Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын иргэн Б.Адъяа гэх бүсгүй төрийн албаны ерөнхий шалгалтад хамгийн дээд оноо буюу 100 оноо авчээ. Тэрбээр Монгол Улсын төрийн албаны ерөнхий шалгалтын анхны дээд амжилтыг үзүүлсэн хоёр хүний нэг нь болж буй гэдгээрээ онцлог. Түүнтэй баярынх нь сэтгэгдлээс хуваалцсанаа хүргэе.
-Төрийн жинхэнэ албан хаагчийн шалгалтад улсын хэмжээнд анх удаагаа 100 хувийн гүйцэтгэлтэй өгсөн хоёр хүний нэг нь та болжээ. Баяр хүргэе, сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Би Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Олон улсын харилцаа, эдийн засгийн ангийг 2013 онд төгссөн. Төрийн албаны шалгалтыг анх удаа өгөөд тэнцлээ. Ингэхдээ бүр100 хувийн биелэлттэй өгсөндөө маш их баяртай байна. Анх дүнгээ харчихаад өөртөө ч итгэхгүй, нэг тийм сонин мэдрэмжтэй, сайхан байлаа. “Хэд ч авсан хамаагүй. Тэнцвэл болох нь тэр” гэж бодсоноос 100 оноо авна гэж бодож, бүр хичээж шалгалт өгөөгүй. Ямар ч гэсэн зорьж, мөрөөдөж байгаа зүйлийнхээ нэг шатыг амжилттай давлаа. Өмнө нь шалгалт өгье гэж бодож байгаагүй болохоор цаг хугацааны хувьд нэлээд хожуу шалгалт өгсөн юм шиг санагдсан. Гэхдээ миний боломж бололцоо, цаг хугацаа ингэж таарсан болохоор харамсахгүй байна.

-Сургуулиа төгсөөд долоон жил болжээ. Шалгалт өгөхийн тулд хэдий хугацаанд бэлтгэсэн бэ. Хүндрэлтэй зүйл байв уу?
-Их сургуулиа төгсөөд олон жил болчихсон болохоор жаахан төсөөрчихсөн байсан. Шалгалт өгөхийн тулд сар гаруй хугацаанд бэлдсэн. Төрийн албаны зөвлөлийн сайтад байршсан “Төрийн албаны шалгалтад хамтдаа бэлдье” сорилуудыг бөглөсөн. Мөн хуулийн мэдлэг маш бага болохоор энэ чиглэлд голчилж, тулж ажиллалаа. Бусад нь ерөнхий боловсролын суурь мэдлэгийн хэмжээний сорилууд учраас санаа зовохгүй байсан. Энэ жилийн тухайд цар тахлын үе гэдгээрээ онцлог болохоор олон өдөр дамнаж шалгалт өгөхгүйгээр нэг танхимд суугаад, гурван шатны шалгалтаа өгсөн. Шалгалтаа өгч дуусаад л дүн гарсан болохоор олон цаг түгшсэнгүй. Надад мэдэхгүй, чадахгүй олон зүйл байгаа юм байна гэдгийг шалгалтад бэлдэж байх хугацаандаа ойлгож авлаа. Өөрийгөө хөгжүүлэх, сурах зүйл олон байгаа юм байна. Манай аймгийн хэмжээнд 150 гаруй хүн шалгалт өгснөөс 47 нь тэнцсэн гэнэ лээ. Хэдийгээр 100 хувийн гүйцэтгэлтэй биш ч 90 хувиас дээш оноо авсан хүн олон байгаа.
-Шалгалт өгч байхдаа хэр айв, сандарсан уу?
-Асуултуудаа ойлгож бөглөх нь чухал санагдлаа. Шалгалтын зохион байгуулалтын хувьд ойлгомжгүй зүйл нэг ч байгаагүй ээ. Эхний шатны ерөнхий мэдлэг буюу түүх, нийгэм, компьютерийн хичээлээр 55 асуулт орж ирдэг юм билээ. Тэр 55 асуултын 2-3 дээр нь нэлээн эргэлзэж, айж байлаа. Харин хоёрдугаар шатны шалгалт нь монгол хэл байсан болохоор огт санаа зовж, айгаагүй. Хамгийн сүүлийн шатанд дүн шинжилгээ хийх учраас бал, цаастай орно гэж бодож байсан. Гэтэл тийм боломжгүй байгаагүй. Цаг давчуу байсанд их сандарч, тэвдлээ. Хэрэв алдсан бол ганц, хоёр алдсан байгаасай л гэж бодож байлаа даа.
-Дүнгээ харах мөчид ямар мэдрэмж төрж байсан бэ?
-Үнэхээр гоё байдаг юм билээ. Эхний шатанд өгсөн ерөнхий мэдлэгийн 55 тестийн дүнгээ хараад, өөртөө баяр хүргэж, алга ташсан. Тэндээс маш их урам авч, өөрийгөө зоригжуулсан. Хоёрдугаар шатанд өөртөө бүрэн итгэлтэй байсан болохоор нэг их сэтгэл хөдлөөгүй. Харин гуравдугаар шатанд яаруу сандруу даалгавараа гүйцэтгэсэн болохоор яасан бол гэж түгшиж байсан. Гэтэл 15-15 гэсэн дүн хараад эрхгүй баярлаж, хажуудаа сууж байсан хүндээ “Яана аа, 100 хувь байна шүү дээ” гээд чанга хэлсэн. Миний хувьд төрийн албыг сонирхож, дурлаж шалгалт өгсөн болохоор хариуцлагатай байх ёстой гэж хичээсэн. Төрийн алба өөрчлөгдөж, шинэчлэгдэж, шударга болж байгаа нь надад боломж байна гэж хичээх зориг өгсөн. Тестээ бэлтгэх хугацаанд Төрийн албаны тухай хуулийг уншиж судлаад зорьсон зорилгодоо хүрлээ.
-Цаашдаа сум, орон нутагтаа ажиллах бодолтой байна уу?
-Манайх Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд шилжиж ирээд удаагүй байна. Төрийн албаны шалгалт хаана өгч тэнцэнэ тэндээ ажиллах ёстой байдаг юм билээ. Тийм учраас би аймаг, сумандаа ажиллаж, амьдрахаар төлөвлөж байгаа. Гэхдээ одоогоор ямар нэгэн ажлын санал ирээгүй байгаа. Шалгалтад тэнцэнэ гэдэг нь төрийн албаны нөөцөд бүртгүүлж байна л гэсэн үг . Миний мэргэжлийн чиглэлийн орон тоо гарвал дахин тусгай шалгалт өгч байж, ажиллах боломжтой юм билээ. Гэхдээ ямар ч гэсэн эхний шатаа давчихсан юм чинь төрийн албанд мэргэжлээрээ ажиллах нь цаг хугацааны асуудал байх аа. Аймаг, сумандаа шинэ залуу үеийн төлөөлөл хэрхэн ажиллаж, хариуцлагатай байдгийг харуулахыг зорино.
-Монгол Улсын түүхэнд анх удаа төрийн албаны шалгалтыг 100 хувь өгсөн тухайгаа хамгийн түрүүнд гэр бүлийнхэндээ хэлсэн үү?
-Би нөхөр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Шалгалтынхаа дүнг хамгийн түрүүнд ээждээ хэлсэн. Манай гэрийнхэн намайг шалгалтандаа тэнцэнэ гэсэн итгэлтэй байсан гэсэн. Гэхдээ шалгалтын дүнгээ сонссоны дараа хамгийн түрүүнд аавыгаа бодсон. Аав минь саяхан бурхан болсон. "Хэрэв энэ үед аав минь намайг харсан бол илүү их баярлаж, санаа нь амрах байсан даа" гэж яагаад ч юм бодогдоод, давчдаад харамсах сэтгэл төрсөн. Аав минь охиноо төрийн албанд тэнцэж, өөрийнх нь хүслийг биелүүлэхийг харсан бол баярлах байсан. “Ямар ч байсан хийсэн бүтээсэн зүйлтэй, хүний мөртэй амьдрах хэрэгтэй” гэж дандаа хэлдэг аавынхаа үгнийх нь нэгхэн хэсгийг биелүүлсэндээ баяртай байна.
-Цаг гарган бидэнтэй ярилцсанд баярлалаа. Цаашдын ажилд нь амжилт хүсье.
-Баярлалаа.
| Төрийн албаны шалгалтад 100 оноо авсан Б.Адъяа: Аав минь охиноо төрийн албанд тэнцэхийг харсан бол баярлах байсан даа |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |