• Өнөөдөр 2024-05-09

ТӨВ АЙМАГ: Хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байх анхны шийдвэрийг гаргалаа

2021-02-15,   1061

Сар шинийн баярын өдрүүдээр хурдан морины уралдаан зохион байгуулдаг уламжлал бий. Харин сүүлийн жилүүдэд хурдан морины өвлийн уралдааныг зохион байгуулахыг хориглоод буй. Гэвч өмнөх жилүүдэд морины уралдааныг нууцаар зохион байгуулж, унаач хүүхдүүд гар, хөлөө хөлдөөсөн тохиолдол ч гарч байв. Энэ жилийн тухайд коронавирусийн халдвар гарсантай холбогдуулан улсын хэмжээнд хатуу хөл хорио тогтоож, баяр ёслолын арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон.  Харин орон нутгийн уяачиргэд морьдоо сойж, уралдаанд бэлтгэж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Тэд “Морины уралдаан зохион байгуулж болно” гэх чиглэл ирвэл уралдаан зохион байгуулахад бэлэн байгаа гэнэ. 
 
Иймд хөл хорионы үед морин уралдааныг зохион байгуулахгүй байх талаар Төв аймгийн Засаг даргын тамгын газраас анхны захирамжаа гаргасан байна.
 
Уг захирамжид “Хурдан морьдын үсэргээ, сунгаа, уралдаан зохион байгуулсан иргэн, хуулийн этгээдэд холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авч ажиллахыг Төв аймаг дахь Цагдаагийн газар, Засаг дарга нарт үүрэг болгосугай” гэсэн байна. 

ТӨВ АЙМАГ: Хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байх анхны шийдвэрийг гаргалаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188