Тэр үед арванхоёрдугаар сар дөнгөж гармагц зурагтаар өдөржин Санта клаустай кино гардаг байсантай холбоотой байх. Тэгээд л ааваасаа “Санта байдаг тэ” гэж өдрийн хэд асууна. Аав харин “Монголд өвлийн өвөө л байдаг юм. Миний охиныг сургуульд ороод, онц сурах юм бол ирнэ” гээд намайг өхөөрдсөн харцаар харангаа хэлдэг байлаа.
Удалгүй би сурагч боллоо, тэгээд “А” үнэлгээ авахын төлөө хичээнгүйлэн суралцаж, шүлгээ оройжин амандаа бувтнасаар цээжилнэ. Маргааш нь хамгийн түрүүнд асуугдаад, хүссэн үнэлгээгээ аваад сая нэг санаа амардаг байв.
Сая нэг юм хүсэн хүлээсэн арванхоёдугаар сар гарлаа. Бид өөрсдийн хийсэн өнгө өнгийн цаасан тоглоомоо таазнаас жижиг уяагаар тогтоогоод, ангийнхаа хана, цонхон дээр усан будгаар гацуур зурж, чимэглэлээ. Тэр үед одоогийн шиг том гоё гацуур, гялтганасан шилэн тоглоом, цөмөөхэй зэрэг чимэглэл ховор байсан сан. Ангиа чимэглэж дууссаны дараа багш “За хүүхдүүд ээ, ангиа чимэглэж дууссан бол эртхэн тараарай. Маргааш сургуулийн шинэ жилтэй, манай ангиас онц сурсан таван хүүхэд өвлийн өвгөнөөс бэлэг авна шүү” гэх нь тэр.
Тэр оройжин нойр хүрэхгүй, “Би өвлийн өвөөтэй уулзаж, бэлэг авах болов уу, ядаж царайг нь харчих юм сан” гээд догдлоод орондоо хөрвөөсөөр өглөө болгож билээ.
Маргааш өдрийн 15: 00 цагийн үед шинэ жилийн баяраа догдлон хүлээсэн долоо настай, сумын төвийн улаан хацартай хэдэн хүүхдүүд хөтлөлцсөөр Соёлын төвийн зүг алхлаа. Соёлын төвийн хаалгаар ороход, сүрдмээр том гацуур засаж, өнгийн гэрэл, саа, цасан ширхгээр чимсэн байсан сан. Тухайн үедээ л мөрөөдөл биелэх мэт баярлаж, зүрх түг түг гээд чанга гэгч нь цохилох нь өөрт минь сонсогдож байсан нь одоо ийн бичиж суух зуур нүдэнд тод харагдаж байна.
Удалгүй тайзны улаан хөшиг нээгдэж, шинэ жилийн тоглолт эхэллээ. Соёлын төвийн дуучин, бүжигчид болон сургуулийн ах, эгч нар ээлжилж үзүүлбэр үзүүлээд л тунч сайхан. Гэвч би дотроо “Өвлийн өвөө хэзээ нь гарч ирэх бол” гэж бодоостой. Удалгүй үзэгчдийн суудлын араас Өвлийн өвөө “Сайн байцгаана уу, хүүхдүүд ээ. Өвлийн өвгөн аав нь
“Цас мөсний орноос цан чаргаа хөлөглөсөөр
Цасан охидоо дагуулсаар
Үүлтэй тэнгэрийн доогуур
Үзүүртэй модны дээгүүр нисээд ирлээ...” гэсээр орж ирлээ. Анх удаа өвлийн өвөөтэй уулзсан минь тэр.
Би шинэ жилийн баяраар өвлийн өвгөн бидэн дээр яаран ирж бэлгээ тараагаад, дараагийн хүүхдүүд рүү явдаг байх “ гэж төсөөлдөг байлаа. Гэтэл өвлийн өвгөн нэг л яарсан шинжгүй, тайзны голд сууж, цасан охид нь бүжиглэж эхэллээ.

Би “Хурдан бэлгээ өгөөд явахгүй бол бидэн шиг хүлээж байгаа хүүхэд олон байх даа” гэж бодоод л... Тэгтэл Алиалагч том дурангаа гаргаж ирээд, “Сургуулийн амжилт гаргасан, онц сурлагатан, авьяаслаг сурагчид энд байна уу” гээд биднийг дурандаж эхлэх нь тэр. Алиалагчийг нүд салгалгүй ажиглаж байх зуур өвлийн өвөө “1В ангийн сурагч ... миний охин ирж, өвлийн өвөөгөөсөө бэлгээ аваарай” гэх нь сонсогдов. Хажуудаа суусан найзаасаа “Сая намайг дуудсан уу” гээд л итгэж ядан тайз руу гарч, өвлийн өвөөд үнсүүлж байлаа. Бэлгээ тэвэрсээр гэртээ ирээд, аав, ээждээ “Энийг хараа би өвлийн өвөөтэй уулзаж, бэлэг авсан. Агаад муу сурдаг болохоор бэлэг өгөөгүй” гэж байсан сан. Гэтэл ах “Өвлийн өвгөн чинь биеийн тамирын багш” гээд намайг уйлуулсан юм...
| ӨВЛИЙН ӨВӨӨТЭЙ АНХ УДАА УУЛЗСАН ШИНЭ ЖИЛ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |