Жил бүрийн энэ үе дэлхийн хамгийн хүйтэн цаг ч дулаахан үйл явдлууд өрнөдөг. Нэг нэгэндээ халуун дулаан үг хэлж, талархсан сэтгэлээ бэлгээр илэрхийлдэг хамгийн сайхан цаг. Бид доорх хүмүүст “Таны авч байсан хамгийн гоё шинэ жилийн бэлэг юу вэ” гэсэн асуултыг тавьсан юм. Харин тэдний хувьд гайхалтай шинэ жилийн бэлэг юу байсан бол?
Хөл хорио эхлээд удаагүй байтал би нэг подкаст сонсоод, оролцсон нэг зочин охин сонирхол татаад, бид хоёр сошиалаар харилцах болов оо. Надад хувь хүн нь их таалагдаад, бичиж байгаа нь ч хөөрхөн. Заримдаа утсаар ярина. Нэг өдөр гэрийн ойролцоо ирээд тааралдъя гээд, хальт уулзчихаад салах үед надад нэг жижигхэн улаан хайрцагтай бэлэг өгснөө “Шинэ жилийн бэлэг. Гэртээ ороод үзээрэй. Нэг их юм биш шүү” гээд цаашаа яваад өгөхөөр нь гайхаад алхаж байгаад эргээд хартал намайг эргэж харахыг хүлээж байсан. Тэгээд бид нэгэн рүүгээ ахиж даллаад өвлийн хүйтэнд хоёр тийшээ салаад явсан. Гэртээ ирээд тэр хайрцгийг нээж үзтэл гоёл чимэглэлийн бугуйвч байсан. Тэр хэлэхдээ “Өнгөрсөн жил хуучин эдлэлийн дэлгүүрт явж байхдаа хараад авч байсан юм. Нандигнаж байгаад чамд өгмөөр санагдаад, нэг тийм гоё бэлгэдэлтэй” гэсэн. Энэ миний санаж байгаагаар авч байсан үнэ цэнтэй бэлэг юм уу даа. Хайрцагтай бэлэг авчихаад, эргээд хартал намайг хараад зогсож байсан нь л хамгийн хөөрхөн санагддаг. Баярлалаа Ж.
Ц.А

Миний хувьд 2004 онд хэсэг хугацаанд салсан байсан аав, ээж хоёр маань шинэ жилийн өдөр буцаж нийлж, аав гэртээ ирсэн нь миний авч байсан хамгийн гоё шинэ жилийн бэлэг дээ. Энэ л үйл явдал аав, ээжийн авч өгсөн бэлэгнээс илүү байсан.
Б.Д
.jpg)
Би багадаа их уйланхай хүүхэд байсан юм. Цэцэрлэгийн шинэ жилээр өвлийн өвгөнөөс бэлгээ авчихсан баярлаад байж байлаа. Тэгтэл ээж, эгч хоёр манай дүүг дагуулаад ирчихсэн, дүү маань над руу гүйж ирээд бэлгийг минь авчихсан. Тэгээд яагаад ч юм дүү бэлгийг минь шууд авчихлаа гэж ойлгоод, аймаар уйлаад л байсан. Тэр үед авахуулсан зураг инээдтэй, ув улаан нүдтэй юм байдаг. Дүү маань хөөрхөн инээчихсэн, би уйлчихсан. Маргааш нь бид хоёр бэлгээ хуваагаад л идсэн л дээ. Дүүтэй төрсөн минь юмыг бусадтай хуваахад сургасан юм болов уу гэж боддог доо.
Б.Х
Зураг зурж урлагийн аяллаа эхлүүлж байгаа миний хувьд энэ жил найзаасаа зургийн молберт бэлгэнд авсан нь хамгийн их сэтгэгдэл үлдээсэн. Хийж байгаа зүйлийг дотнын хүн маань дэмжих нь илүү их урам зориг өгдөг юм билээ.
Г.У

Шинэ жилийн хамгийн гоё бэлэг. Энэ асуултыг асууснаас хойш хэдэн цаг гэрийн ажил хийх зуурт, ямар бэлэг билээ гэж байснаа нуух юун. Шууд тэр шүү дээ гэж огт орж ирсэнгүй. Эцэст нь миний хамгийн том бэлэг бол энэ юм байна.
Би бараг ухаан орох цагаасаа л шинэ жилийн баярт л хамгаас дуртай байсан байх. Учир нь баяр дөхөх бүрд манай аав саа, чимэглэлээ гаргаж ирээд хоёр өрөөгөө гоёж гарна. Тэр үед нэг хананаас нөгөө хана хүртэл сунадаг урт өнгө өнгийн цасан ширхгэн хээтэй чимэглэл байдаг байлаа. Би харин хажууд нь хүзүүндээ саа ороогоод аальгүйтэж өгнө. Угаасаа одоо ч тийм хэвээрээ. Гацуур мод маань мөчир, мөчрөөрөө нийлдэг 130 см өндөртэй, тухайн үедээ их л гоё л гацуурхан байдаг байлаа. Орой болгон гэрлийг нь харж унтана. Аав минь цонхон дээр зураг зурна. Ямар гоё зурдаг гээч. Ээж минь дүү бид хоёрт хувцас урлана. Хачин сайхан уран хүн бий дээ. Жил бүрт л ийм гоё өдрүүд өнгөрдөг байжээ. Би жаахан том болоод гурав билүү дөрөвдүгээр ангидаа сургуулиа тарчихаад дүүгээ цэцэрлэгээс нь аваад явлаа. Ямартай ч хоёулаа гэртээ харьчихтайгаа л том болчихсон байсан юм. Тэр үед гэрийнхэндээ бэлэг бэлдэхээр цуглуулсан мөнгөөрөө цэцэрлэгийн хажууд байдаг дэлгүүрт орлоо. Ээждээ уруулын будаг, аавдаа халаасны сам, алчуур, дүүдээ жижиг машин аваад хүн бүрд жижигхэн захиа бичээд орных нь урд тавьчихсан. Өглөө сэрээд бэлгээ хараад яаж баярлаж байгааг нь харах надад хамгийн сайхан байдаг байсан. Олон ч жил бэлэг бэлджээ. Их л жаргалтай өссөн охин юм болов уу даа. Манайх гэдэг айл тухайн үед баян чинээлэг байгаагүй, дундаж л айл байсан. Гэтэл нэг шинэ жилээр мөнгө багатай байсан болохоор аав, ээж хоёр маань сироп найруулаад гоё ундааны шилэнд, цай найруулаад гадаад архины шилэнд хийж тавиад, ээж минь өөрөө наполеон торт хийж гэрийнхээ хамгийн аальгүй охиноо урдаа суулгаж байгаад зураг даруулж, тэмдэглэсэн байдаг юм. Энэ бүх сайхан дурсамж одоо болтол намайг хөглөдөг. Би одоо болтол шинэ жилийн баярыг гэр бүлээрээ сайхан дурсамжтай өнгөрөөх хамгийн гоё баяр гэж боддог. Миний авч байсан хамгийн гоё бэлэг миний бага насны эдгээр дурсамжууд, миний гэр бүл юм байна. Он оны шинэ жилүүдэд би хамгийн гэгээлэг дурсамжуудыг бэлгэнд авсаар л байна. Энэ нандин мөчийг дурсаж ярихад хүртэл инээд тодорч, хайр хүрч байна. Баярлалаа.
Ч.У

| Шинэ жилийн хамгийн гоё бэлэг |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |