• Өнөөдөр 2026-07-16

“ЭРДЭНЭС МОНГОЛ”-ЫН ЗАХИРАЛ Б.ДАВААДАЛАЙГИЙН ТӨРСӨН АХ АРЦАТЫН АМАНД 300 АЙЛЫН ХОТХОН БАРЬЖ БАЙНА

2026-06-15,   4667

        Хэдэн жилийн өмнө Хэнтийнхэн төрд том байлаа. Харин өнгөрсөн жилээс Г.Занданшатарын “гавьяа”-гаар Баянхонгорынхон төрд томорцгоосон. Тэдний нэг нь Г.Занданшатарын зөвлөхөөс “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал болж томорсон Б.Даваадалай. Монгол банк болон Дэлхийн банканд ажиллаж байсан гэх хоёрхон мөр намтартай Б.Даваадалайг энд хүргэх гэж Г.Занданшатар үнэхээр зүтгэсэн. Эхлээд Сангийн сайд Б.Жавхлангийн зөвлөх болгож, дөрвөн сарын дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зөвлөх болгосон. Дараа нь Баярхонгорын сум бүрээр дагуулж явж, сонгогчдод танилцуулсан. Ингээд 2024 оны УИХ-ын сонгуулиар хамтдаа нэр дэвшсэн. Гэвч Г.Занданшатар Б.Даваадалайг УИХ-ын гишүүн болгох байтугай, өөрөө унасан байдаг.  
 
Харин өнгөрсөн онд Г.Занданшатар Ерөнхий сайд болмогцоо Б.Даваадалайг Ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны даргаараа томилсон. Ингээд таван сар дэргэдээ зөвлөхөөрөө ажиллуулаад “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал болгож дэвшүүлсэн байдаг. 
      Тэгвэл Б.Даваадалайг ингэж төрд томрохтой зэрэгцээд төрсөн ах Б.Цэдэвсүрэн нь бизнесийн салбарт томроод эхэлжээ. Тодруулбал, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал Б.Даваадалайгийн төрсөн ах Б.Цэдэвсүрэнгийн “Дитокс” ХХК нь ХУД-ийн 23-р хороо, Арцатын амны 2.0 га газар дээр "Аялал жуулчлалын цогцолбор" нэрээр тус бүр 8 давхар, 7 блок бүхий 298 айлын “Green palace” хотхоныг барьж байна. Одоогоор “Green palace” хотхон нь захиалгаа авч байгаа. Тус хотхоны 64м2 хоёр өрөө байр нь 353 сая, 126м2 дөрвөн өрөө байр нь 696 сая төгрөгийн үнэтэй. Дунджаар 500 сая төгрөгөөр тооцоход 298 айлын орон сууц нь 149 тэрбум төгрөгөөр борлуулагдана гэсэн үг. 
 
Цаашилбал, “Эрдэнэс монгол” ХХК-ийн захирал Б.Даваадалайгийн төрсөн ах Б.Цэдэвсүрэнгийн “Дитокс” ХХК-ийн “Green palace” хотхоны барилга угсралтын гүйцэтгэгчээр нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1-р багт бүртгэлтэй “Хөх бүрдний эх” ХХК ажиллаж байгаа. “Хөх бүрдний эх” ХХК-ийн Нансалын Энхтайван гэгч эзэмшдэг. Н.Энхтайван нь Б.Цэдэвсүрэнтэй “Энх цаг агро” ХХК-ийг 2018 оноос хойш хамтран эзэмшиж байгаа халаас нэгтэй хамтрагч нь. Тиймээс ч Н.Энхтайван нь Б.Цэдэвсүрэнгийн “Green palaca” хотхоных нь гүйцэтгэгчээр ажиллаж байгаа ажээ. 
 
         Хамгийн ноцтой нь, Г.Занданшатарын зөвлөх асан Б.Даваадалайгийн төрсөн ах Б.Цэдэвсүрэнгийн “Green palace” хотхоны гүйцэтгэгчээр ажиллаж байгаа “Хөх бүрдний эх” ХХК-ийг Г.Занданшатарын зөвлөх асан, Нийслэлийн өмчит “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн захирал З.Төмөртөмөө өнгөрсөн 2025 онд ЧД-ийн 4-р хороонд байх хуучны 6-р байрыг нурааж, шинээр барилгажуулах дахин төлөвлөлтийн төслийн гүйцэтгэгчээр тендергүй шалгаруулжээ. Тэгээд болоогүй, “Хөх бүрдний эх” ХХК нь 2024 онд Баянхошуу дэд төвд орон сууц барих 11 тэрбум төгрөгийн тендерт шалгарсан байна.
Тайлбар: "Улаанбаатар орон сууцжуулалт" ХХК-ийн захирал З.Төмөртөмөө "Хөх бүрдний эх" ХХК-д
дахин төлөвлөлтийн төслийн гүйцэтгэгчийн батламж гардуулав\2025.06.16\
Цаашлаад, “Хөх бүрдний эх” ХХК нь 2024 онд Баянхонгор аймагт 640 хүүхдийн сургууль барих 13.3 тэрбум төгрөгийн тендерт шалгарсан. Тухайн үед Баянхонгор аймгийн Засаг дарга байсан Д.Мөнхсайхан нь Г.Занданшатарыг Ерөнхий сайд болмогц нь зөвлөх нь болж, улмаар Б.Даваадалайгийн удирдаж буй “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяа “Эрдэнэс критикал минералс” ХХК-ийн захирлаар дэвшсэн байдаг. 
 
       Нэгтгэвэл, "Хөх бүрдний эх" ХХК-ийн барьж буй хотхон, шалгарсан төсөл, тендерүүд нь Г.Занданшатарын зөвлөхүүдтэй шууд холбогдож байна. Өөрөөр бол, Г.Занданшатар, түүний зөвлөх асан Б.Даваадалай, З.Төмөртөмөө, Д.Мөнхсайхан тэргүүтэй дүү  нар нь төсөл, тендерийн хулгайг “Хөх бүрдний эх” ХХК-иар дамжуулж хийдэг байж болзошгүй ноцтой сэжүүр гарч ирж байгаа юм. 
 
Үргэлжлэл бий...
 

“ЭРДЭНЭС МОНГОЛ”-ЫН ЗАХИРАЛ Б.ДАВААДАЛАЙГИЙН ТӨРСӨН АХ АРЦАТЫН АМАНД 300 АЙЛЫН ХОТХОН БАРЬЖ БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 27
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-06-20 20:06:47
    Б: Оюу Толгой Монголд ашиггүй биш ардад юу ч үгүй харин энэ мэт авилгачид улсад ирж буй ашгийг нь хуу хаман орон сууц болгож мөнгө угааж байна. Ухаад үзвэл Зандка, Хүүк гээд тулна даа. Эд бол жижиг гүйцэтгэгчид
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-06-20 01:41:03
    Р: Эрлэгт шүүлгээд бөөнөөрөө Тамд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-06-20 01:38:55
    З: Зайлцгаагаад ажил хийх залууст зай болоод, тээг садаа болохгүй байгаад өгөөч Монгол улс өндиймөөр байна Үрсүүд минь цатгалан амгалан баймаар байна!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-06-17 17:22:07
    Болд : Яана даа энэ хулгайч нар бүр хэтэрлээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-06-17 13:06:00
    555: Ах Цэдэвсүрэн нь Женког дагаад л явдаг байсан даа. Хүмүүс ч Женкогийн хүн гэдэг байсан шд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-06-17 13:02:49
    555: Ах Цэдэвсүрэн нь Женког дагаад л явдаг байсан даа. Хүмүүс ч Женкогийн хүн гэдэг байсан шд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-06-17 11:45:40
    Зүч: Бүлэг хулгайчуудын мөнгө угаадаг ганц арга нь Монголд барилга орон сууц. Хаус байдаг энэ хотхон барьж бгаа компануудыг шалгахад идсэн хулгайлсан нь гараад ирнэ цаана нь хамтарсан хужаа нар ч байгаа ер нь хулгайч луйварчдаар дүүрсэн оронд мах хүнс 1000 дахин нэмсэн ч авдаг л бхгүй юу үүнийг нь мэдээд наймаачид 100к үнтэй вмыг сая төгрөгөөр зарж хаа сайгүй үнийн хөөсөнд ард түмэн л зовж бгаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-06-17 05:05:08
    Zochin: Bugging xuraan anchor xori Baliar xog nobshnuud be
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-06-16 14:34:56
    Зочин: 80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-06-16 14:34:55
    Зочин: 80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-06-16 14:34:20
    Зочин: SAWI8055877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-06-16 14:08:16
    Иргэн: Ямар аймаар төрд шигдсэн хулгайчууд байсан юм бэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-06-16 11:06:32
    Зочин: Ах дүү,төрөл саднаараа нийлж идээд дууслаа яанадаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-06-16 07:08:13
    Та нар хулчгар болхоор цаадуул чинь даварч байгаа юм : Талбай дээр 2 хоног жагсаж үзээгүй байж утасны цаанаас их солиорох юмаа энэ Монголчууд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-06-16 07:06:13
    Та нар яах юм? : Та чадахгүй л дээ... та битгий утасны цаанаас хуцаж байна! Идэж уугаагүй дарга хаана байгаа юм?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-06-16 03:13:47
    Mgl: Энэ хулгайч нар үнжн даварч байна . Бүгд хулгайч , энэ ах дүү БХР ын хулгайчууд өөрөөр амьдаря үл чадна. Та нар шударга шүүх байхгүй болсон ч байгалийн хуулиар ялаа эдэлнэ ээ. Сонгогч нэртэй таван цаасаар саналаа худалдагсад.., та нар МАН а сонгоод сайнаа үзэхгүй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-06-16 01:00:43
    Сүхээ : Зандан бро бүтэхгүйээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-06-15 23:53:25
    Иргэн : Дутуу бн аа! Томёо сургуулиас зүүн тийш Богд уул өөд өгссөн том том хотхонууд бүгд шүү, бүгд нэг зургаар хийгдэж ашиглалтанд орсон луйварын хотхонууд! Одоо цаашилаад яг энэ зургаар Их тэнгэр бага тэнгэрийн хооронд зөвшөөрөлгүй хулгайгаар мөн 5- болок орон сууцны барилга шөнө орой цагаар баригдаж дуусаж байгаа нь үнэн!! Монгол улсын төрийн тэргүүнүүдийн оролцоотой хулгай хороолол уулын замын урдуур сүндэрлэж байна иргэдээ хараарай үзээрэй!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-06-15 23:36:46
    ganaa: BUGDIIG N ******** DAAA . TOLGOIG N AVAAD MAHAAR N BUUZ HIIVEL TAARAH TARGAN TOLGOINUUD BNA
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-06-15 23:27:31
    НА: Хийсэн бүтээсэн ил шударга хүмүүс бүрийг төрсөн тэлснээр нь холбож хувийн хийх бүтээх орон зайг нь харлуулж байж санаа амардаг бас л гоё хүмүүс байх юм аа . Хардах донтой сэвэх дуртай гажгуудаар дүүрсэн, захиалагчтай бичвэрт итгэж л суудаг бас нэг толгойгүй хэдэн троллууд байна цаана нь ...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-06-15 22:21:57
    Хохирогч : Энэ улс орны хөгжлийн тушаа чөдөр болсон луйварчид
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-06-15 20:17:05
    ,иргэн: Новшнууд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-06-15 20:14:47
    Hothon ruuugaa duujin teever bariulsan uu: Minii hardlaga zov uu
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-06-15 19:48:36
    Баагий: Сүүлдээ бүүр толгой эргэчих юм, яасан ч их Эрдэнэс эрдэнэс гэсэн нэртэй компани байдаг юм, яахаараа ч дандаа Даваа гэсэн нэртэй балиар заваан идэж ууж ханадаггүй юмнууд энд тэндгүй байдаг юм. Одоо бүр Даваатай нэр сонсохоор л бөөлжис хүрэх юм.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-06-15 19:46:32
    Баагий: Сүүлдээ бүүр толгой эргэчих юм, яасан ч их Эрдэнэс эрдэнэс гэсэн нэртэй компани байдаг юм, яахаараа ч дандаа Даваа гэсэн нэртэй балиар заваан идэж ууж ханадаггүй юмнууд энд тэндгүй байдаг юм. Одоо бүр Даваатай нэр сонсохоор л бөөлжис хүрэх юм.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-06-15 19:21:21
    Зочин: Бүгд бузрууд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-06-15 15:01:24
    ARD: Ашиг сонирхлын маш том зөрчил байна даа. Энийг сайн шалгаасай. Энэ нэг нөхөр бол үнэндээ чадваргүй хулхи гар ш дээ.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188