Говь-Алтай аймгийн Шарга сумын нутаг дахь Ээвийн голын 66.24 урт/м гүүр үерт автаж, нураад зургаан жилийн нүүр үзжээ. Тус гүүрийг “Говь-Алтай-АЗЗА” ХХК компани барьж, 2007 онд ашиглалтад орсон гэдгийг албаныхан хэллээ. Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд Говь-Алтай-Ховд, Баян-Өлгий аймгийн иргэд нурсан гүүрийг хоёр талаар нь тойрч 20 гаруй км явдаг байсан гэх. Бороо, ус ихтэй үед түүнээс ч их тойрч явдаг байна. Тиймээс тус гүүрийг хэзээ шинэчлэн, засварлах талаар Шарга сумын засаг дарга С.Сүхбаатараас тодрууллаа. Тэрбээр “Би сумын Засаг даргаар ажиллаад зургаан сар болж байгаа учир энэ талаар сайн мэдэхгүй байна. Ээвийн голын гүүрийг энэ жил шинээр барихаар “Тоёо” ХХК 1.9 тэрбум төгрөгийн тендер авсан юм билээ. Цар тахлын улмаас гүүрний засвар, шинэчлэлийн ажил хойшлогдоод байгаа. Эхний техник, төхөөрөмж ирсэн” гэлээ.
Хатуу хучилттай замыг уг гүүрний хоёр талаас тулж, шороон хамгаалалт хийж анхааруулах тэмдэг тавьсан боловч хурдтай явсан зарим жолооч даланг давж осолдсон тохиолдол олон удаа гарчээ. Одоогоор зорчигчид гүүрийг тойрч гарч байгаа хэдий ч өвөл, хаврын цагт голын ус тэлж хөлдөн мөс цөмрөх, шаварт суух эрсдэл байнга гардаг байна. "Ерөнхийлөгчийн сонгууль эхэлж байгаа учир Ээвийн голын гүүрийг шинээр барьж, засах ажлыг эхлүүлэх болов уу" хэмээн горьдож суугаа нутгийн иргэн олон байна. Тэд энэ талаар хэлэхдээ "Анх шинэ гүүр ашиглалтад орлоо гээд найр наадам шиг л юм болж байлаа. Гэтэл гүүр нь зургаа, долоон жил болоод нураад унасан. Нутгийн удирдлагуудаас гүүрээ янзалж, иргэдийн амьдрал ахуйд хэрэг бол гээд хэлэхээр "Барьсан компани нь 10 жилийн хугацаанд хариуцна" гээд байдаг. Гэтэл нөгөө компани нь усанд хаясан чулуу шиг ор сураггүй алга болчихсон. Ийм л байдалтай зургаан жил боллоо. Өнгөрсөн оны сонгуулиар гүүрээ янзлуулах гээд чадаагүй. Энэ жил нэг засарч магадгүй сурагтай" гэв.
(2).jpg)
Бид Шарга сумын Ээвийн голын гүүрийг хэдэн төгрөгөөр, хэзээ барьж эхлэх талаар Говь-Алтай аймгийн хөрөнгө оруулалтын хэлтсийн мэргэжилтэн Ж.Мөнхчимэгээс тодрууллаа. Тэрбээр “Говь-Алтай-АЗЗА” ХХК 2007 онд автозам дагуу бетонон гүүр барьсан боловч 2015 онд үерийн улмаас нурсан юм. Говь-Алтай аймгийн Шарга сум дахь Ээвийн голын гүүрийг шинэчлэн барих 1.9 тэрбум төгрөгийг 2020 оны Улсын төсвийн Зам тээврийн хөгжлийн сайдын багцад тусган батлуулж, одоогоор Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас зарласан тендер шалгаруулалтад хоёр удаа орж, гүйцэтгэгчээр шалгарсан. “Тоёо” ХХК өнгөрсөн долоо хоногт эвдэрсэн гүүрийг буулгаж, газар шорооны ажлаа эхлүүлсэн байгаа. Шинэ гүүр барих ажил 2022 онд дуусахаар төлөвлөсөн байна. “Говь-Алтай-АЗЗА” барьсан гүүрний баталгаат хугацаа тухайн үеийн хуулиар зургаан жил байсан. Тухайн үед хэдэн төгрөгөөр барьж байсныг архиваас харах боломжтой” гэсэн юм.
Өөрөөр хэлбэл, улсын төсвөөр баригдаж, хэдэн жил болоод нурсан гүүрийг дахин сэргээн засварлахаар болжээ. Ингэхдээ мөн дахин улсын төсвөөс 1.9 тэрбум гаргахаар болсон байна. Харин анх барьж гүйцэтгэсэн компани нь гүүрэндээ зургаан жилийн баталгаа өгчээ. Баталгааны хугацаа дууссаны дараа буюу зургаан жилийн дараа гүүр нурсан учир хариуцлага хүлээхгүй аж.

Одоогоор “Говь-Алтай-АЗЗА” ХХК-ийн захирлаар Ш.Тогтмол гэгч хүн ажилладаг юм байна. Түүнээ энэ талаар тодруулахад “Би тус компанийг удирдаад хоёр жил болж байгаа учир манай компани өмнө нь хаана, ямар ажил хийж байсан талаар мэдэхгүй байна. Манай нярав 10 гаруй жил ажиллаж байгаа түүнээс мэдээлэл авах боломжтой” гэсэн юм. Тиймээс тус компанийн ерөнхий нягтлан бодогч Б.Эрдэнэсүрэнтэй холбогдлоо. Тэрбээр “Би тус албыг 2004 оноос хойш хашиж байна. Говь-Алтай аймгийн Шарга сумын Ээвийн голын гүүрийг тухайн үед төсвийн санхүүжилтээр барьж байсан санагдаж байна. Хэдэн төгрөгөөр барьсан талаар мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.
Мөн иргэдийн хэлж буйгаар "чанаргүй" гүүр барьсан “Говь-Алтай-АЗЗА” ХХК УИХ-ын гишүүн С.Бямбацогтын хамаарал бүхий компани байж болзошгүй гэнэ.
| Үерт нурсан Ээвийн голын гүүрийг зургаан жилийн дараа 1.9 тэрбум төгрөгөөр дахин барихаар болжээ |
|
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
БАЯНХОНГОР АЙМАГТ ШОНХОР ШУВУУ БАРИХ ГЭРЭЭГ ЦУЦАЛЖЭЭ
2026-08-23 15:35:11
Дижитал технологи, байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлэв
2026-08-23 15:33:02
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
2026-08-23 15:31:34
ТИЙБОЛЫН 17 ДАХЬ УДААГИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД МАНАЙ УЛСААС ЗУРГААН БАГ ОРОЛЦОЖ БАЙНА
2026-08-23 15:18:40
Монгол Улс, Израильтай усны менежмент, цөлжилтийн чиглэлээр ажиллана
2026-08-23 12:31:09
Г.Саруулбуян казах курашийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-23 11:31:34
ОБЕГ-ын дарга НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ
2026-08-23 09:31:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |