Өр өвтгөж, сэтгэл шимшрүүлэм түүхийг өдий хүртэл туулж яваа өвөрмонголчуудаасаа монгол бичгээ хэрэглэдэггүй, хэрэглэе гэж хичээдэггүй ар Монголын жир нэг иргэний хувьд эхлээд уучлал гуйя. Дараа нь эх хэл, бичгээ хамгаалах үйл хэргийг тань "Хятадууд Монголд орж ирэхээр санаархаж байна" гэж олон нийтийн сүлжээгээр сэвж байгаа түүхийн наад захын мэдлэггүй, бүхнийг харлуулагч цөөн тооны төлөөллийнхөө өмнөөс уучлал эрье. Мөн босоо монгол бичгээ аварч үлдэх хөдөлгөөний тань төлөө ганц ч үг дуугарч чадахааргүй болтлоо дордож, эдийн засгаа аврах арга саам хайж, Хятадын төрийн бодлогод дөнгөлүүлсэн Гадаад харилцааны сайд Н.Энхтайван, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын өмнөөс ч уучлал эрж байна. Угтаа тэд өнөөдөр та нараас уучлал эрэх ёстой байлаа.
Монголын төр Өвөрмонголын өөртөө засах оронд хятад хэлээр хичээл заах шийдвэрийг эсэргүүцвэл байдал бүр хурцадна хэмээн гал унтраах товчлуур дарахаар явуулсан БНХАУ-ын төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И төр засгаасаа өгсөн үүрэг даалгаврыг 100 хувь давуулан биелүүлээд, додигор гэгч нь улсынхаа зүг жолоо заллаа. Харин бид Ерөнхийлөгч тэгж, Ерөнхий сайд ингэж мэндэлсэн, энэ нь зөв, тэр нь буруу гэсэн тулга тойрсон хэрүүлтэйгээ зууралдсаар, "... Хоёр тал бие биенийхээ тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэж, нөгөө талын хэрэгт хөндлөнгөөс үл оролцох зарчмыг тууштай баримталж ажиллахаа нотолсон" гэх халхавчаар үг хэлэх эрхээ цоожлуулж, үнэний өмнө хүчин мөхөстлөө. Голомтоо хэмээн итгэж, өдөр бүр чих тавин мэдээ хүлээж, амьд явбал очно доо хэмээн цай, сүүнийхээ дээжийг өргөдөг ар монгол нутагт тань амьдран суугаа бидний үнэн төрх ийм байна, уучлаарай. Хүчгүй төртэй, урагшгүй албаттай, сэтгэлгүй биднийг уучилж өршөө. Төв талбайныхаа өмнө жагсан суугаа иргэдээсээ, хүний нутагт ч гэлээ эх хэл, бичгээ хамгаалахын төлөө коронавирусийн халдварыг үл хайхран тайван жагсаал зохион байгуулж байгаа дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч буй гадаад, дотоодын иргэдээс, амиа үл хайрлан тэмцлийн хурц хэлбэрт шилжээд байгаа өвөрлөгчдөөсөө дор зориггүй, эх хэл бичгээ хэдэн төгрөг, нүүрсний төлөө арилжихаас сийхгүй төртэй билээ. Монголын төр хүчгүйг, монголчууд сул доройг хятадуудад баталлаа.
Өвөрмонголчуудын Монголоо гэх сэтгэлийн туг болсон эрдэмтэн Боржигон Гэрэлт нэгэнтээ “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт орох үеэрээ “Би монгол нутгаас чулууг нь авч болохгүй, эмийг нь авч бүр болохгүй гэж боддог юм. Гэсэн ч би модноос унасан нэг ширхэг навчийг нь аваад 10 жил түрийвчиндээ хадгалсан. Эхний таван жил зүгээр байснаа сүүлийн таван жилд нь үрэгдсээр байгаад юу ч үгүй алга болсон. Чингис хааны нутгийн навчийг биедээ 10 жил үрээд үгүй болтол нь нандигнан хадгалж явсан. Навч даанч биед удаан тэсдэггүй юм билээ...” хэмээн ярьж байсан нь одоо ч цахим сүлжээнд бий. Чулууг нь хүртэл хайрладаг нутагт тань харин бид чулуугаараа та нарыг, монгол хэл, бичгээ наймаалцаж, улсын дотоод хэрэгт оролцохгүй гэж ам өгөөд төрийн сайдыг нь буцаачихлаа.
Монгол хэмээх нэр ар, өвөр болж хоёр тасарснаас хойш дөрвөн зууныг бид илээв. Тэртээ жилүүдэд тэд биднийг хамгаалж яваад тэндээ суурьшихад хүрснээс биш, сайн дураараа Хятадын харьяат болчихоогүй. Гэхдээ түүхийг бид дурсаж ярихаас өөрчилж үл чадна. Зөв, бурууг дэнслэх эрх ч бидэнд үгүй. Гэхдээ л гэх харуусал цээжний минь гүнд багтаж ядах ч түүх бол түүх. Харин өнөөдрийг хүртэлх хугацаанд ялыг нь тэд эдэлж, ялалтыг нь бид хүртсээр.
Монгол гэх энэ “айл”-ын гал голомтыг бөхөөлгүй, хадгалж, хамгаалах үүрэг хилийн наана, цаана орших хэн бүхэнд бий. Гэтэл өөрийн гэж өмчилж чадах газар нутаг, тусгаар тогтносон эх оронтой, юу юунаас эрхэм эрх чөлөө бидэнд бий ч бид гадаадад амьдрахыг илүүд үзэж, харийн хэл сурахыг эрмэлзэн, өдрөөс өдөрт Монголоосоо холдож байгаа бол хүний эрхээр ч гэлээ харин тэд монгол ахуй, уламжлалаа “хадгалж”, хамгаалахын төлөө тэмцсээр, амиа алдсаар...
| Өвөрлөгчид минь уучил, биднийг |
|
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |