Замын-Үүдийн боомт гацаанд орж, хилээр ачаа, бараа орж ирэхгүй байгаа гэх асуудлаар тээврийн жолоочидтой холбогдож, цөөн асуултад хариулт авлаа. Жолоочдын хэлж байгаагаар ачаа, тээвэр гацаанд ороод удаж байгаа, гэрээгээр ажиллаж байгаа болохоор дарааллаа хүлээж, дор хаяж, 14 хонож байна гэсэн юм.
-Жолооч Б.Д: Хилээр орж, гарах тээврийн машины дараалал маш их байна. Энэ дараалал удаан үргэлжилж байгаа. Тэр чинээгээрээ л ачаа, тээвэр гацчихаад байгаа юм. Нэг удаадаа л хилээр нэвтрэх гэж дорж хаяж 14 хоног дугаарлаж байна.
-Жолооч С.П: Хил нэвтрэх дарааллаа хүлээгээд яг 20 хонож байна. Өмнө нь ингэж ачаалал болж, дараалж байсангүй, гайгүй л байдаг юм. Гэтэл яг ид үедээ ийм хүнд байдалтай боллоо. Уг нь мэддэг дарга, цэрэг нь энэ асуудлаа шийдмээр байгаа юм. Гэтэл аль аль нь байхгүй, сураг чимээгүй л байна.

Замын-Үүдийн боомт дээр гацаж, дарааллаа хүлээн зогсож байгаа тээврийн жолооч нарын хэлснээр гааль дээр гацаанд ороод байгаа аж. Харин энэ асуудлаар ГЕГ-ын мэргэжилтнээс тодруулахад “Манай талаас асуудал байхгүй. Ямар нэгэн гомдол ирээгүй. Замын-Үүдийн гааль дээр гацсан бараа, бүтээгдэхүүн, тээврийн машин, чингэлэг байхгүй. Харин хилийн цэргийн анги дээр асуудал гарсан байж магад” гэсэн юм. Харин Замын-Үүд дэх хилийн цэргийн 0108 дугаар ангийн эрх бүхий албан тушаалтантай холбогдож тодруулахад “Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор гээд БНХАУ-ын талаас хилээр орж, гарах автомашины тоонд хязгаарлалт хийсэн. Дулааны улиралд манай улс барилгын материал болон энэ төрлийн бараа, бүтээгдэхүүнийг бусад улирлаас илүүтэй оруулж ирдэг. Харин энэ үеэр хилийн ачаалал нэмэгдэж, хилээр нэвтрэх автомашины урт дараалал үүсээд байгаа юм.
Мөн нүүрсний үнэ буурсантай холбоотойгоор хилээр нэвтрэх гэсэн автомашины тоо ч ихсэж байна. Одоогоор Замын-Үүдийн боомтоор өдөрт 200 машин нэвтэрч байгаа. Хэвийн үетэй харьцуулбал, 200 машин нь ердөө 10 хувь. Харин холбогдох байгууллагуудаас ирэх есдүгээр сараас хилийн ачаалал буурна гэх тооцоолол гаргасан байна лээ” гэв.
“Замын-Үүд боомт дараалал ихтэй, нэвтэрч чадахгүй байна. Бараа замдаа ирж байгаа” гэх яриа жолооч нар, иргэдийн дунд байнга яригддаг ярианы сэдэв болоод удлаа. Өнгөрсөн хоёрдугаар сард л гэхэд иргэдийн зүгээс Эрээний боомтоос ачсан чингэлэгүүдийг Замын-Үүд дээр буулгаж, нэг бүрчлэн задалж байгаад бухимдаж байгаагаа илэрхийлж байсан. Мөн хэдэн зуун машин Замын-Үүд боомтоор гарч чадахгүй, гацсан тухай олон нийтийн сүлжээнд нийтэлж байсан удаатай. Хэрэв цаашид Замын-Үүд боомтын ачаалал ихэсвэл, манай улсын бараа, бүтээгдэхүүний эргэлт саармагжих магадлалтай байна.
| МОНГОЛЫН ЗАХ ЗЭЭЛИЙГ ХӨДӨЛГӨДӨГ ГОЛ ХҮЧ ЗАМЫН-ҮҮДИЙН БООМТ ГАЦААНД ОРЖЭЭ |
|
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ…
2026-10-10 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-10-10 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-10 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-10-10 06:00:00
Чөлөөт бөхийн “U9”, “U11”, “U13” насны улсын аварга Ханбогд суманд эхэллээ
2026-10-09 17:59:21
Кенид эбола вирус тархаж, нэг хүн амиа алджээ
2026-10-09 16:20:38
Санхүүгийн сэтгэл засалч Мэтт Лундквист: Z үеийнхэн яагаад мөнгийг өөрөөр хардаг вэ
2026-10-09 16:15:59
Азийн паралимпын v наадамд оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслол болов
2026-10-09 14:46:01
“Монгол Улсын төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах нь” сэдэвт зөвлөгөөн хоёр өдөр үргэлжиллээ
2026-10-09 13:34:33
"БААВГАЙН ХЭРЭГ"-ИЙН ЭРГЭН ТОЙРОНД
2026-10-09 13:05:22
ЗАВХАН АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР ГУРВАН ЖИЛИЙН ХУГАЦААНД БАЙГАЛЬ ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ХОЛБООТОЙ 47 ХЭРЭГТ ХЯНАЛТ ТАВЬСАН
2026-10-09 11:50:28
Азийн зуны пара спортын наадмыг найман сэтгүүлч сурвалжилна
2026-10-09 10:52:35
120 гаруй төрлийн зөвшөөрлийг мэргэжлийн холбоодоор дамжуулан олгох боломж бүрдлээ
2026-10-09 10:20:05
Хоногийн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 хэрэг бүртгэгджээ
2026-10-09 09:39:59
Б.Хүдэрчулуун өнөөдөр жүдо бөхийн дэлхийн аваргын татамид гарч барилдана
2026-10-09 09:13:28
Д.ЖАМСРАН: НҮҮРНИЙ АРЬСАА БААВГАЙД ХУУЛУУЛЖ, 200 ГАРУЙ ОЁДОЛ ТАВИУЛЧИХААД АМЬД ҮЛДСЭН ГЭХЭЭР ХҮМҮҮС ГАЙХДАГ
2026-10-09 09:00:00
“From Seeds to Foods” буюу “Үрээс хүнс” олон улсын үзэсгэлэн нээлтээ хийв
2026-10-09 08:33:41
Х.Темирбек “Paris-2026 Grand Prix”-гээс хүрэл медаль хүртжээ
2026-10-09 08:25:44
2026-10-09 08:09:12
Хүний амь эрсдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж аюулгүй болгов
2026-10-09 07:28:10
ЭД ШИРАН: Би өдрийн 90 хувьд нь аз жаргалтай байж, үлдсэн 10 хувьд нь бодож, шаналдаг
2026-10-09 07:10:36
Египет Улсын сургалтад хамрагдсан албан хаагчидтай уулзав
2026-10-09 07:10:00
АРДЫН ЖҮЖИГЧИН Б.ДАМЧААГИЙН ОХИН СУВД: Аав минь шударга, их зөөлөн сэтгэлтэй, хамгийн сайхан хүн байсан даа
2026-10-09 07:04:29
Т.ДҮҮРЭН МҮХАҮТ-ЫН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫГ МАН-ЫН ЖАГСААЛТЫН 38-Т ЖАГССАН Б.НАНДИН-ЭРДЭНИЙН ДАНС РУУ ШИЛЖҮҮЛЖ, ДҮҮ Б.НАСАН-ЭРДЭНИЙНХ НЬ НЭР ДЭЭР БИТКОЙН АВСАН БАРИМТ
2026-10-09 07:01:57
ТАНИЛЦ: ЭМДС-ГААС ХАМГИЙН ИХ САНХҮҮЖИЛТ АВСАН ХУВИЙН ЭМНЭЛГИЙН ЭЗЭД
2026-10-09 07:01:01
2026-10-09 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Танд өгөх од эрхсийн зөвлөгөө
2026-10-09 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл сүлд хийморь тэнэж одно
2026-10-09 06:00:00
ГЭГЭЭН АЛСАД ОДЪЁ
2026-10-09 01:10:26
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |