Энэ бол Дархан-Уул аймгийн иргэн Б.Алтанзулын гурван үртэйгээ 2020 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр буюу жилийн өмнө хамгийн сүүлчийн удаа ярьсан яриа. Өдийгөөс нэг жилийн өмнө Дархан-Уул аймагт нэг айлын 1-5 насны гурван охин гэртээ цаг бусаар амиа алдсан харамсалтай хэрэг гарч байсныг уншигч та мартаагүй биз ээ. Өөдөсхөн гурван охин аав, ээжийгээ ажилдаа явсан хойгуур тогонд цохиулж бурхны оронд заларсан. Бяцхан гараараа цоожтой хаалгаа онгойлгох гэж биендээ баймааргүй хүч, итгэлийг тээгээд тэд явчихсан. Нэг л өдөр ажилдаа яваад ирэхэд нь гурван хүүхэд нь бурхан болсон золгүй явдал дахин нэгэн ээж, аавд тохиолдов.
13-хан настай хүү шатаж байгаа гэрээс хоёр дүүгээ аврахаар ороод холын хол явчихлаа. Дүү нарынхаа унтаж буй орны хажууханд хүү угаартаад уначихаж. “Дүү нараа л яаж ийгээд аврах юм шүү” гэх сүүлчийн хүсэлтэйгээ хамт тэднийгээ "өвөртлөөд" хорвоогоос явчихлаа, тэр хүү. Бяцхан зүрх нь дүү нартаа хорогдоод, хэчнээн удаан тэвчсэн бол... Халуун галын дөлөнд хайрагдах мөчид ч үл тоон, ухаангүй болж унатлаа хүү хэчнээн удаан тэмцсэн бол.
Гэртээ үлдсэн гурван үрийнх нь зурагны өмнө зул асаж, ээжийнх нь ухаан санаа орон гаран байна. Харин аав нь хөл дээрээ тогтож ядан, үрсээ хараад итгэж ядан сууна. Үнэндээ харамсахын дээдээр харамсаж байна, монголчууд. Уржигдар буюу хоёрдугаар сарын 9-ний өдөр гол зурмаар, гашуудаж дуусмааргүй нэгэн харамсалтай хэрэг болсон нь гэртээ гурвуулаа байсан 5-13 насны хүүхдүүд гэртэйгээ шатаж, амиа алдсан энэ явдал юм. Яасан ч олон хүүхэд гэртээгээ шатав даа, ямар ч хэцүү, халагламаар өдрүүд тохиож байна даа.
Хамгийн хайртай үрсээ аюулгүй байх ёстой газарт нь аюулгүй байлгацгаая. Гэрийнхээ цахилгааныг шалгаж байя. Өөдөсхөн үрсээ өөрт нь итгэж үлдээхээ больцгооё.
| Өөдөсхөн үрсээ өөрсдөд нь итгэж үлдээхээ больцгооё |
|
Хэнтий, Дорнодын хойд хэсэгт үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
2026-07-12 10:49:52
Хүй долоон худагт 39 албан хаагч уралдаанч хүүхдийн аюулгүй байдалд хяналт тавин ажиллаж байна
2026-07-12 10:39:26
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Туул, Сөгнөгөр, Сэлбэ голын ус үерийн түвшнийг давжээ
2026-07-12 10:31:37
БНСВУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргыг хүлээн авч уулзлаа
2026-07-12 09:28:27
Монголын охид Азийн аваргын шилдэг наймд багтлаа
2026-07-12 07:20:00
Эмэгтэй баг “FIBA 3x3”-ын “U21 Asia-1 - Stop 5”-д гуравдугаар байрт орлоо
2026-07-12 07:10:00
Монгол Улсын “U21”-ийн баг “Asia-1 Stop 5” тэмцээний аварга боллоо
2026-07-12 07:05:00
УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний их баяр наадмын нээлтэд оролцон, сурын талбай, шагайн асарт зочиллоо
2026-07-11 20:38:09
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны төрийн айлчлал өндөрлөв
2026-07-11 20:36:36
ФОТО СУРВАЛЖИЛАГА: Монгол морины тамга
2026-07-11 20:05:53
ФОТО СУРВАЛЖИЛАГА: Хүй долоон худгийн бяцхан наадамчид
2026-07-11 19:41:37
Ц.Мөнххэрлэн Монгол Улсын 200 метрийн шинэ дээд амжилтыг тогтоов
2026-07-11 09:49:01
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв
2026-07-11 09:42:38
Б.Батнасан “IBJJF”-ийн Ази тивийн аварга боллоо
2026-07-11 09:33:44
Шанхай хотод “Монголын нэг өдөр” үзэсгэлэн нээлтээ хийлээ
2026-07-11 09:25:06
Ц.Мөнххэрлэн 400 метрийн гүйлтийн шинэ рекорд амжилтыг тогтоолоо
2026-07-11 09:11:13
Монголын Төрийн далбаа Оттава хотод мандлаа
2026-07-11 08:51:36
Р.Омар 16 настайдаа аймгийн заан цол хүртлээ
2026-07-11 07:12:00
Ерөнхий сайд Н.Учрал, БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён-д бараалхав
2026-07-11 07:10:00
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
2026-07-11 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |