Улс хот бүр өөр өөрийн бэрхшээлтэй. Улаабаатарын тухайд шийдэж, цэгцлэх түмэн асуудлын нэг нь түгжрэл. Шийдэл эрсэн түгжрэлийг сааруулахын тулд дугаарын хязгаарлалт хийж, нэгдүгээр эгнээг нийтийн тээвэрт зориулж, уулзваруудын нэвтрэх чадварыг сайжруулж, нийтийн тээврийн парк шинэчлэлийг эхлүүлж, автобусны тоог нэмэх зорилтыг асуудал хариуцсан сайд зоригтой эхлүүлж байгааг үгүйсгэж болохгүй. Эхнээсээ ч зарим ажлынх нь үр дүн гарч иргэд ам сайтай байна. Нэг талдаа энэ мэт инженерийн шийдлүүдийг зоригтой хийх нь оновчтой ч нөгөө талдаа бусдын сайн жишээг олж хараад шүүрч авах нь зөв. Учир нь түгжрэлийг шийдэж байгаа хотуудаас суралцах сонголт бидэнд байгааг мартаж болохгүй. Тиймээс бидэнтэй ижил асуудлаа дэлхийн хотууд хэрхэн шийдэж байгаа үлгэр дуурайллыг судлан цувралаар хүргэхийг зорилоо. Монголчууд тэр дундаа улаанбаатарт хэрэгжүүлбэл зүйд нийцэх санаа нэмэр болохыг үгүйсгэхгүй. Эхний удаад бид Берлин хотыг онцолж байна.
Дэлхийн хоёрдугаар дайны дараа Зүүн, Баруундаа хуваагдсан Берлин хот шиг хот болох гэж цэцэглэн хөгжсөн нь ердөө энүүхэн дэлхийн хоёрдугаар дайны дараагийн он жилүүдэд. Аливаад чанар, стандарт гэгчийг дэлхийн сая сая хот улсад үлгэрлэн заадаг Герман улс 1990 онд нэгэн шинэ түүхийг бичсэн нь хоёр германы нэгдэл байлаа. Нэгэн цул болж хүчирхэгжсэн бүх Германы нийслэлээр Берлинийг тунхагласан юм. Дэлхийд алдартай их сургуулиуд, судалгааний институт, спорт, кино, найрал хөгжим, музей, шинжлэх ухаан, бүтээн байгуулалт, хүмүүсийн найрсаг харилцаагаараа алдартай Берлин үүх түүх, өвөрмөц архитектур, шөнийн амьдрал, соёл урлагийн гайхам бүтээл, амьдралын чөлөөт хэмнэл, шинэ үеийн сэтгэлгээ, өртөг бага зэргээрээ сая сая жуулчдыг эрхгүй татдаг, увидаст хот.
Берлиний өөр нэг бахархал нь аж үйлдвэржсэн гэх имидж. Өөрөөр хэлбэл, тээврийн инженерчлэл, оптоэлектроник, мэдээллийн технологи, машины үйлдвэрлэл, эрүүлийг хамгаалах, биоэмчилгээний инженерчлэл, биотехнологийн хөгжлөөр тэргүүлэгч. Өнөөгийн Берлинд 3.8 сая хүн оршин сууж байна гэх бөгөөд хотын дагуул сууринуудын хүн амыг оролцуулан тоолбол 5 саяд хүрч буй Европын холбооны том хот юм. Хүн ам их, технологи хөгжсөн, машин үйлдвэрлэлээрээ магнайллаа гээд хүн бүр жолоо мушгиж, хотын хөдөлгөөнд суудлын тэргээрээ өрсөлддөггүй, “тэнэг” Берлинчүүдийн авто зам, нийтийн тээврийн хөдөлгөөн зохицуулалтын арга туршлагыг онцлохыг зорилоо.
Германуудын авто машины хэрэглээ монголчуудынхаас гайхмаар бага гэх судалгааг хараад гайхшаа барав. Өнөөгийн байдлаар Берлин хотод 1.2 сая автомашин бүртгэлтэй байна. Үүнийг хүн амд нь шилжүүлбэл, 1000 оршин суугч тутамд 337 автомашин ногдож байгаа юм. Тодруулбал, 3.8 сая хүнтэй Берлинд 1.2 сая автомашин бүртгэлтэй бөгөөд нийтийн тээвэр хөгжсөөр хамгийн ая тухтай, хурдан шуурхай, олон сонголттой үйлчилгээ болжээ.
Берлиний Замын хөдөлгөөний удирдлагын төв нь 2100 орчим гэрлэн дохио бүхий уулзвар, нийт 1600 гаруй км замын хөдөлгөөнийг хянан зохицуулдаг байна. Тус төвийн ажилтнууд гэрэл, дохио, анхааруулга, тэмдэг тэмдэглэгээний бүрэн бүтэн, найдвартай ажиллагааг хянахын зэрэгцээ тэдгээрээр дамжуулан замын хөдөлгөөнийг зохицуулна. Ялангуяа зам барилгын ажил, гадна талбайн арга хэмжээ, жагсаал цуглааны үед эдгээр хэрэгслийг ашиглан зохицуулалт хийдэг байна. Берлин хотын дундуур тавьсан өндөр хурдны зам, хотын захаар эмжсэн их тойруу хурдны зам (196 км урт), тэдгээрийн хөдөлгөөний хяналт, зохицуулалтыг улсын өмчийн “Autobahn” компани хариуцдаг бөгөөд замын хөдөлгөөний мэдээлэл, ачааллыг богино долгионы FM радио, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, авто машины чиглүүлэгчээр дамжуулан иргэдэд хүргэдэг аж.
Замын хөдөлгөөн зохицуулалтыг гар болон автомат ажиллагаатай төхөөрөмжүүд гүйцэтгэдэг байна. Өөрөөр хэлбэл, тэмдэг, гэрэлтүүлэг, чиглүүлэгч зэргийг онцгой ашигладаг. Ингэснээр замын хөдөлгөөний урсгал, нягтаршил нэмэгдэх үед “түгжрэл”-ийн анхааруулга автоматаар асна гэсэн үг. Түүнчлэн нүхэн замд байрлуулсан галын мэдрэгчээс дохио ирсэн тохиолдолд уг замын гарц, орц дээр орохыг хориглох тэмдэг автоматаар асах гэх мэтээр зохицуулдаг байна. Сүүлийн жилүүдэд замын гэрлэн тэмдгийг LED болгон шинэчилж байгаа бөгөөд энэ нь уламжлалт шилэн кабелын технологиос харагдац сайн, нарны гэрэлд гялбахгүй, эвдрэл, цахилгаан зарцуулалт бага зэрэг давуу талтай аж.
Берлинийг автомашины зогсох эрхийг хязгаарладаггүй, эрх чөлөөний хот гэж нэрлэж болмоор. Хотын гудамжинд тэмдгээр тусгайлан хориглоогүй байрлалд автомашин тавих боломжтой. Гэхдээ хөдөлгөөн ихтэй гудамжны дийлэнх газарт хориглосон тэмдэг тавьсан байдгийн зэрэгцээ байр, орон сууцны орц гарц, хаалга хааж зогсохыг хатуу хориглодог журамтай. Берлинд бүсчилсэн төлбөрийн систем үйлчилдэг бөгөөд хаана, ямар зогсоол гэдгээс хамаарч төлбөр харилцан адилгүй байна. Битүү, Ил, Нийтийн тээвэрт сэлгэн суух зориулалттай, Автобусны, Оршин суугчдын, Тусгай хэрэгцээт иргэдийн, Хүүхэдтэй эхчүүдийн, Тусгай гэх мэт төрлийн зогсоолтой.
Иргэд оршин суугаа дүүргийн замын хөдөлгөөний зохицуулалтын газраас зогсоолын зөвшөөрөл авч автомашиныхаа салхины шилэнд байрлуулна. Зөвшөөрлийг тухайн бүсэд бүхэлд нь үйлчлэх байдлаар ихэвчлэн олгодог. Оршин суугчид ойр орчиндоо төлбөргүй зогсох бөгөөд нэг жилийн хугацаатай зөвшөөрөл авахад үйлчилгээний хураамж бүсээсээ шалтгаалан 20-40 евро төлдөг.
Park & Ride хэмээх зогсоолуудыг ихэвчлэн хотын захад, хангалттай том талбайд байгуулсан байдаг. Уг зогсоолоос нийтийн тээвэр (автобус, метро, галт тэрэг)-ээр хотын төв ороход хялбар тул орон нутаг, Берлиний ойр орчмоос ирж буй иргэд уг талбайд машинаа тавиад, хотын төв рүү нийтийн тээврээр зорчдог. Ингэснээр машинтайгаа хотын төвд түгжирч цаг алдахгүй, зогсоолын төлбөр төлөхгүй зэрэг давуу талтай.
Хориглосон газарт зогссон машинд байцаагч торгуулийн хуудас үйлдэж цонхонд хавчуулж үлдээдэг. Харин орц гарц хаасан, галын аюулгүй байдлыг хангахад саад болох газарт автомашинаа тавьсан тохиолдолд ачдаг.
Тус төв нь Замын хөдөлгөөний удирдлагын төвөөсөө арай өөр чиг үүрэгтэй ажилладаг бөгөөд хурдны замын 800 орчим байрлалын мэдээлэл, хотын гол гудамж, уулзварт суурилуулсан хөдөлгөөн мэдрэх 370 төхөөрөмжид үндэслэн үйл ажиллагаа явуулж, мэдээллээ холбогдох байгууллагад дамжуулах, хөдөлгөөний зохицуулалтын самбарт шуурхай байрлуулах, анхааруулах зэргээр ажилладаг байх юм.
Берлиний авто замын асуудал, бэрхшээл, хөгжүүлэлтийг Замын хөдөлгөөний удирдлагын төв, Замын хөдөлгөөний мэдээллийн төв, Дүүргийн замын хөдөлгөөний газар, Замын хөдөлгөөний менежментийн газар зэрэг өөр өөрийн үүрэг, ажлын чиглэл хуваарьтай газрууд анхаардаг байна.
| МАШИНТАЙ ГЕРМАНЫ “АВТОМАШИНГҮЙ” БЕРЛИН |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |