Үндэсний бүтээгдэхүүн нэрээр залилан хийгсэд, иргэдийн Монголоо гэсэн сэтгэл рүү ус цацагсад гаарлаа. Үүний нэгээхэн тод жишээ нь Монголын оргилуун дарсны анхдагч үйлдвэр гэгдэх "Цэс хайрхан" компани. Тэд оны өмнөхөн "ҮНДЭСНИЙ үйлдвэрвэрлэлээ дэмжиж, импортыг орлох дотоодын үйлдвэрийн оргилуун дарсаа сонгож, ЭХ ОРОНЧ худалдан авалт хийхийг та бүхнээс хичээнгүйлэн гуйж байна. Бид энэ жилийг тэсэж гарвал илүү их хичээх болно" хэмээн албан ёсны фэйсбүүк хуудсаараа мэдэгдсэн. Үүнийг уншсан хэдэн мянган хүн сэтгэгдэл үлдээж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжихээ илэрхийлж байв. Мөн орц, найрлага, үнэ өртгийг нь асуусан иргэдийн асуултад тэд "Чацаргана болон усан үзэм жимсээр исгэж байгаа. Германы исгэлтийн инженерийг дагалдаж, монгол гурван залуу боловсон хүчин бэлтгэгдэж байна. Эдийн засгийн хямралтай энэ жил үйлдвэрийн анхдагч үнэ 7000 төгрөгөөр борлуулж байгаа. Мөн таны сонголт 100 гаруй залуусын ажил, амьдралд хувь нэмрээ оруулна" хэмээжээ. Уярмаар биш гэж үү. Үүнийг үзсэн, уншсан байтугай сураг сонссон хэнбугай ч уухайн тас үндэсний үйлдвэрлэлээ дэмжихээр, хайж олоод худалдан авалт хийхээр. Гэтэл өрөвдөхөөр өр рүү өшиглөнө гэдэг шиг баярын өдрүүдээр өнөөх оргилуун дарсанд маань өөр нэгэн гэнэтийн "бэлэг" нуугдаж байв. "LUXURIOS" гэсэн бичиг бүхий ягаан, хар, цагаан өнгийн шошгоны цаана бидний хэзээний танил болсон Оросын "Советское" байж байх нь тэр. Гайхсан хэрэглэгчид өөрсдийн авсан оргилуун дарсаа шалгаж үзэхэд мөн л ялгаагүй байв. Энэ тухайгаа иргэд цахим хуудаснаа нийтэлснээр дээрх бүхэн ил болсон.
Харин өнөөх "Үндэсний үйлдвэрээ өнөөдөр л дэмжчих. Тэгвэл бид яг "алах" гээд байна" гэсэн үндэсний үйлдвэрлэгч маань "Арванхоёрдугаар сарын 11-нд үйлдвэрлэлд хэрэглэхээр төлөвлөсөн шинэ шилэн лонх гааль дээр саатсан тул цөөн тооны бүтээгдэхүүнд манай үйлдвэрийн бусад оргилуун дарс болох “Советское” болон “Тансаг” бүтээгдэхүүнийхээ шилэн лонхыг үйлдвэрлэлийн ном журмын дагуу ариутган цэвэрлэж “LUXURIOUS” оргилуун дарсыг савласан" гэж сийхгүй мэдэгдэл гаргав. Өөрөөр хэлбэл, энэ нь гадна шошгыг аваагүй ч доторхыг нь угаасан гэж байгаатай утга зүйнэ. Үүнд итгэе гэтэл үйлдвэрлэлийн ном журмын дагуу ариутгаад байхад яахаараа лонхны хуучин шошго арилдаггүй билээ. Үүнээс хоёр дүгнэлт хийж болно. Нэг бол тус үйлдвэр "Советское" оргилуун дарсан дээр шууд өөрийнхөө шошгыг наасан, эс бөгөөс дарсыг өөрсдөө хийсэн байлаа ч үйлдвэрлэлийн ном журмын дагуу шилээ ариутгадаг гэдэг нь үлгэр болж таарах нь. Аль нь ч бай байж боломгүй үйлдэл. Хил гааль хаасан нь, лонхоо авч чадаагүй нь иргэдийг хуурч болох хүндэтгэн үзэх шалтгаан яавч биш. Үүнээс гадна энэ мэдэгдлээс өөр нэгэн зүйл ил болсон нь бидний ОХУ-аас оруулж ирдэг гэж боддог “Советское” оргилуун дарсыг тус үйлдвэр хийдэг болж таарлаа. Тэгэхээр энэ бүх хугацаанд монголчууд бид хуйгаараа хууртаж байсан гэсэн үг.
Уучлалт нэртэй тавилтат жүжиг
"Цэс хайрхан" компанийнхан мэдэгдэлдээ үргэлжлүүлэн "Зөрчлөө ухамсарлан үндэсний үйлдвэрлэгчдийн нэр хүндийг сэвтээж, хэрэглэгчдийн итгэлийг алдсандаа бид гүнээ харамсаж, уучлал хүсэж байна. Удирдлагын багийн зүгээс дотоод хяналт шалгалт хийлгүй хариуцлага алдаж, арванхоёрдугаар сарын 11-нд үйлдвэрлэлд хэрэглэсэн хуучин шилэн лонхны лазераар шивэгдсэн он сарыг сайтар арилгалгүй давхар шошготой бүтээгдэхүүнийг хэрэглэгч, харилцагчдадаа нийлүүлсэндээ дахин дахин УУЧЛАЛ хүсэж байна. Дээрх гарсан асуудалтай холбогдуулан бид үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон бөгөөд холбогдох мэргэжлийн байгууллагуудын зүгээс хэрэгжүүлэх аливаа шийдвэр, арга хэмжээг даган мөрдөх болно. Мөн арванхоёрдугаар сарын 11, 12-ны бүтээгдэхүүнийг худалдан авсан хэрэглэгч, харилцагч бүрийн гомдлыг бид барагдуулах болно" гэжээ.

Үндэсний үйлдвэрүүдээ тэр чигт нь хөлдөө чирж, нэрийг нь шавартай хутгачихаад уучлал гуйгаад л болоо юу. Иргэдийн үндэсний үйлдвэрлэлд итгэх итгэл энэ хэрээр алсарсан. Үүний хариуцлагыг хэн хүлээх вэ. Мөн чухам яаж иргэдийн сэтгэл санаа, эд хөрөнгийн хохирлыг барагдуулахаа тэд дурдсангүй. Хэдий үндсэн үнэ нь 7000 төгрөг гэж байгаа ч хэрэглэгчдийн гарт хүрэхдээ энэ үнэ нэг, хоёр дахин нэмэгдсэн гэдгийг тэд мэдэж байгаа болов уу. Яаж ч эерүүлье гэсэн хэрэглэгчээ хуурсан энэ үйлдэлд зөвтгөл ер олдохгүй юм. Ниргэсэн хойно нь хашгирна гэдэг шиг тус компанийнхан эгнэн зогсож толгой бөхийн, монголчуудаасаа уучлал гуйсан зураг цахим ертөнцөөр тархсан. Гэхдээ тэдний энэ үйлдэл уучлал гуйх нэртэй тавилттай жүжиг шиг л харагдсан. Нэр хугарахаар яс хугар гэдэг дээ, тэд анхнаасаа ийм үйлдэл гаргах ёсгүй байсан юм. Мөнгө л олохыг чухалчилж, иргэдийгээ хуурахыг юман чинээ тоогоогүй болохоор мянга уучлал гуйгаад хүмүүсийн итгэл эргээд ирэхгүй нь тодорхой.
Шинжилгээний дүнд нөлөөлөхгүй гэх баталгаа алга
Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар тус үйлдвэрийн удирдлагуудыг байлцуулан шалгалт хийсэн. Үйлдвэрийн удирдлагууд “LUXURIOUS” нэрийн 12879 шил оргилуун дарс үйлдвэрлэж, нийлүүлсэн. Эдгээрээс 2000 орчим оргилуун дарсыг гадуураа цагаан өнгийн шошгоор бүрсэн" гэх мэдээллийг албаныханд өгсөн юм. Мөн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас агуулахын үлдэгдэл дарсыг битүүмжилж, зарим худалдааны төв, дэлгүүрт шалгалт хийж, шошгын зөрчилтэй оргилуун дарсыг яаралтай буцаан татжээ. Түүнчлэн ШӨХТГ "Советское", "LUXURIOS" оргилуун дарсыг харьцуулж шалгуулахаар мэргэжлийн хяналтын лабораторид хандсан гэнэ. Шинжилгээний дүн хэрхэн гарахыг цаг хугацаа харуулах байх. Гэхдээ тус компани мэргэжлийн байгууллагынхны дүгнэлтэд ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй гэх баталгаа алга.
"Цэс хайрхан" компани 10 гаруй жил тасралтгүй үйл ажиллагаа явуулжээ

Тус компанийг судлаад үзэхэд, Монгол Улсын шингэн хүнс үйлдвэрлэлийн салбарт 10 гаруй жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа гэнэ. Бүүр дэлхийн стандартад нийцсэн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж, бүтээгдэхүүнийхээ чанарыг тогтмол хангах үүднээс Европын орчин үеийн тоног төхөөрөмж, чанартай түүхий эдийг ашиглан үйлдвэрлэлээ явуулж байгаа гэсэн байх юм. Үүгээр зогсохгүй 2016 онд дарс исгэлт, үйлдвэрлэл, боловсруулалтынхаа хүчин чадлыг гурав дахин нэмэгдүүлсэн бөгөөд 2017 онд удирдлагын тогтолцооны ISO стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлжээ. Мөн чацаргана жимсээр хийсэн ундаа, эм, эмчилгээний ач тустай чацаргана тосоо Япон болон БНСУ-д нийлүүлдэг, Монгол Улсад орох хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлсэн хэмээн албан ёсны веб сайтдаа мэдээлжээ. Гэтэл бодит байдал дээр энэ бүхэн эсрэгээрээ байгааг дээрх үйл явдал илтгэнэ. "Айл"-ын бүтээгдэхүүн дээр, аль эсвэл хуучин лонхон дээр өөрийнхөө шошгыг наадаг дэлхийн стандарт байдаггүй л баймаар. "Цэс хайрхан" компани мэт үндэсний үйлдвэрлэл нэртэй хууран мэхлэгчдээс болж дотоодын бүтээгдэхүүний нэр хүнд өдөр ирэх бүр унаж байна. Цаашид үндэсний бүтээгдэхүүн нэрээр үйлдвэрлэгдэх оргилуун дарс л лав гарч ирэхгүй болов уу.
Үндэсний үйлдвэрлэлд итгэх иргэдийн итгэл алдарлаа
Үйлдвэрлэдэггүй, бүтээдэггүй улс хэзээ ч хөгждөггүй гэдэг. Ийм ч учраас манай төр засаг үндэсний үйлдвэрээ хөгжүүлэх, дэмжих гэж өчнөөн мөнгө төсөвлөдөг биз. Харин тэр нь чухам хөрсөн дээрээ буудаг эсэх нь тодорхойгүй. Гэхдээ нэг үеэ бодвол монголчууд үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнээрээ гоёх дуртай болсон. Залуучууд гаднын бус дотоодын бүтээгдэхүүнээ сонгон, үндэсний дээлээрээ ижилсэн, ахмадууд ч Цагаан сараар хүний гарын алга цайлгахдаа үндэсний бүтээгдэхүүнээ л эрэх болсон. Харамсалтай нь, манай үндэсний бүтээгдэхүүнүүд ихэвчлэн тэнгэрт хадсан үнэтэй. Хамгийн өргөн хэрэглэгддэг бараагаар жишээ авахад л энгийн нэг саван 1000 төгрөг байхад монгол саван 2000, түүнээс дээш ханштай. Гэхдээ л бид гомдоллодоггүй, хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ гэгчээр чадах чинээгээрээ үндэсний үйлдвэрлэлээ дэмждэг. Гэтэл өнөөх бүтээгдэхүүн нь үнэтэй шигээ чанартай байх нь ховор. Хэд хоноод л урагдана, эвдэрнэ, муудна, адил төрлийн бүтээгдэхүүний хэмжээнд байж чадахгүй. Одоо гэтэл бүр давраад үндэсний үйлдвэрлэгч маань иргэдээ хуурдаг боллоо. "Цэс хайрхан" ХХК-ийн энэ үйлдлээс болж иргэдийн үндэсний бүтээгдэхүүнд итгэх итгэл алдарлаа. Магадгүй "Цэс хайрхан" ХХК Монголын анхны бөгөөд сүүлчийн оргилуун дарсны үйлдвэр болохыг үгүйсгэхгүй. Энэ үйл явдлаас сургамж авсан иргэд үндэсний гэх тодотголтой юм бүхнийг хардана. Үүний горыг өнөөх хэдэн үндэсний үйлдвэрлэгчид л хүртэнэ. Арай ч дээ "Цэс хайрхан" компанийнхаан.
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ.
| ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ нэртэй ЗАЛИЛАНГАА зогсоо "ЦЭС ХАЙРХАН" ХХК |
|
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |