-Чамд энэ өдрийн мэнд хүргэе. Анх цахим сүлжээнд бичлэг нийтлэх шалтгаан нь юу байв?
-Жаахан байхаасаа бичлэг хийх дуртай хүүхэд байсан л даа. Хэсэг тик ток хийдэг байсан ч төдийлөн хандалт авахгүй байсан учраас больчихсон. Ээжтэйгээ хамт хийж болох бичлэгийн санаа олоод ээж рүүгээ байнга явуулна. Гэхдээ ээж ичимхий учраас хийдэггүй байлаа. Тэгж байгаад аав нэг өдөр ээжийг урамшуулж чадна аа гэж зоригжуулсан. Тэгээд л ээж бичлэг хийхээр болж би чаддаг, мэддэгээ зааж өгөөд хамтдаа бичлэг хийдэг болсон доо.
-Хүмүүс нь бичлэгийг нь үзээд эерэг сэтгэгдэл үлдээж, дэмжиж байгааг харах ямар байсан бэ?
-Хүмүүс гоё сайнаар хүлээж авсан учраас бичлэгээ илүү тууштай хиймээр санагдсан. Хүмүүсийн сэтгэгдэлээс урам авч бичлэгээ илүү сайжруулахыг хичээдэг. Аав, ээж, дүү нартайгаа их бичлэг хийж байгаа. Цаашид ч илүү идэвхтэй хийнэ ээ.
(2).jpg)
-Ганцаараа биш гэр бүлээрээ контент хийдэг учраас давуу тал олон байдаг байх. Энэ талаар ярихгүй юу, магадгүй ганцаараа байсан бол контент хийхгүй ч байж магадгүй шүү дээ?
-Бага байхад ээж сургууль, цэцэрлэгээс авах өдөр хамгийн гоё нь байдаг байсан юм. Ангийн найзууд “Ээж чинь ямар хөөрхөн юм бэ” гэж магтана. Заримдаа ээж дүү бид хоёрт зориулаад гангалаад ирдэг байлаа. Би ээжээсээ үлгэр дуурайлал авдаг учраас гэр бүлээрээ бичлэг хийх дуртай. Ганцаараа байсан бол хэзээ ч бичлэг хийхгүй байх байсан. Хамтдаа цахим хуудсаа эхлүүлж, бичлэгээ хийж эхэлсэн. Намайг дунд ангид ороход ээж инстаграм хаяг нээж өгөөд “Ганцаараа бичлэг хийж болно” гэсэн. Би инстаграм дээрээ л зөвхөн өөрийнхөө бичлэгийг оруулдаг.
-Хувцас загварын талд сонирхолтой юм билээ. Чамд юу нь тийм сонирхолтой байж таалагддаг юм бэ?
-Ер нь зураг зурах дуртай. Үүнээс гадна ээж минь тун загварлаг нэгэн гэдгийг хэлсэн шүү дээ. Ээжээсээ үлгэр дуурайлал авч загвар сонирхох болсон. Ээжийгээ өөрийнхөө модель болгож, хамгийн гайхалтай загваруудыг гаргах мөрөөдөлтэй. Намайг төрсөний дараа ээжийн минь мөрөөдөл загвар биш би болчихсон гэсэн, бүх л гэрэл гэгээ нь гэж. Ээжийн минь мөрөөдөл, миний сонирхол ижил учраас энэ чиглэлээр сурч байгаа.
-Саяхан сургууль дээр нь шалгарууллалт болж, чамайг сонгосон талаар нийтлэл байсан. Том боломж нээгдэж байгаа хэрэг шүү дээ. Ямар санагдсан бэ?
-Сургууль дээр олон газраас ирж үйл ажиллагаа явуулдаг юм. Миний хувьд бүх зүйл одоо л эхэлж байгаа учраас бүхнийг сайн ойлгож амжаагүй л байна. Үе үеийн төгсөгчид ах, эгч нар ажлбн байран дээрээ хүмүүстэй муудаж, олон гоё газартай гэрээгээ цуцалж байсан гэж багш хэлсэн юм. тэр үед ирсэн газрууд бүгд хувцас, загварын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Сонгон шалгаруулалтаар шууд намайг сонгосон нь гэдгийг багшаас сонсоод их гайхсан л даа. Би одоо ч хариуг нь хэлж амжилгүй бодож байгаа. Намайг эргэлзсэн үед ээж надад зөвлөгөө, урам, хүч өгдөг.
.jpg)
-Сургуулийнхаа фестивал дээр хувцас хийж оролцсон талаар бичлэг үзсэн юм. Чиний урласан хувцас тайзан дээр байгааг харах ямар санагдсан бэ, тэр үед ямар мэдрэмж төрөв?
-Тэр миний анхны бүтээл байсан. Улдаан бодож, төсөөлж хувцсаа оёсон. Өдөр бүр яах учраа олохгүй зөвхөн хувцсаа оёсон. Ээжээсээ зөвлөгөө авна, олон санаа өгсөн ч ээжийн төсөөлж ярьсан шиг оёж чадахгүй байсан болохоор ээжээс оёход туслаад өгөөч гэж хүссэн. Гэхдээ ээж “Би чамд заах ёстой болохоор хийж өгөх ёсгүй ээ. Миний охин өөрөө сурах ёстой” гээд аргыг нь зааж өгсөн. Тэр зааврын ачаар төсөөлсөн хувцсаа оёж чадсан. Ээжийнхээ магтсан хувцсыг модельдоо өмсүүлсэн чинь үнэхээр хөөрхөн харагдаж байсан. Бусад хүүхдүүдийн хийсэн хувцас шинэ содон, чамин байсан ч манай багийн хувцас л хамгийн сайхан нь харагдсан.
-Цаашид ямар төрлийн контент хийж хүмүүст хүргэхийг зорьж байна?
-Гэр бүлийн контентоо хийсээр байх болно. Хийхийг хүссэн олон контент байгаа ч төгсөх ангийн сурагч учраас хичээлдээ анхаарах хэрэгтэй байгаад гэр бүлдээ төдийлөн цаг гаргаж чадахгүй л байна. Гэсэн ч бичлэгээр таслахгүйг хичээж байгаа, үргэлж дэмждэг үзэгчдэдээ баярлалаа. Илүү сайн бичлэг хийнэ ээ.
-Ирээдүйд ямар мэргэжилтэй болохыг зорьж байгаа вэ?
-БНСУ болон Монголыг холбосон сайн загвар зохион бүтээгч болохыг хүсэж байгаа. Мөн дүү нартаа сайн эгч, ээждээ сайн охин байхыг хамгийн их хүсдэг дээ.
.jpg)
| КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД |
|
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |