-Чамд энэ өдрийн мэнд хүргэе. Тэмцээнд явахаасаа өмнө өөрийгөө шагнал авч байгаагаар зурсан байсан. Яагаад тэгж зурсан юм бэ, зурган дээрхээсээ илүү амжилт гаргаад ирэхэд сайхан санагдаж байна уу?
-Би заримдаа хүсэл мөрөөдлөө төсөөлөөд зурах дуртай. Мөрөөдлөө аль хэдийн биелсэн юм шиг бодоод, өөртөө зорилго тавьж, өдөр бүр чөлөөт цагаа бэлтгэлдээ, мөрөөдлийнхөө төлөө зориулж ирсэн. Тийм болохоор тэмцээнд явахаасаа өмнө өөрийгөө шагнал авч байгаагаар зурсан юм. Тэр зурсан мөрөөдөл маань Вьетнам Улсын Хо Ши Мин хотод болсон 34 дэх удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дэвжээн дээр бодит болж байгааг мэдрэх үнэхээр гайхалтай байсан. Тэр бүү хэл зурсан зурган дээрхээсээ ч илүү амжилт гаргаж чадсандаа их баярласан. Эцсийн дүн гарахад өөртөө итгэж өгөхгүй, яг л зүүдэлж байгаа юм шиг санагдсан.
-Өмнө нь ч гэсэн хүсэж, мөрөөдсөн зүйлийнхээ талаар тэмдэглэл хөтөлж, зурдаг байв уу?
-Тийм ээ, ээж, аав маань миний төрсөн өдрөөр хувийн цоожтой тэмдэглэлийн дэвтэр бэлэглэсэн юм. Би тэр дэвтэр дээрээ долоо хоногийн төлөвлөгөө гаргаж, зорилгоо бичдэг. Мөн мөрөөдлөө бичиж, санаанд орсон гоё зүйлсээ зурдаг. Би багаасаа зураг зурах дуртай байсан болохоор тэмдэглэл хөтлөх нь гоё санагддаг. Хичээл, бэлтгэлийн дараа толгой амраах сайхан дадал болсон.
.jpg)
-Бага насандаа Дэлхийн рекорд, Мастер цол, Дэлхийн Аварга болсон анхны монгол тамирчин болж байгаа юм билээ. Сайхан санагдахын зэрэгцээ илүү их зүйл хиймээр санагдаж байна уу?
-Маш гоё бас их бахархалтай санагдсан. Монгол Улсын шигшээ багт Монголын оюун ухааны академийн хот, аймаг, дүүргийн 40 гаруй салбараас улсын болон олон улсын тэмцээнд амжилттай оролцсон шилдэг тамирчид шалгарч орсон. Бид 14 хоног тусгай бэлтгэл хийж Дэлхийн аваргад оролцсон. Манай Монголын баг долоодах удаагаа багаараа дэлхийн аварга болж, Монголын далбааг дэвжээн дээр мандуулсан. Хувийн амжилтаараа гурван алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль, хоёр дэлхийн рекорд тогтоож, Олон улсын мастер цол авч, бага насандаа Дэлхийн аварга болж чадсандаа маш их баяртай байна. Миний олон мөрөөдөл нэг өдөр зэрэг биелсэн өдөр байсан шүү. Гэхдээ энд зогсохгүй, цаашид илүү ихийг сурах, илүү их хичээх зорилготой байгаа.
-Өмнө нь дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байв уу. Энэ удаагийн тэмцээний онцлог юу байв?
-2024 онд Турк Улсад болсон 33 дахь удаагийн Дэлхийн аваргад оролцож, хоёр мөнгө, хоёр хүрэл медальтай ирж байсан. Тэр тэмцээн надад маш их туршлага өгсөн. Харин энэ удаа илүү тайван, илүү зорилготой оролцсон. Тиймээс ч амжилтаа ахиулж чадсан гэж боддог.
-Дэлхийн хэмжээний тэмцээний тайзнаа эх орныхоо нэрийг дуудуулах ямар байсан бэ?
-Үнэхээр бахархам байсан. Дэлхийн олон орны тамирчид цугларсан дэвжээн дээр Монголын далбааг бариад “Mongolia” гэж дуудуулах тэр мөч мартагдашгүй. Манай Монголын шигшээ баг үнэмлэхүй амжилт гаргахад гадаадын хүмүүс гайхаж, биширч байгаа харагдсан. Тэр үед монголчууд ухаантай, чадвартай гэдгийг дэлхий харж байна гэж мэдрэхэд сэтгэл их хөдөлсөн.
.jpg)
-Анх яагаад ой тогтоолтын спортоор хичээллэхээр болов. Юу чамд нөлөөлсөн бэ?
-Би цэцэрлэгт байхдаа соробанд явдаг байсан. Зурагтаар оюун ухааны спортоор хичээллэдэг мундаг тамирчид оролцдог “Super Brain” нэвтрүүлгийг үзээд энэ спортод их сонирхолтой болсон. Аав, ээж маань миний сонирхлыг багаас минь анзаарч, дэмжиж, Монголын оюун ухааны академид явуулсан. Одоо би Megamind Club-д, Б.Баасандорж багшийн шавь болоод хоёр дахь жилдээ хичээллэж байна.
-Тус спортоор хичээллэснээр чамд ямар өөрчлөлтүүд гарсан бэ?
-Энэ спорт надад тэвчээртэй байх, ямар ч зүйлд шууд бууж өгөлгүй, тайван бодож, эцсээ хүртэл хичээхийг заасан. Алдаа гаргасан ч дараагийн удаа илүү сайн хийх хэрэгтэй гэдгийг ойлгодог болсон. Хамгийн гол нь өөртөө итгэх итгэлийг надад өгсөн. Хичээл сурлагын хувьд ч маш их нөлөөлсөн. Би химийн хичээл орохоосоо өмнө Баасандорж багштайгаа химийн элементүүдийг өвөрмөц аргаар маш богино хугацаанд цээжилж байсан. Оюун ухааны академийн тамирчин болсноор хичээл дээр олон эерэг өөрчлөлт гарсан. Би англи хэлний гүнзгийрүүлсэн ангийн шалгалтад эхний байр эзэлж байсан. Мөн физик, математик зэрэг оюун ухааны спорттой ойр хичээлүүд надад илүү ойлгомжтой, сонирхолтой санагддаг болсон. Математикийн олимпиадад ч амжилттай оролцсон. Тийм болохоор энэ спорт надад зөвхөн тэмцээн дээр биш, хичээл дээр ч маш их тус болдог гэж боддог.
-Чиний хувьд ялалт гэж яг юу вэ?
-Ялалт гэдэг нь ганц медаль биш. Надад итгэж, дэмжиж ирсэн багш нар, оюун ухааны академи, гэр бүл, найзуудынхаа итгэлийг алдахгүй байвал тэр жинхэнэ ялалт болно гэж боддог.
.jpg)
-Багш, дасгалжуулагчдын тань дэмжлэг энэ амжилтад хэрхэн нөлөөлөв?
-Миний энэ амжилтын ард багш нарын маань маш их хөдөлмөр, итгэл бий. Монголын Оюун ухааны академийг үүсгэн байгуулж, олон монгол хүүхдэд оюунлаг, эх орноо гэсэн сэтгэлтэй ирээдүйг бий болгож байгаа Х.Хатанбаатар багшдаа чин сэтгэлээсээ баярлалаа. Мөн Монголын шигшээ багийн дасгалжуулагч н.Сэнгэсамдан багш биднийг маш нямбай, тууштай бэлтгэж, ямар үед яаж тайван байж, өөртөө итгэхийг зааж өгсөн. Харин миний хувьд өдөр тутам зааж сургаж ирсэн хамгийн ойр багш бол Megamind Club-ийн Б.Баасандорж багш. Багш маань оюун ухааны спортоор хичээллэхэд хэрэгтэй бүхий л зүйлийг надад зааж, сургаж ирсэн. Хичээл давхацсанаас болж бэлтгэл тасрах үе ч байсан. Тэр үед Б.Баасандорж багш маань гэртээ, хүүхдүүдтэйгээ хоолны ширээний ард сууж байхдаа хүртэл надад цаг гарган зааж, сургаж байсан. 2025 оны Улсын аваргад би багахан сандралаас болж оноо алдаж, аваргын цомоо авч чадалгүй хоёрдугаар байрт орсон. Тэр үедээ жаахан гунигтай байсан. Тэгэхэд Б.Баасандорж багш маань “Чи чаднаа, уйлах өдөр байхад инээх өдөр заавал ирнэ” гэж хэлсэн. Багшийн тэр үг намайг урамшуулж, дэлхийн аваргад илүү сайн бэлтгэх хамгийн том хүч болсон. Дэлхийн аваргад би багшийнхаа зааж сургасан бүхнийг хэрэгжүүлж, итгэлийг нь алдалгүй аварга болж чадсанаа багшдаа барьж буй хамгийн том бэлэг гэж бодож байна.
-Гэр бүлийнхэн нь тэмцээнд явахад хэрхэн дэмжиж байсан бэ?
-Аав, ээж маань “Айх хэрэггүй, чадлынхаа хэрээр л хичээгээрэй” гэсэн. Аав маань илүү төвлөрөхийг сануулж, ээж маань байнга урам өгсөн. Тэмцээнд явах зардлыг аав, ээж маань голчлон хариуцаж, эмээ, ах эгч нар маань ч боломжийнхоо хэрээр дэмжсэн. Тийм болохоор би заавал хичээх ёстой гэсэн их хариуцлага мэдэрсэн. Тэмцээний үеэр гэр бүлийнхэнтэйгээ ойр ойрхон холбогдохгүй байх дүрэмтэй байсан. Ингэснээр анхаарал сарнихгүй, тэмцээндээ бүрэн төвлөрөхөд тус болдог гэдгийг ойлгосон.
-Эх орондоо ирэхэд сургууль, гэр бүлийнхэн чинь хэрхэн угтаж авсан бэ?
-Онгоц буух гэж байхад онгоцны багийн зүгээс “Монголын шигшээ багийн тамирчдад эх орондоо тавтай морил” гэж хэлэхэд үнэхээр гоё санагдсан. Бууж ирэхэд гэр бүлийнхэн маань цэцэг бариад, инээмсэглээд угтсан. Дэлхийн аварга болоод ирэхэд сургуулийн үүдэнд захирал, багш нар, ангийнхан, сургуулийнхан, найзууд маань цэцэг бариад маш гоё, хүндэтгэлтэй угтаж авсан нь үнэхээр сайхан байсан.
-Чамтай адил оюуны спортоор хичээллэх сонирхолтой, хичээллэж эхэлж байгаа хүүхдүүдэд хандаж үг хэлээч?
-Эхэндээ хэцүү санагддаг ч битгий шантраарай. Өдөр бүр жаахан хичээвэл заавал ахиц гардаг, хамгийн гол нь өөртөө итгээрэй.

| Б.МИШЭЭЛ: ДАШТ-Д ӨӨРИЙГӨӨ АМЖИЛТ ГАРГАЖ БАЙГААГААР ЗУРСАН МИНЬ БИЕЛЭХЭД ЗҮҮДЭЛЖ БАЙГАА ЮМ ШИГ Л САНАГДСАН |
|
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |