• Өнөөдөр 2024-04-26

Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо орж, өмнөд хэсгээр хална

2021-07-11,   566

     Наадмын өдрүүдийн цаг агаарын байдал ямар байх талаар Цаг уур орчны шинжилгээний газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргалаас тодрууллаа.
 
Тэрбээр "Эл өдрүүдэд нутгийн ихэнх хэсгээр бороо хур элбэгтэй байх бөгөөд нутгийн өмнөд хэсэг болох говийн аймгууд нэлээд хална. Иймд усархаг бороо орж байхад замын хөдөлгөөнт оролцохгүй байж, аль болох өндөрлөг газар зогсож, бороо намдахыг хүлээхийг анхаарууллаа. Мөн Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгуудар хур элбэгтэй тул эх аван урсдаг голуудын үерийн түвшин нэмэгдэх тул уруйн үерт автах, гол мөрний усанд осолдохоос сэрэмжлэхийг анхааруулав. Харин говийн аймгууд халах тул даралт, зүрх судасны өвчтэй хүмүүсийг наршихаас сэргийлэхийг зөвлөж байна" гэлээ.

Аадар бороо нь богино хугацаанд үргэлжилдэг усархаг бороо юм.

Баруун аймгууд (Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд, Хөвсгөл)

Долдугаар сарын 11-12 - нутгийн зарим хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр хүрч, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 11-16 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. 
Долдугаар сарын 13 Нутгийн хойд хэсгээр аадар бороо орно.
Долдугаар сарын 15 – Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай, аадар бороо орно. 
Төвийн аймгууд (Архангай, Өвөрхөнгай, Төв, Булган, Сэлэнгэ)
Долдугаар сарын 11-12 - Нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр хүрч, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 11-16 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. Төвийн аймгуудаар долдугаар сарын 12-нд шилжих шөнө их хэмжээний бороо орно.
Долдугаар сарын 13 Ихэнх нутгаар аадар бороо орно. 
Долдугаар сарын 15 – Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай, аадар бороо орно.
 

Зүүн аймгууд (Дорнод, Сүхбаатар, Хэнтий)

Долдугаар сарын 11-12 - Нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр хүрч, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 11-16 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.
Долдугаар сарын 13 – Ихэнх нутгаар аадар бороо орно.

Говийн аймгууд (Баянхонгор, Өмнөговь, Дорноговь, Дундговь)

Долдугаар сарын 11-12 - нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр хүрч, борооны өмнө түр зуур ширүүснэ. Говийн бүс нутгаар шөнөдөө 19-24, өдөртөө 33-38 градус дулаан байна.
Долдугаар сарын 13 Говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр аадар бороо орно.
Долдугаар сарын 11-16 Агаарын темпратур шөнөдөө 19-24, өдөртөө 33-38 градус хүрч хална.
 

Долдугаар сарын 14, 16-нд нутгийн хойд хэсгээр буюу Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. Харин агаарын темпратур Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх буюу Отгонтэнгэр хайрхан, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 5-10, өдөртөө 21-26 градус хүртэл хална. 

Б.БАДАМЗУЛ

 

Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо орж, өмнөд хэсгээр хална
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188