Дэлхийн багш нарын 28, Монголын багш нарын 56 дахь удаагийн баярын өдөр өчигдөр тохиолоо. Эл баярыг тохиолдуулан бид шавь нарынхаа төлөө бүхий л зүрх сэтгэлээ зориулж, эрдмийн их харгуйд хөтөлдөг багш нарыг энэ удаагийн “Ажлын ширээ” буландаа онцоллоо.
 (4)(2).jpg)
Цэцэрлэгийн багшаар 13 дахь жилдээ ажиллаж буй 234 дүгээр цэцэрлэгийн багш Ц.Буян-Өлзий. Түүнтэй уулзахаар ангийнх нь хаалгыг тогшиход олон хүүхдийн дуу чимээнд хэдийнэ дассан гэмээр нүд нь гэрэлтээд л хүүхдүүдээ эрхлүүлж, зураг зуруулж байв. Цэцэрлэг тарах цаг дөхсөн учир эцэг, эхчүүд ээлж дараалан орж ирж, хүүхдээ хөтлөөд гарна. Хүүхдүүд гэртээ харьж түүнийг түр амсхийх зуур ажлын ширээтэй нь танилцаж, цөөн хором ярилцав.
Ц.Буян-Өлзий багш "Би дөрвөн хүүхэдтэй алдарт эх, олон хүүхэд бужигнасан газар байх миний сонирхол юм шиг байна лээ. Анх тэр хүсэлдээ хөтлөгдөөд цэцэрлэгийн багшаар ажиллаж эхэлсэн. Эхний хоёр жил шантраад уйлж байсан үе зөндөө бий. Тэр үедээ өөртөө жаахан л тэсэх хэрэгтэй гэж хэлдэг байсан. Тэгээд цаг хугацаа өнгөрөх тусам ажилдаа дасаж, дадлагажиж, жаргаж ажиллаж байна. Цэцэрлэгийн багшийн ширээн дээр элдэв чамин зүйлс байрлаж, чимэглэх боломжгүй. Учир нь хүүхдүүд үргэлж хажуугаар нь гүйлддэг болохоор шавь нарынхаа аюулгүй байдлын төлөө ширээн дээрээ юу ч тавьдаггүй. Харин түүний оронд хүүхдүүд тоглоход тохиромжтой тоглоомоор ангиа тохижуулдаг. Түүний нэг нь манай “Хүүхэлдэйн театр” юм. Хүүхдүүд маань энэ театртаа их дуртай. Хүмүүс багш нарыг олон хүүхдийн дунд их стресстэй, зовдог гэж ярих нь их. Гэхдээ үнэхээр сэтгэлээсээ энэ мэргэжилд дурласан хүний хувьд ажлаасаа маш их аз жаргал, эрч хүчийг авдаг. Олон хүүхдийн цангинасан инээд, өхөөрдөм ааш дунд өдөржин хамт байх хэчнээн сайхан гэж санана" гэв.
 (2)(3).jpg)
Тэрбээр "Би ширээ болон ханын шүүгээгээ хаана юу байгаа нь ойлгомжтой эмх цэгцтэй байлгах дуртай. Миний ширээн дээр өдөр тутамдаа сурагч нартаа хэрэглүүлдэг материалаа хийсэн бичгийн хавтас, хоёрдугаар ангийн сурах бичиг, сурагчдын ирцийн бүртгэл, үзэгний сав байдаг.
Харин энэ хажуугийн сагсанд шугам, хайч, цаасны цавуу, шохой зэрэг хичээлийн хэрэгсэл бий. Орой ажил тараад, хураагаад явахад амар, олон зүйлд сатаарч цагаа алдахгүй цэгцтэй амар байдаг. Өнөөдөр нэмэлтээр шавь нарын надад хийж өгсөн бэлэг байна. Бага аншийн багшаар ажлаад 20 гаруй жил болсон байна. Олон хүүхдийн амьдралын суурийг тавьж өгнө гэдэг сайхан шүү дээ" гэсэн юм.
 (6)(3).png)
.jpg)
 (4)(1).png)
Ж.Ариунболд багш "Би хүүхэд ахуй цагаасаа л байгаль, амьтан, ургамал их сонирхдог байсан. Тэгж явсаар илүү гүнзгий судалмаар санагдаад биологийн мэргэжлээр суралцаж, МУБИС-ийн Биологийн тэнхимд багшлаад 21 жил болж байна. Энэ хугацаанд судлахад хамгийн сонирхолтой байсан амьтан бол “Сарьсан багваахай” байсан. Манай тэнхимийн багш нар жилийн дөрвөн улирал амрах сөхөөгүй судалгаагаа хийж байдаг. Оюутнууддаа хичээлээ зааж дуусаад, өрөөндөө орж ирээд судалгаандаа ордог. Нэг эхэлхээр дуусгамаар санагдаад, үүр цайтал суух үе ч бий" гэж хэрхэн ажилладаг тухайгаа ярьсан юм.
Харин тэрбээр ажлын ширээнийхээ талаар "Миний ширээн дээр бусад хүмүүсийнх шиг сонин содон зүйлс байхгүй. Биологийн судалгааны ном, сурах бичгүүд, тоног төхөөрөмж, судалж буй амьтад зэрэг ихэнхдээ байдаг. Өнөөдөр шинэ төрлийн загас судлаад л сууж байна. Судлаач хүний ажлын ширээ ийм л байдаг даа. Миний ширээ энгийн хүн харахад эмх замбараагүй харагдаж мэдэх ч судлаачийн хувьд судалгааны их талбар юм" гэнэ.
 (3)(3).png)
| БАГШИЙН АЖЛЫН ШИРЭЭ: Эмх цэгц, хүүхэлдэйн театр, загас |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |