Ойрын өдрүүдийн цаг агаарын төлөв байдлын мэдээг Цаг агаар орчны шинжилгээний газрын цаг уурч Э.Цэнд-Аюушаас тодруулсан юм.
Тэрбээр “Ойрын өдрүүдэд бороо орохгүй, тур тунадас бага байх төлөвтэй байна. Харин наймдугаар сарын 1-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, наймдугаар сарын 2-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, наймдугаар сарын 3-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв аймгуудын ихэнх нутаг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, наймдугаар сарын 4-нд төв болон зүүн аймгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна.
Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Наймдугаар сарын 3,4-ны өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ” гэлээ.
| Э.ЦЭНД-АЮУШ: Ойрын өдрүүдэд бороо, хур тунадас бага байх төлөвтэй байна |
|