• Өнөөдөр 2024-05-09

Булган аймгийн Сэлэнгэ суманд гарсан ой хээрийн түймрийг бүрэн унтраажээ

2021-05-09,   449

        Булган аймгийн Сэлэнгэ сумын Атар багийн Сөртийн-Адаг гэдэг газар энэ сарын 06-ны өдөр гарсан ойн түймрийг өнгөрсөн шөнө бүрэн унтрааж, Хилийн 0243 дугаар ангийн 0281 дүгээр салбарын захирагчид хүлээлгэн өгчээ.
 
Түймрийн голомтод тус аймгийн Онцгой байдлын газрын Хангал сумын Хялганат тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар анги, сумын Цагдаагийн хэсэг, Хилийн 0286, 0243 дугаар ангийн алба хаагчид “Зэд Хантай Бүтээлийн” нурууны дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны аижлтнууд ажилласан байна.
 
Түймэрт 30 га талбай өртөж шатсан бөгөөд түймрийн шалтгаан нөхцлийг Цагдаагийн байгууллага тогтооно гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
 
Эх сурвалж: ОБЕГ

Булган аймгийн Сэлэнгэ суманд гарсан ой хээрийн түймрийг бүрэн унтраажээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188