Завхан аймагт хүчтэй шуурганы улмаас өчигдөр гурван айлын гэр нуржээ. Тодруулбал, тус аймгийн Цэцэн-Уул сумын Сангийн далайн гуравдугаар багийн малчны таван ханатай, Эрдэнэхайрхан сумын Алтан багийн малчны зургаан ханатай гэр нурж унасан байна. Мөн Улиастай сумын Жаргалант багийн Нефтийн хэсгийн гудамжинд 10 м/с хүрч хүчтэй шуурснаас дөрвөн ханатай гэр, хашаа нурж унасан тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газар ирүүлжээ.
Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Улиастай сум дахь Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн алба хаагчид очиж иргэний нурсан гэр, хашааг хураан ар гэрийн хүмүүст хүлээлгэн өгсөн байна.
| Завхан аймагт гурван айлын гэр, хашаа нуржээ |
|
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |