Өмнөговь аймгийн Номгон сумын Богт багийн Хөх толгой гэдэг газар өчигдөр буюу хоёрдугаар сарын 23-ны 07:47 цагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Энэ тухай мэдээллийг ОБЕГ ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс цахим шуудангаар мөн өдрийн 08:00 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Номгон сумын Засаг даргын орлогч болон тухайн газар нутагладаг иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл сул мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлсэн аж.
Мөн тус сумын Дэрсэнэ-Ус багийн Улаан бут гэдэг газар 09:41 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Номгон сумын Засаг даргын орлогч болон Хилийн 0131 дүгээр ангийн “Шүүлэн булаг” заставын жижүүрээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн ч хохирол учраагүй аж
| Өмнөговь аймагт хоёр удаа газар хөдөлжээ |
|
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |