГҮҮН буюу ЧОЙДОГ: Бусдаас онцгойрохыг бус өөрөөрөө тухтай амьдрахыг хүсдэг
2026-10-01 07:00:00
АМЬДРАХ, АВРАХЫН ТӨЛӨӨХ ТЭМЦЭЛ
2026-10-01 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-10-01 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна
2026-10-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |