• Өнөөдөр 2024-05-08

Увс аймгийн прокурорын газар гэмт хэргийн шинжтэй 177 гомдол, мэдээлэлд хяналт тавьж ажиллажээ

2021-04-20,   544

          Увс аймгийн прокурорын газраас тус аймгийн хэмжээн дэх эрүүгийн хэргийн нөхцөл байдлыг 2021 оны эхний гурван сарын байдлаар судлан дүн шинжилгээ хийжээ.
 
Дээрх хугацаанд аймгийн прокурорын газар нийт 177 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэлд хяналт тавин ажилласан нь өмнөх оны мөн үеэс 1.1 дахин өссөн байна.

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийн дийлэнх нь буюу 50.8 хувь нь Улаангом суманд бүртгэгдсэн бол Ховд, Зүүнхангай сумдад хамгийн бага бүртгэгджээ. Тус аймагт Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах,  Залилах, Мал хулгайлах гэмт хэргүүд зонхилон үйлдэгдсэн бөгөөд 26-35 насныхан гэмт хэрэгт ихээр холбогдсон байна.

Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судлан үзэхэд  ахуйн хүрээнд ах, дүү, найз нөхдөөрөө архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэх, улмаар бусадтай таарамжгүй харьцах, хардалт, ялимгүй зүйлээс болж хэрүүл маргаан үүсэх, малчин иргэд малаа хариулгагүй орхих зэргээс болж гэмт хэрэг үйлдэгдсэн байна.
 
Тус аймгийн прокурорын газраас дээрх судалгааны дүнг аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах Салбар зөвлөлийн хуралдаанд танилцуулан, тодорхой ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөжээ.
 
Мөн зонхилон үйлдэгдэж байгаа гэмт хэргүүдээс урьдчилан сэргийлэх талаар орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл хийсэн байна.

Увс аймгийн прокурорын газар гэмт хэргийн шинжтэй 177 гомдол, мэдээлэлд хяналт тавьж ажиллажээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188