Говь-Алтай аймагт одоогийн байдлаар коронавирусийн халдвар бүртгэгдээгүй байгаа. Ховд аймагт коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан Говь-Алтай аймагт дөрөвдүгээр сарын 25-н хүртэл гаднаас нэг ч иргэн нэвтрүүлэхгүй байх шийдвэрийг аймгийн Онцгой комисс нь гаргажээ. Түүнчлэн аймаг, сум хоорондын хөдөлгөөнийг аймгийн Онцгой комиссын дагуу шийдвэрлэнэ гэдгээ мэдэгдсэн байна.
Коронавирусийн халдварын голомт болсон Улаанбаатар хотод хэрэгжүүлсэн гурав дахь удаагийн Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг өнгөрсөн хоёрдугаар сарын 23-нд бууруулж, нийслэлээс орон нутаг руу гарах хөдөлгөөнийг гуравдугаар сарын 1-нээс нээснээс хойш өнөөдрийн байдлаар Монгол Улсын 19 аймагт халдвар тархаж, 0-17 насны 400 гаруй хүүхэд орон нутагт өвчлөөд байна.
| Говь-Алтай аймаг дөрөвдүгээр сарын 25-н хүртэл нэг ч иргэн нэвтрүүлэхгүй |
|
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |