БНСУ-ын Чэжү аралд эрүүл мэндийн сургалтад сууж, аялахаар очсон 23 монгол иргэн сураггүй алга болсон гэх мэдээлэл зургадугаар сарын 28-нд гарч байсан. Уг асуудлаар бид өмнө нь холбогдох мэргэжилтнээс тодруулахад “Нийт 150 монгол жуулчин эрүүл мэндийн сургалтад сууж, аялахаар Чэжү явсан юм билээ. Тэдний виз долдугаар сарын 21-н хүртэл хүчинтэй. Харин визийн хугацаа дууссанаас хойш монгол иргэд сураггүй болбол эрэн сурвалжилна” гэж байсан.
Тэгвэл Гадаад харилцааны яамны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын мэргэжилтэн Х.Алтантуяагаас тодруулахад “Манай иргэдийн визийн хугацаа дуусаад долоо хонож байна. Сураггүй алга болсон 23 иргэнээс 18 буцаж ирээгүй. Визийн зөрчил буюу харласан. Харин таван иргэн визийн хугацаандаа амжиж эх орондоо ирсэн. Одоогийн байдлаар БНСУ-ын талаас ГХЯ-нд өнөөдрийн байдлаар манай улсын иргэд визийн хугацаа хэтрүүлсэн асуудлаар албан ёсоор хандаагүй” гэв.
| Х.АЛТАНТУЯА: Чэжү арал руу явсан 23 иргэний 18 нь буцаж ирээгүй |
|