Өрхийн эдийн засаг элгээрээ "хэвтэж", өр зээл, хүүхдийн сургалтын төлбөр, амьдралын хэрэглээгээ авч дийлэхгүй зутруухан амьдардаг хэд маань баяр наадам, сум, аймгийнх нь ой болохоор бүр хэцүүдэцгээх юм. "Хөгшин ээж, аавын минь нэр гарна", "Ажиллаад л байж хоосон очилтой биш" гээд л наашаа гэсэн болгоноос өр зээл тавьж аваад хөдөөг зорих юм. Зарим нь өөрөө машинтай атлаа нутаг явахдаа нэрээ бодож байгаа нь энэ гээд “Ланд 200,300” хөлсөлж, түрээсэлж хөлөглөнө. Угтаа бид төрсөн нутагтаа санасан сэтгэлээ дэвтээж, бүтэн жилийн ядаргаа хуйгаа тайлан амарч, ахмад настнуудынхаа мэндийг мэдэхээр зорьдог. Гэтэл түүний өмнөх зорилго нь үнэтэй машин хөлөглөн шороо манарган сүртэй гэгч нь очих болоод цөөнгүй жил болж байна. Сүүлийн үеийн загварлаг дээл, хувцсаар өөрийгөө болон үр хүүхдээ шаазан ваар аятай гоёх болж. Үнэтэй бүхнээр тордохгүй бол хүн муу хэлнэ, муу муухай болчихно гэж хэн нь тэдэнд шивнэчихсэн юм бүү мэд. Баяны дүрд тоглохын тулд “Ланд-200” машиныг өдрийн 250-350 мянган төгрөгөөр дор хаяж арав хоног түрээслэнэ. Хамгийн хямд түрээсийн машин “Приус 20,30” өдрийн 65-120 мянган төгрөгийн үнэтэй байна.


Үнэхээр бэл бэнчинтэй хэд нь асуудалгүй яваад л ирнэ. Харин "Хүнээс дутахгүй юм сан" гэх хэсэг бүлэг хүмүүст ганц удаагийн наадамд гоёх гэж тавьсан өр зээл нь зовлон болж, бараг ирэх жилийн наадам хүртэл чардайтлаа ажиллаж байж өр зээлнээс гарах дээрээ тулж байгаа нь нууц биш юм.
БУДГААР ДАЛДАЛСАН ХӨГЖЛИЙН ХОЦРОГДОЛ
Ард иргэд нь байдгаа бариад очиход өнөөх 100 жилийн ойгоо тэмдэглэж буй сум нь анх байгуулагдсан тэр л янзаараа нурах шахсан хуучин сууринуудаа будгаар өнгөцхөн засчихсан угтана. 100 жил өнгөрөхөд хөгжих гэхээс илүүтэй улам доройтсон нь олон. Сум, орон нутаг нь хөгжихгүй болохоор залуус хот бараадаж, буцаж ирэхдээ ийн хий чамирхана. Хөгжил үгүй сумынхаа ойд хөөрцөглөн очсон иргэд маань гоё ганган дээлтэй зургаа даруулж, цахим орчинд зогсоо зайгүй нийтэлнэ.
Тус сум 1989 онд ашиглалтад орсон 320 хүүхдийн хүчин чадалтай сургуультай ч одоогоор 633 хүүхэд суралцаж байна. Сумын эмнэлэг нь хоёр их эмч, 15 эмнэлгийн тусгай мэргэжилтэн, зургаан бага эмч, бусад есөн ажилтны бүрэлдэхүүнтэй. Харин цэцэрлэг нь тоосгон хийцтэй инженерийн төвлөрсөн холболттой боловч 1995 оноос ажиллахгүй болж өдгөө нам даралтын зуухаар халдаг аж. Одоогоор тус цэцэрлэг 90 хүүхдийн хүчин чадалтай ч 120 гаруй хүүхэд хүмүүжиж байна. 3000 гаруй иргэн тогтмол оршин суудаг 100 жилийн түүхт сум гэхэд ийм дүр зурагтай ойгоо угтаж байгаа нь харамсалтай биш гэж үү. Гэсэн ч дээр хэлсэнчлэн нутгийн түмэн нь яаж ийж байгаад гоёж, гоодоод тал талаас цуглан баахан зураг авахуулж, төрөөс өндөр үнээр өмнөд хөршид захиалж авчирдаг элдэв шагнал, тэмдэгнүүдийг хэдэн биедээ зүүж өгөөд тарцгаах шиг боллоо.
Энэ гэхдээ миний хэлэх гэсэн гол асуудал биш. Хамгийн чухал нь зуун жил болсон ч хөгжөөгүй сум, аймагтаа хуруу хумсаа хуйхлан байж хөдөлмөрлөөд ч цалин, хөлс нь амьдрал, амжиргаанд нь үл хүрэлцдэг ард түмэн хоёрын байгаа царай яг ижилхэн юм уу даа гэх бодол л юм даа. Бусдад өр зээл тавьж байгаад шинэ дээл хийлгэж өмсөөд нутгийнхаа ойд очиж байгаа нэгэн, хятад будгаар ганцхан өнгөлүүлээд ирэгсдийг "тосох" хуучны хэдэн байшин, барилгад огтын ялгаа алга байгаад л эмзэглэл төрсөн хэрэг.



| "Хүнээс дутчихгүй юм сан" гэх ЗОВЛОН |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |