Ганга нуурт саяхан хун чуулаад буцсан гэнэ.Энэ талаар Өвөрхангай аймгаас Сүхбаатар аймгийн Дарьганга суманд отроор яваа найз минь утас цохиж, сонин сайхан хуучлах зуураа дуулгав. Ширээ өндөртэй ургасан шаргал өвсийг саяхан орсон цас бууралтуулжээ. Мөн өглөөдөө хяруу унаж, цан цохисон дөрөөг өвсний үзүүр зурж байна гэнэ. Ганга нуурын ус толиотон хөвөөгөөр нь үхэр сүрэг налайж, нутгийн залуус адуу уургалж, амралтаараа гэртээ ирсэн хүүхдүүд хонь хариулангаа гар утасныхаа дэлгэцийг маажиж буй сурагтай. Үүнээс гадна хунгийн чуулган болж буй сургаар хот хүрээнээс олон хүн очиж, автомашинаараа хөрс шороог эмтлэн хойш, урагш давхисан тул тоос шороо нэг хэсэгтээ манаран байжээ. Энэ жил Ганга нуурт олон хун чуулаагүй бөгөөд Дуут нуурт хун чуулсан аж. Мөн Ганга нуурын усанд үсээ угаасан эмэгтэй хүн хайраар дутдаггүй гэдэг болохоор ч тэр үү бүсгүйчүүд элдэв янзын шампуниар Ганга нуурын усыг бохирдуулсан гэнэ. Энэхүү үзэгдэл ойрын хэдэн жил үргэлжилж буй юм.
Харин Алтан-Овооноос 70 гаруй километрын зайд орших Шилийн Богдын ойр орчимд адуу, цагаан зээр хоёр алтран бэлчиж буй гэнэ. Талын агуй, Торой Бандын хөшөө орчимд бороо хуртай сайхан зун болж, ногоо өндөр шимтэй ургасан аж. Тиймээс нутгийн малчид төдийгүй энд тэндээс малчид адуугаа туун ирсэн гэнэ. Зарим нэг айлын азарган үрээнүүд хамраа тажигнуулж, туурайгаа дэвслээд хойш, урагшаа давхиж буй сурагтай. Саяхан орсон цас малчдын магнайг тэнийлгээд буй аж. Учир нь, адуу, мал услахаар нэг хэсэгтээ л худгаас ус ховоодон татахааргүй болсон. Нуруу нь тэнийсэн нутгийн малчид хятад мотоциклоороо цагаан зээр хөөж, бахардан унахаар нь хүзүүг мушгиад л авлаж байгаа сурагтай.
Өвлийн эхэн сарын жихүүн салхи үлээгээд эхэлсэн ч нутгийн малчид энгэр зайтай хөвөнтэй дээлтэй таваргаж яваа аж.
Ганга нуурт шөнийн саран тольдож, хөвөөгөөр нь идшиндээ цатгалдсан үхэр мөөрч, адуун дуу янцгааж, юунаас ч юм үргэсэн зээрийн төвөргөөн газар чичгэнүүлэн давхиж байна гэнэ. Сарны бүдэг туяанд шаргал талын толгод торолзож, өвсний үзүүр хуйлран байх мөн ч сайхан. Сөл өвс боловсорч гүйцсэн арвайн түрүү шиг бөхийж, уул толгодын орой мөнгөн хяруунд хучигдаад диваажингийн орон лугаа буй гэнэ. Өвлийн эхэн сарын жихүүн салхи үлээгээд эхэлсэн ч нутгийн малчид энгэр зайтай хөвөнтэй дээлтэй таваргаж яваа аж.
Сул сугсрах өвсөн дунд цагаан зээрийн зоо улааран, шаргалтаж буй. Хэдэн мянган зээр хөндий талын өвсөнд дунд налайж, хэд хоноод л Ганга нуурыг бараадан очиж байгаа даа. Хэдэн жилийн өмнө яг өдийгөөс арванхоёрдугаар сарын эхэн хүртэл хөндий талд буун дуу тачигнуулан хэдэн зээрээ хядаж байлаа. Гэтэл одоо буун дуу тажигнуулахаасаа илүү хятад мотоциклоороо хөөж, бахардан унаагаад төвөггүй хядаж байгаа гэнэ дээ. Мөн хүйтрэх тусам өнгө ордог талын цагаан чоно сорлож, тарган зээр зооглоод тал дундуур хөнгөн гэгч нь шогшиж явна. Үүнээс гадна Дарьгангын буурал талд энэ жил найр хурим өмнөх жилүүдээсээ их болж, хурим найрт очсон нутгийн малчид хоёр, гурваар нь хурдан удмын адуу шинэхэн хосуудад бэлэглэж байна гэнэ.
Эх орны зүүн урд хязгаар, наран мандах нутагт өвлийн эхэн сар гарчээ. Малчид өвөлжөөндөө буусан бөгөөд нутгийнхан “Өнөтэй сайхан өвөл болно” хэмээн ам уралдан ярьцгааж байгаа гэнэ. Адуугаар алдартай Сэцэн хан аймгийн залуус өдөржин адуу уургалж, найр хуримд уригдаж, шөнө сумын төвийн дэлгүүрээс авдар, авдраар нь айраг авч найрлаж суудаг гэнэ. Энэ жил сайхан зун болсон тул цагаан зээр өмнөх жилүүдээс олон тоогоор тус нутагт орж иржээ. Жаргах нарны улаан туяанд өвс хугалан, тоос манарган давхих цагаан зээрийг харах мөн сайхан даа. Толгодын дунд үелзээд л, дэвхрэн үсрээд л, зоо нуруу нь шаргалтаад л сайхандаа, сайхан.

| ДАРЬГАНГЫН БУУРАЛ ТАЛД ЦАГААН ЗЭЭР ҮЕЛЗЭНЭ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |