Монгол Улс түүхэндээ анх удаа бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буюу хатуу хөл хориог тав хоногийн хугацаатай тогтоолоо. Бид урьд өмнө нь учирч байгаагүй, үзэж туулаагүй шинэ нөхцөл байдалтай нүүр туулсан нь энэ. Мөн өнөөдрөөс эхлэн шаардлагатай салбарын ажилтан, алба хаагч биш бол хүнс цуглуулах, эмнэлгийн яаралтай тусламж авахаас өөр шалтгаанаар гадуур гарахгүй байх шийдвэрийг УОК гаргасан билээ. Энэ өдрүүдийг хэрхэн туулахаас, коронавирусийн халдвар авсан хүмүүсийг хэдий хугацаанд олж тогтоохоос хорио цээрийн дэглэмийг цаашид үргэлжлүүлэх эсэхийг шийднэ. Иймээс үүнд иргэн бүрийн оролцоо нэн чухал юм.
Та яг одоо буйдандаа шигдэн, удирдлагаараа суваг эргүүлэн сольж, дуртай киногоо үзэн, аль эсвэл хүүхдүүдтэйгээ тоглон, халуун дотно яриа өрнүүлэн, хоол хийж, гэрээ цэвэрлэж суугаа бол эмч, цагдаа, цэрэг, онцгойгийнхон өндөржүүлсэн бэлэн байдалд, уржигдар ч, урд шөнө ч унталгүй, одоо ч амралгүй ажилласаар буй. Тэд иргэдийнхээ эрүүл мэнд, улс орныхоо аюулгүй байдлын төлөө унтах нойроо хугаслан, идэх хоолоо хагаслан, үр хүүхэд, аав, ээж, хань ижилтэйгээ хамт байх эрхээсээ татгалзан ажиллаж байна. Мэдээж, энэ бол тэдний сонгосон мэргэжил, тангараг өргөсөн ажил. Гэхдээ энэ нь бас тэдэнд талархлаа илэрхийлэхгүй байж болно гэсэн үг биш.
Эмч, сувилагч нар өвчтөнөө эмчлэх, асрах ажлаасаа хором ч холдолгүй шөнөжин ажиллахын зэрэгцээ вирус судлаач нар эмнэлгийн халаад, тусгай хувцастайгаа ширээ дэрлэн хагас дутуу нойр авч, шинжилгээ авсан иргэд нь коронавирустэй байх вий хэмээн амьсгалаа хүртэл түгжих нь холгүй түгшин шинжилгээ хийж байгаа.
Цагдаа, цэрэг, онцгойгийнхон ч намрын адаг сарын жихүүн салхи хацар хайрч, хөл дааруулавч хүйтнийг үл хайхран халдвар авсан байж болзошгүй хүмүүсийг эрэн хайж, иргэдийг хорио цээрийн дэглэм зөрчих вий, өвчин тусах эрсдэлд өртчих вий хэмээн хэв журам сахиулахаар хоолтой, хоолгүй, нойртой, нойргүй, хөдөлгөөнт болон явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна. Цагдаагийн алба хаагч нар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж, дотоодын цэрэг, ДХИС сонсогчид нийлсэн 5000 гаруй алба хаагч 24 цагийн үүрэг гүйцэтгэж байгааг холбогдох албаныхан ч уламжилсан.
Энхийн цагт эх орон тэднийг дуудаж, тэд ч тушаал авсан цэрэг шиг ард иргэдийнхээ эрүүл энхийн манаанд өөрийн биеийг үл хайхран ажилласаар байна. Эмч, цагдаа, цэрэг, онцгойгийнхон бол дэлхий нийтийг айдаст автуулсан коронавирус хэмээх "дайн"-д тулалдаж буй энэ цагийн эрэлхэг баатрууд юм. Тэд ч бас аваал гэргийтэй, ардаа нөхөртэй, аав, ээжтэй, үр хүүхэдтэй, махтай, цустай, эцэж цуцдаг хүн. Тэднийг хэдэн цагт ирэх бол гэж хоолоо байн байн халаан хүлээх эхнэр, нөхөр, хошуу дэвсэн угтах ээж, аав, хуруугаа даран цаг харах үр хүүхэд бий.
Өдөр бүр аюултай нүүр тулан ажиллаж буй эмч, цагдаа, цэрэг, онцгойгийнхон та нар маань өөрсдийгөө эрсдлээс хамгаалахаа мартваа. Үүргээ нэр төртэйгээр гүйцэтгэн, энхрий үр хүүхдэдээ, элбэрэлт аав, ээждээ, энэрэлт ханьдаа заавал эрүүл эргэж ирээрэй. Өргөсөн тангарагтаа, хийж буй ажилдаа үнэнч эрхэм та бүхэнд баярлалаа. Мөн иргэдийнхээ мэдэх эрхийн төлөө микрофон, дуу хураагч барин ажиллаж байгаа сэтгүүлч, камераа үүрэн, хэрэгтэй дүрс бүрийг буулгахыг зорьж яваа зураглаач нар, онцгой нөхцөлд ажиллаж буй худалдагч, эмийн санч, шатахуун түгээгч, цахилгаан станцынхан, харилцаа холбооныхон гээд хүн бүрт баярлалаа. Энэ бүгдийн хариуг иргэн та гэрээсээ гаралгүй, хорио цээрийн дэглэмийг ягштал баримталж хариулахаа ч мартваа. Ингэж байж бид аюулт өвчнөөс өөрсдийгөө, гэр бүлээ, хайртай бүхнээ хамгаалж чадна.
| Эмч, цагдаа, цэрэг, онцгойгийнхондоо баярлалаа |
|
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |