МУГЖ Ж.Мөнхсайхан1972 оны арваннэгдүгээр сарын 27-нд Говь-Алтай аймагт төржээ. Ж.Мөнхсайхан багадаа тун сахилгагүй нэгэн байсан гэдэг. Хөлбөмбөг гэхээр л амиа тавьчих дөхдөг тэрбээр сургуулийнхаа жижүүр анги хийсэн өдрөө шавайгаа ханатал бөмбөг өшиглөдөг байж. Учир нь түүний “бөмбөг” нь тэр өдрийн азгүй нэгний малгай байх бөгөөд дотор нь юм чихэж аваад л сургуулийнхаа коридорт тоглочихдог байсан гэнэ.
МУГЖ Ж.Мөнхсайхан СУИС-ийн драмын ангийг төгссөн. Олонд хүлээн зөвшөөрөгдсөн Соёлын тэргүүний ажилтнуудын нэг юм. Жүжигчин Мөнхсайхан анх “Өнгөт инээд” хамтлагт таван жил ажилласан. Одоо “Маск” продакшнд ажиллаж байгаа юм.
“Маск” продакшны дэлгэцийн анхны бүтээл “Хайр харуусал” кино 2009 онд дэлгэцнээ гарч байсан. Түүнээс хойш “Хунгийн сүүлчийн дуу”, “Амьдарлоги”, “Соёлын довтолгоо” зэрэг кинонд гол дүр бүтээж, бусад олон арван кинонд туслах дүрээр оролцож байжээ.
Тэрбээр тайзны уран бүтээлд хөдөөний хүү болоод эмээгийн дүрийг хамгийн чадварлаг бүтээдэг жүжигчин юм. Ж.Мөнхсайханы хэлэх дуртай үг “Инээд гэдэг амьдралаас үүдэлтэй зүйл. Олон түмэнтэй уулзаж, ярилцан өвгөд хөгшдөөс сонин сайхан зүйл сонсож санаа аваад тайзан дээр тоглох тохиолдол бий”.
Урлаг спортын авьяасаар баялаг, царайг нь харж, хоолойг нь сонсоход өөрийн эрхгүй инээд хүрдэг МУГЖ Ж.Мөнхсайханд урлагийн өндөр амжилт хүсье.
| МУГЖ Ж.Мөнхсайхан |
|
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзлаа
2026-06-24 17:22:14
Америкийн Монголчуудын сагсан бөмбөгийн тэмцээн болжээ
2026-06-24 12:52:53
“Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулна
2026-06-24 12:37:06
Энэтхэгийн ГХ-ийн сайд С.Жайшанкар газрын тосны үйлдвэртэй танилцав
2026-06-24 09:06:38
БХЯ-нысайд Д.Батлут, Мустафа Кемал Ататүркийн бунханд цэцэг өргөв
2026-06-24 08:49:28
Н.Амин-Эрдэнэ Тунисын “Гран при”-гээс мөнгөн медаль хүртлээ
2026-06-24 08:40:40
Боловсруулах үйлдвэрийн төслүүдийг эрчимжүүлэхээр Хятадтай тохиролцов
2026-06-24 08:26:47
Элчин сайд Д.Булган, Өргөмжит консул Антонио Паонэг хүлээн авч уулзлаа
2026-06-24 08:18:02
“М Си Эс Кока-Кола” ХХК, МҮОХ-той хамтран ажиллах гэрээ үзэглэв
2026-06-24 08:12:37
Нийслэлийн Уяачдын Холбоо, БНСУ-ын Жэжү хотод бага хурлаа хийлээ
2026-06-24 08:05:08
Италийн мекано нэхмэлийн салбарын бизнес эрхлэгчдийн семинар болов
2026-06-24 07:27:20
ДАРААГИЙН СОНГУУЛЬД ГОРИЛОГЧИД ТОЙРГОО УСЛАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-06-24 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЧОЙЖИЛСҮРЭНГИЙН ХҮРГЭН Д.ГАЛМАНДАХ ТӨСВИЙН ТЕНДЕР ТОНШООД ЭХЭЛЖЭЭ
2026-06-24 07:00:00
2026-06-24 07:00:00
ЗУРГААН НАСТАЙ ХҮҮГЭЭ БАТСҮМБЭРИЙН ДАВААН ДЭЭРЭЭС АЛДАЖ, 60 ЖИЛ ХАЙСАН ААВ, ЭЭЖИЙН ГУНИГТ ТҮҮХ
2026-06-24 07:00:00
“ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.ОЮУНЧИМЭГ: ЗАЛУУХАН БҮЖИГЧИН БАЙХ ҮЕД МИНЬ Н.ЖАНЦАННОРОВ ГУАЙ "ЭНЭ ДУУГ ЧАМД ЗОРИУЛСАН ШҮҮ" ГЭЭД ЦЭЦЭГ ӨГЧ БИЛЭЭ
2026-06-24 07:00:00
Мөрөөдлийн хөлөг онгоц”, “Үргээлэг”, “Бодлын хулгайч”, “Ларьдма”, “Худалдагч охин”-ыг “тарьсан” Ж.Сэнгэдорж найруулагчийн "цэцэрлэг"
2026-06-24 07:00:00
ЭСРЭГ ДҮРИЙГ ЭЗЭГНЭЖ ЭХЭЛЛЭЭ, Б.БАЛЖИННЯМ
2026-06-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |