• Өнөөдөр 2024-04-26

Ө.ГАНЗОРИГ: Хэнтий аймгийн Норовлин суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраасан

2022-05-12,   367

           Хэнтий аймгийн Норовлин сумын Онон багийн “Зүүн Олцийн-Ам” гэдэг газарт ойн түймэр гарсан тухай дуудлага иржээ.

Тус үйл явдалтай холбоотой Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Сургалт, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн Ө.Ганзоригтой холбогдож тодруулсан юм.

               Тэрбээр “Ойн түймрийн тухай дуудлага Хэнтий аймгийн Онцгой байдлын газарт 2022  оны тавдугаар сарын 12ны 20:50 минутад ирсэн. Тус дуудлагын дагуу  Онцгой байдлын нэг бүлэг, сум орон нутгийн 12 иргэдтэй хамтран ойн түймрийг  13 ны өдрийн 00:15 цагт унтраасан. Одоогийн байдлаар ойн түймрийн шалтгаан болон хэдэн га талбайг хамарсан гэдгийг судлаж байна” гэсэн тайлбарыг өгсөн юм.
 

Ө.ГАНЗОРИГ: Хэнтий аймгийн Норовлин суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраасан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188