• Өнөөдөр 2024-05-09

"Завхан аймаг руу хүнс, шаардлагатай бараа тээврийн машинаас өөр машин нэвтрүүлэхгүй"

2021-03-21,   480

Завхан аймгийг чиглэсэн ачаа тээврийн тоог бууруулах зорилгоор 2021 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хүртэл зөвхөн гурил, будаа зэрэг гол нэрийн бүтээгдэхүүний тээвэр болон зам, гүүр гэх мэт бүтээн байгуулалтын ажилд зайлшгүй шаардлагатай бараа материалын тээврээс бусад тээврийг хийлгэхгүй байхаар шийдвэрлэжээ.
 
Мөн ачаа тээврийг нэг цэгээс буюу Богдын гол багийн гүүрний хажууд байрлах бетонон хашаанаас түгээх бөгөөд тээвэр буулгах жолооч нар болон ачаа авах иргэд бөөгнөрөл үүсгэхгүй, хоорондын зайгаа барьж, халдвар хамгааллын дэглэмээ маш сайн баримтлахыг Аймгийн ЗДТГ-аас онцгойлон анхааруулжээ.
 
Завхан аймгийн ачаа тээврийн жолооч С нь энэ сарын 12, Д нь 14-ний өдөр Улаанбаатар хотруу тээвэр хийсэн бөгөөд энэ сарын 17-ны өдөр өгсөн PCR шинжилгээний хариугаар халдвар авсан болох нь батлагдсан.  
 
Иймд Завхан аймгийн мэргэжлийн байгууллагууд тандалт судалгааг шуурхай зохион байгуулж, дээрх жолооч нар Завхан аймагт байх хугацааны ойрын хавьтлын 53 иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад бүх хариу сөрөг гарчээ.
 
Мөн эдгээр 53 иргэнээс гадна Шилүүстэй сумаас 39 иргэн, нийт 92 иргэний PCR шинжилгээний сорьцыг өнөө өглөө буюу 2021 оны гуравдугаар сарын 21-ний өдрийн 09:30 цагийн үед Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв рүү тээвэрлэсэн байна.
 
Эрсдэл өндөртэй Улаанбаатар хот болон голомт бүхий аймгуудаас зайлшгүй шаардлагатай гурван тохиолдлоор өдөрт 30 гаруй машин 100 орчим иргэн Завхан аймагт ирж байгаа тул халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөх шаардлагатай. Ялангуяа сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг Улаанбаатар хот болон голомт бүхий аймгуудаас ирсэн хүнтэй хавьтал болгохгүй байхыг эцэг эхчүүдэд онцгойлон анхааруулжээ.
 
Эх сурвалж: Завхан аймгийн Онцгой комисс

"Завхан аймаг руу хүнс, шаардлагатай бараа тээврийн машинаас өөр машин нэвтрүүлэхгүй"
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188