• Өнөөдөр 2024-05-08

Сэлэнгэ мөрөнд осолдсон иргэдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

2021-04-23,   651

        Өнгөрсөн Лхагва гарагт Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Тээл багийн нутаг “Тэгш булан” гэдэг газар Сэлэнгэ мөрнийг завиар гаталж байсан иргэд завьтайгаа хөмөрч, долоон хүн голын усанд осолдсон. 
 
Ослын голомтод Хөвсгөл, Орхон, Булган аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний албаны алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв, Рашаант, Их-Уул сумын удирдлагууд, Эрүүл мэндийн төвийн ажилтнууд, орон нутгийн иргэд  гурван бүлэгт хуваагдан эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. Эрэн хайх багууд өчигдөр өдрийн 09:37 цагт  тус сумын харьяат иргэн Т, өдрийн 10:30 цагт Рашаант сумын харьяат, иргэн А, мөн өдрийн 16:30 цагт иргэн Т нарын цогцсыг Сэлэнгэ мөрний эргээс олж, цагдаагийн байгууллагад шилжүүлж өгсөн.
 
Үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон тул эрэн хайх ажиллагааг өчигдөр оройн 21:00 цагт түр зогсоож, өнөөдөр өглөө 06:00 цагт дахин эхлүүлсэн.
 
Одоогийн байдлаар осол болсон газраас зүүн тийш 20 километрт орших Овоот хэмээх газрын орчим, мөн газраас зүүн тийш 25 километрт орших Ногоон арал хэмээх газруудад эрэн хайх ажиллалааг явуулж байна. Сэлэнгэ мөрний дагуу  дөрвөн завь урсган, агаараар хоёр ширхэг дрон нисгэн, мөн эрэг дагуу морьтой болон явганаар 150 гаруй хүн эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. 
Эх сурвалж: ОБЕГ
 

Сэлэнгэ мөрөнд осолдсон иргэдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188