• Өнөөдөр 2024-04-27

Архангай аймагт коронавирусийн халдвар авсан эх амаржиж, охинтой боллоо

2021-04-11,   529

Архангай аймгийн онцгой комиссоос коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээлэл хийлээ. 
 
Аймгийн Төрөх эмнэлэгт тусгаарлагдан эмчлүүлж байсан халдвартай эхийг өнгөрсөн шөнө яаралтай хагалгаагаар төрүүлж, 3.1 кг жинтэй охинтой болжээ. Зургаан хүний бүрэлдэхүүнтэй эмэгтэйчүүдийн мэс заслын баг ажиллаж, жирэмсэн эх эсэн мэнд амаржлаа. Эх хүүхдийн бие хэвийн байна. 
 
Тус аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагт 407 сорьцонд PCR шинжилгээ хийхэд 14 хүн халдвар илэрчээ. Мөн долоон хүн эдгэрчээ. 
 
Халдвар бүртгэгдсэн сумууд: 
 
Эрдэнэбулган сум – долоо 
Эрдэнэмандал сум – нэг
Хайрхан сум – зургаан тохиолдол тус тус байна. 
Аймгийн хэмжээнд нийт  батлагдсан тохиолдлын тоо 179 болж, 59 иргэн бүрэн эдгэрлээ. 
 
Нийт тохиолдлоос:
 
Эрдэнэбулган – 116 
Хайрхан – 21
Эрдэнэмандал – 36 
Чулуут – хоёр 
Ихтамир – нэг 
Батцэнгэл – гурав бүртгэгдээд байна. 
Сүүлийн 24 цагт бүрэн эдгэрч эмнэлгээс гарсан- долоо, хэвтэн эмчлүүлж байгаа 120 иргэн байна. Ийнхүү нийт эдгэрсэн-59 иргэн гэрийн тусгаарлалтад шилжлээ. Нэгдсэн эмнэлгийн тусгай эмнэлэгт 74, Эрдэнэмандал сумын дэлгэсэн эмнэлэгт 32, Хайрхан сумын эмнэлэгт 13, Чулуут суманд нэг батлагдсан тохиолдол хэвтэн эмчлүүлж байна. 
 
Халдвар авсан иргэдийн ойрын хавьтлын 1747 иргэнээс тусгаарлах байранд 82, гэрийн тусгаарлалтад 1665 иргэн байна. Хоёр дахь хавьтлын 3117 иргэнийг  мөн гэрийн тусгаарлалтад авч, хяналт шинжилгээ хийж байна. 
 
Аймгийн хэмжээнд 23 цэгээр коронавируст халдварын эсрэг вакцинаар дархлаажуулалтыг зохион байгуулж, 2021 оны дөрөвдүгээр сарын 10-ны 00:00 цагийн байдлаар 3552 хүнийг дархлаажуулжээ

Архангай аймагт коронавирусийн халдвар авсан эх амаржиж, охинтой боллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188