• Өнөөдөр 2025-04-29

Л.Энх-Амгалан сайд халдлагад өртжээ

2021-05-21,   1333

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан халдлагад өртжээ. Тэрбээр энэ талаараа өөрийн цахим хуудастаа “Насанд хүрээгүй хүүхдэд вакцин хийхгүй гэдгийг эцэг, эхчүүддээ салбарын сайдын хувьд хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Монгол Улсын Засгийн газар болоод Боловсрол, шинжлэх ухааны яамнаас, мөн миний зүгээс ийм шийдвэр болоод үг, үйлдэл хийгээгүй болохыг мэдэгдэж байна.

Мөн энэ сэдвээр далимдуулж миний амь насанд халдах оролдлого хийсэнд гүнээ харамсаж байна” хэмээн бичжээ. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар түүнийг арга хэмжээнд оролцохоор явж байхад нь эрэгтэй хүн халдаж, хутга тулгажээ. Мөн Л.Энх-Амгалан сайдын нүдний шилийг хугалсан гэнэ. 

Тэрбээр дөнгөж сая халдлагад өртсөн талаараа цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгсөн байна.

Бид энэ талаар үргэлжлүүлэн мэдээлэх болно.  


Л.Энх-Амгалан сайд халдлагад өртжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-05-21 22:42:53
    Зочин: Юм хийх гэсэн нэгийгээ ингэдэг байхгүй юу.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188