"Урьдынхаараа би өвлийг угтана
Урьдынхаараа буйданд шигдэн цагиргалж уриныг хүлээнэ...",
"Хэцүү энэ шөнийг хэнтэй хуваана
Хэцүү энэ өвлийг хэнтэй хуваана..." гэх өвлийн тухай мөртүүд нь өдийд яг ахуйд минь ойр оршиж, үе үе амандаа аяархан дуудан уншихад санаа алдуулдаг билээ. Өнөөдөр ч мөн бодолд ойрхон суутал үүнийг бичсэн сэтгүүлчийн төрсөн өдөр тохиож буйг мэдлээ. Тэгээд мэнд дэвшүүлэнгээ түүний тухай бэсрэг тэмдэглэл хүргэж буй минь энэ.
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Б.Ганчимэгийн туурвисан, өнөөд ч бүтээж буй олон сайхан ярилцлага, хөрөг тэмдэглэл, сэтгүүл зүйн бүтээлүүд нь уншигчдад хэдийнэ дотно танил байхаас гадна залуу сэтгүүлчдэд том үлгэр болдог. Үүний ганцхан жишээ л гэхэд Мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга Д.Дагвадоржтой хийсэн “Амьд домог Асашёорюү, эх оронд чинь агаар нь тачигнасан омголон өвөл болж байна” гэх ярилцлага нь. Сэтгүүл зүйн шилдгүүдэд олгодог Ц.Балдоржийн нэрэмжит шагналыг хүртэж байсан энэ ярилцлага ард түмний сэтгэлд дуу шиг л хоногшсон. Их аваргын сэтгэлд өрнөх бүхнийг тэр хүмүүсийн өмнө онгойлгон дэлгэсэн. Ер нь ч тэгээд яг ийм “цуутай” бүтээл түүнд олон бий дээ. Урлаг соёл, улс төр, бизнесийн томчуудаас эхлээд эгэл жирийн ажилч хөдөлмөрч хүмүүс гээд түүний ярилцлагын ширээнд уригдаж, сэтгэлээ уудлаагүй хүн тун ховор байх. Эдгээр олон зочнынхоо яриаг багтаасан ярилцлагын "Ярилцъя", "108" асуулт, хариулт" гээд номууд ч бий. Мөн "Бүүр түүр”, “Он жилүүд минь”, “Урьдынхаараа би өвлийг угтана”, “Би ч гэсэн буруутай”, “Goodbye My Love”, “Аав бид хоёр” зэрэг ном хэвлүүлсэн байдгийг уншигчид нь одоо ч амтархан эргүүлж буй. Уншигч миний хувьд гэхэд түүний бүтээлүүдээс “Аав бид хоёр”, “Ээж бид хоёр”, “Шар туяа”, “Гүүгээ”, “Дэлдэн мөөг”, “Намрыг налаад л баймаар” зэрэг хөрөг тэмдэглэлүүд нь сэтгэлийн дотор үргэлж эргэлдэж, олж сонгосон дүр, тэдгээрийг тодотгох онож буулгасан үгсээс нь суралцах том хичээл болдгийг энд мөн талархан дурдмаар байна.
Тэрбээр анхдагчдын нутаг болох Булган аймгийн Дашинчилэн сумынх, аав нь холбооны инженер, ээж нь холбооны техникчин байсан гэдгийг бид тэмдэглэлүүдээс нь хэдийнэ мэднэ. Ерөөс амьдрал, ахуйгаа тэр илхэн биччихдэгийг ч гадарлана байх. Өдөр тутмын сонины халуун тогоонд олон сайхан уран бүтээлчидтэй мөр зэрэгцэн ажиллаж, тэнд хүн болсноо ч бахархан ярьдаг. Анх ажлынхаа гарааг “Ардын эрх”-ээс эхэлж, “Өдрийн сонин”, “Үндэсний шуудан” сонины тоймчдын албаны дарга, долоо хоног тутмын “Нээлттэй хаалга” сонины ерөнхий эрхлэгч, Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн дарга гээд энэ хугацаанд тэр сэтгүүл зүйгээсээ, бичгийн ширээ, тэмдэглэлийн дэвтрээсээ огтхон ч холдоогүй. Өдгөө бүр дүрэлзэн асаж, "Interview" сэтгүүлийн ерөнхий эрхлэгчээр ажиллаж, залуусаа дагуулан уртай, иртэй бүтээлүүдээ уншигчдадаа хүргэсээр буй. Тэгээд бүр оны шилдгийг шалгаруулах “Ган үзэг-2024” наадмын шилдэг сэтгүүлээр шалгарсан амжилттай байгаа. Ийм нэг сайхан сэтгүүлч, суралцан унших автор бидний дунд бий.
Магад энэ хүртэл уншсан уншигч та “Угаас Б.Ганчимэг сэтгүүлчийг мэднэ ээ” гэж байж ч мэдэх юм. Тэгвэл “Шүлгийг нь та хэр мэдэх вэ” гэж зөрүүлэн асуумаар байна. Намайг л лав юм бүхнээс өндийлгөж, дураараа эрх танхи, зоргоор нэгэн болгодог юм, түүний шүлгүүд. Юунд ч баригдахгүй, өөрийгөө тэмдэглэлийн дэвтэртээ юу ч үгүй уудалчихаад хөнгөрч алхахыг зөвлөдөг юм, тэр шүлгүүд. Өвөл надад цөөн мөрт ойр байдгийн дийлэнх нь түүнийх. Эхлэлд дэх мөртүүдийн үргэлжлэлийг хайж уншаарай. Нэг тийм гэгээн гуниг цээж бүрхээд ирэх вий.
Түүнд төрсөн өдрийн мэнд хүргэе. Энэ жил ч бас та урьдынхаараа өвлийг угтаж, урьдынхаараа буйдандаа шигдэн байна уу. Эсвэл нүдний шилээ зүүгээд алхаж явна уу. Өө, нээрээ, сэтгүүлийнхээ дараагийн дугаарыг гаргахаар бичгийнхээ ширээнд тухалж байж мэдэх юм. Урьдынхаараа л...
| УРЬДЫНХААРАА ТА ӨВЛИЙГ УГТСАН УУ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |